НИЙГЭМ

"Шахмал түлш чийгшил багатай, чанар сайн байгаа"

Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор сайжруулсан шахмал түлшний цэгийг нэмж ажиллуулах талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд өнөөдөр болсон нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээллээ.

Тодруулбал тэрбээр, одоогийн байдлаар 120 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн бөгөөд борлуулалтын 473 цэгээр өдөрт 800-900 тонн түлш борлуулж байгааг онцлов. Мөн аравдугаар сарын 15-н гэхэд 650 цэг ажиллуулна хэмээн хэллээ.

зураг

Мөн шахмал түлш стандарт, чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга шинжилгээ хийж байгаа бөгөөд чанарын хувьд түлш стандартаа барьж байгааг мэдээлэв.

Энэ тухай НМХГ-ын дарга С.Даваасүрэн “Шахмал түлшний чийгшил өнгөрсөн жил 6.8 хүртэл байсан. Энэ жил хамгийн ихдээ 3.8 буюу түлшний чанар маш сайн байгаа” гэсэн юм.

Үүнтэй холбоотойгоор сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллахыг холбогдох байгууллагуудад Нийслэлийн Засаг дарга үүрэг болгожээ.

Ташрамд дурдахад "Сайжруулсан шахмал түлш түлж байгаа айлуудын зуухны нөхцөл байдал нэлээд хүнд байна. Өөрөөр хэлбэл, угаарын хийн хордлогод өртсөн айлууд дандаа битүүмж нь алдагдсан, стандартын бус зууханд гал түлж, угаартах эрсдэл үүсэж байгаа" гэдгийг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр "Тавантолгой түлш" ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал иргэдэд анхааруулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button