Ярилцлага

Н.Даваа: Лондонгийн Арбитрын шүүхэд өгөхөд л бидний хэрэг цайрна, улсаа бодоод л тэгдэггүй юм

“Анод” банкны ТУЗ-ийн гишүүн асан Н.Даваатай ярилцлаа.

МОНГОЛБАНКНААС ТОМИЛСОН ТӨЛӨӨЛӨГЧИЙН АВСАН ЗЭЭЛИЙГ БИДНЭЭС НЭХЭМЖИЛДЭГ

-Хэвлэлд яриа өгөлгүй хэр удсан бэ?

-Нэлээд удсан.

-Гэнэт л Д.Энхтөр та хоёр гараад ирлээ. “Анод” монголчуудад мартагдсан байсан. Саяхан ялаа эдэлж дуусан гарч ирээд, асуудлыг сөхөж буй мэтээр л буулаа. Үүнээс эхлэх үү. Хэдэн жилийн ял шийтгэл хүлээж, хэзээ эдэлж дууссан бэ?

-Тэгье. 2013 онд шүүхээс таван жилийн ял оноосон. Жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлэх хүсэлт гаргах боломжтой байсан. Тэгвэл хэргээ хүлээсэн болчихно. Иймд тэгээгүй. Хоёрдугаарт би Д.Энхтөрийгөө 60 жил хамгаалж яваа хүн. Түүнтэйгээ хамт “чанга” руу явчих санаатай, цуг л явчихсан. Өршөөлийн тухай хуулиар тав нь гурав болж буусан.

-Д.Энхтөр лайв хийж эхлээд удаагүй байна. Хоорондоо ярилцаж байгаад асуудлыг дахин сөхөхөөр болсон уу. Сүүлийн анхаарал татсан лайвыг хамтдаа хийлээ шүү дээ?

-Хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөний төлөө тэмцэхгүй бол дэндүү байна гээд лайв хийгээд л яваад байсан юм. Тэр хэрээр Д.Энхтөрийг асар олон хүн доромжилж эхэлсэн. “Өчнөөн мөнгө идэж нөөчхөөд, одоо АНУ руу гарах нь уу” гэх мэтээр. Би замын зардлыг нь олж өгөөд Д.Энхтөрийг Америк явуулсан юм. Нөгөөх чинь хууль ёсыг яс барьдаг хүн, визийн хугацаа дууслаа гээд эргээд ирсэн. Дахиад явах гэтэл хилийн хориг тавих шинэ хууль батлагдчихсан байсан. Одоо зуслангийн сахиул хийж байгаа. Түүний эзэн нь явах зардлыг гаргая гэсэн юм билээ. Эхнэр нь АНУ-д хүнд өвчтэй байгаа. Хүүхдүүд нь ажил хийн, ээжийнхээ эмчилгээний зардлыг төлж буй. Д.Энхтөрийн хувьд эрх чөлөөнийхөө төлөө л тэмцэж байхгүй юу. Харин би хүмүүст доромжлуулаад байхаар нь бас л өмгөөлөх гэж очоод лайванд нь орчихсон. Очихоо хэлээ ч үгүй юм. Одоо өвөл ирж байна, халаалтын технологи дээрээ суух ажил их. Би олон цэцэрлэг сургуулийн халаалтыг цахилгаанаар шийдсэн. Маш их ажилтай байхад нөгөөдөх маань хүнд асуудалд оронгуут, өмөөрч очоод л лайв хийсэн юм.

-Улсад төрж барагдуулах өр төлбөртэй учир хилийн хориг тавиулсан юм билээ. Таны хувьд?

-Би бас хилийн хоригтой. Гэхдээ надад хил гарах шаардлага байхгүй, чухал биш. Бараг 2006 оноос хойш Монголын хил даваагүй. Хилийн хориг надад ямар ч нөлөө байхгүй. Д.Энхтөрт зайлшгүй асуудал тохиолдож байна шүү дээ. Бид хоёр эрх чөлөөний төлөө л дуугарч байна. Гол нь худлаа ярьцгаах юм. Нэг л их өртэй, буруутай хүмүүс болгож. Би зээл аваагүй, миний эргэн тойронд зээл авдаг хүн байхгүй. Дүү нар зээл ярихаар нь би зад загначихдаг. Надад холбогдох ямар ч өр шир байхгүй байтал банкийг маань нэг л өдөр авчихдаг. Монголбанкнаас БЭТ томилдог. Тэр БЭТ нь зээл авдаг. Монголбанкнаас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч гэсэн үг. Тэр хүн 120 тэрбум төгрөгийн зээл авч, түүнийгээ бусад банкнуудад хадгаламж чөлөөлөх хуулийн дагуу тарааж өгсөн. Тэр зээлийг биднийг авсан болгоод, түүний үлдэгдэл 60 тэрбумыг бидэнд оноож, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд ямар ч эрх чөлөөгүй болгочхож байгаа юм.

-Монголбанкнаас томилсон БЭТ-ийн авсан зээлийг та гуравт хувааж оноогоод, нэхэмжилдэг гэж үү?

-Тийм. “Анод” банканд байхдаа бид тэр зээлийг аваагүй. Эхлээд шоронд хийчихнэ. Тэр хооронд банкан дээр очсон бүрэн эрхт төлөөлөгч тэр зээлийг авсан байх нь байна шүү дээ. Үүнийг нь гурав хуваагаад тавьчихдаг. Төв банк өөрөө хуулиа зөрчсөн үйлдэл. Банкан дээр ямар нэг зөрчил гарсан бол асуудлыг шийдэх дор хаяж гурван сарын хугацаа өгөх ёстой. Тэгэлгүй, нэг өдөр л хорьж, бариад шийдчихдэг.

-Та дөрвөн удаа хоригдсон гэсэн байх аа?

-Тэгсэн. Би яах вэ дээ, тэмцдэг л хүн. Улс төрийн тэмцэл хийсэн. “Эрдэнэсийн сандаа жил бүр төвлөрүүлэх 20 тонн алтыг алдаад байна” гэх мэтээр шударга бус зүйлсийг олонтаа ярьсан. Манай банкийг УЕП нь луйвардаж, цагдаа нь дээрэмдсэн. Удалгүй “Иргэний хөдөлгөөний нам”-ын дарга болж, улс төрийн үйл ажиллагаанд бэлдэж байгаад л хоригдсон.

-Д.Энхтөрийн 2019 онд өгсөн ярилцлага байна. “Банк дампуурахад олон хүчин зүйл нөлөөлсөн. Бидний өөрсдийн хариуцлагагүй байдал нэг дугаарт бичигдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрнө” гэсэн байсан. Одоо банк дампуурсан шалтгаан эргээд сонирхол татах боллоо. Wikipedia дээр “Анодын хэрэг” гэсэн нэг хуудас байна. Жишээлбэл түүнд, шунахайн сэдлээр өөрсдөө банкаа тоносон, таныг УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ сурталчилгааны зардлаа өөрийн банкнаас гаргасан гэх мэтчилэн бичсэн байна л даа. Өөрсдийн буруутай үйлдэл байсан гэж боддог уу?

-Эхлээд нэг зүйлд хариулт өгөхөд, би УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ банкнаас мөнгө аваагүй. Би уг нь хувь нийлүүлэгч, авах эрхтэй. Банктай хүмүүс УИХ-д нэр дэвшихдээ бүгд мөнгө авч байгаа. Би нэг сая төгрөг ч аваагүй.

Хоёрдугаарт, тоносон гэх мэтээр ярьж байна. Тийм зүйл юу байх вэ дээ. Энэ бол хувийн банк. Өөрсдийн юмаа өөрсдөө юу гэж тонох вэ дээ. Сая Монголбанкны нэг нөхөр сонин юм бичсэн байна билээ. Э.Гүр-Аранз, Д.Энхтөр, Н.Даваа гэдэг гурван хүн буруугаа хүлээсэн гэнэ. Би тэр үед Д.Энхтөртэй хамт Монголбанкныхантай уулзахаар орсон нь үнэн. Тухайн үед манай захирал Л.Уламбаяр нэг бол улс төрөө, нэг бол банкаа сонго гэж шаардлага тавьсан учраас би улс төрийг сонгож, банкнаасаа гарчихсан байсан. Гэтэл Д.Энхтөр банк хэцүүдээд ирэхэд Монголбанктай уулзахаар очсон. Би мөн л хамгаалах гээд очсон юм. “Чи битгий олон юм яриарай, би “Голомт”, “Зоос” банк шиг Монголбанкнаас тусламж авмаар байна” гэсэн. Орсон, Монголбанкны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нар сууж байсан. Д.Энхтөр ер нь тэгдэг зантай л даа, “Миний буруу, би л алдаа гаргачихлаа” гээд байсан. Би бол огт тийм юм яриагүй. Сүүлд нь Д.Энхтөрийг хамгаалж л үг хэлсэн. Ийм агуулгатай зүйл ярьсан хүн Д.Энхтөрөөс өөр байхгүй. Хар багын л  “Миний буруу” гэдэг хүн байхгүй юу.

ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙ БИДНИЙ МЭДЭЛД БАЙСАН

-Банк хүндэрсэн шалтгаануудыг яг юу гэж хардаг вэ. IPO гаргахдаа алдсан ч гэх юм?

-Бүх юм ёсоороо л явсан. Шалгадаг газрууд нь шалгаад, болно гэж үзсэн учраас хувьцаагаа гаргасан. Хууль, ёсны дагуу л болсон.

Зүгээр л улс төр шүү дээ. Манай банкийг “Ашиг муу, өндөр эх үүсвэртэй байсан” гэж бичсэн байна билээ. Хамгийн цэвэр банк байсан юм. Бусад банкнууд НДС-гийн гэх мэт төрийн мөнгүүдийг хадгалдаг байхгүй юу. Манай банканд байгаагүй. Дан хадгаламж юм чинь эх үүсвэр нь үнэтэй байхгүй яах юм. Өндөр хадгаламжийн хүүгээр чармайн ажиллаж байсан. Гаднаас 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж, Монголын эдийн засагт оруулсан байдаг. Шулуухан хэлэхэд, Монголбанкан дахь хэдэн баячуудын хүүхэд, юу ч ойлгохгүй байж тийм юм ярьж явахаа болих хэрэгтэй.

-Тэгвэл яг юу, юу нөлөөлөв?

-Улс төр л байсан.

-Яг тодруулбал. Алтны 68 хувийн татвараас эхэлье?

-Тэр үед алт хүчтэй байсан. Алтны компаниудын 80 хувь нь манай банкнаас хамааралтай байлаа. Гэнэт 68 хувийн татварын хуулийг “фортуна” Н.Батбаяр зэсэн дээр санаачилж, батлуулсан юм. Тийм хууль АН-аас гарангуут МАХН-аас Ц.Нямдорж, Л.Пүрэвдорж хоёр алт руу шилжүүлээд, дахин хууль баталсан. Салбарыг мэдэхгүй хүмүүс, ард түмэнд тал засах гэж л тэр. Манай улс Эрдэнэсийн сандаа жил бүр 24-25 тонн алт авдаг байсан. Тэгээд төгрөг үйлдвэрлэдэг, эрдэнэсийн сандаа алттай учраас ханш сайн. Алтыг гадагш нь валютаар зарна. Эдийн засагт алт ийм чухал байсан. Гэтэл алтны 68 хувийн татварын хууль гарлаа, Монголбанканд, манай банканд алт хэн ч алт тушаахаа больсон. Хэн 68 хувийн татвар төлж, алт өгөх юм. Ингээд далд эдийн засаг болгоод хаячихсан. Дандаа хулгайгаар. Үйл ажиллагаа нь яваад байдаг, алтаа хулгайгаар хил гаргаад л, зээлээ төлөөд байдаг. Банканд тушаадаггүй. Үүнээс болж жинхэнэ гол асуудал үүссэн.

Би яагаад Л.Пүрэвдоржийг Монголбанкны Ерөнхийлөгчөөр дээрээс, зориуд томилогдсон  нэгэн гээд буйгаа тайлбарлах хэрэгтэй юм болов уу. О.Чулуунбат УИХ-ын гишүүн болж яваад, А.Батсүх Монголбанкны Ерөнхийлөгчийг орлоод үлдсэн байсан. Тухайн үед УИХ-ын дэд дарга, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн намайг дуудаж, уулзсан. “Санхүүгийн салбарт ямар хүмүүс байна. Заавал манай намын биш, Монголбанкийг аваад явчих хүн байна уу” гээд. Тэр үед нь би “Анод”-ын дэд захирал Л.Уламбаярыг санал болгож байсан. ОХУ-д төгсөж, АНУ-д магистр хамгаалсан, аав нь социализмын үед Монголын банк, санхүүгийн салбарт насаараа удирдах ажил хийсэн. Шударга, нөлөөнд автахгүй. Л.Уламбаяр өөрөө дургүйцэхэд нь “Улс орныхоо төлөө ажилла” гэж хэлж байлаа. Д.Идэвхтэн “Үнэхээр тохирох хүн байна” гээд гүйгээд байсан. Гэтэл больжээ. “Яасан” гэсэн чинь “Ц.Нямдорж овог нь таалагдахгүй байна гээд хүлээж авсангүй” гэж хариулсан. Тэгэхээр нь би Ц.Нямдоржийг шийддэг юм байна гэж ойлгодог юм биз дээ. Тэгээд Л.Пүрэвдоржийг Монголбанкны Ерөнхийлөгчөөр тавьж байгаад, алтны 68 хувийн татварын хуулийг батлуулсан. Манай банкийг 150 сая ам.доллараар авъя гээд байхад Л.Пүрэвдорж өгүүлээгүй. Мөртлөө биднийг боолоо болгочихсон.

Ерөөс эрх чөлөөний төлөө л дуугарч байгаа. Хувийн өс хонзон байхгүй. Би тэтгэвэр авч үзээгүй гэдгээ хэлж байгаа биз дээ. Би армиар 15 жил явсан, 19 жил тэтгэвэр авсан байх ёстой. 64 хүрлээ, байхгүй. Данс ч байхгүй. Ийм учраас эрх чөлөөний асуудал ярьж байна. Гэтэл 60 жил миний хамгаалж буй найз эрх чөлөө ярихаар өмгөөлөхгүй яах юм.

-Тухайн үед Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдах гэж байсан. Та Оюу толгойг Канадуудад өгөхгүй гэсэн байр суурьтай байж. Энэ бас нэгэн улс төрийн шалтгаан болсон байж болох уу?

-Оюу толгойн гүний уурхай гээд яриад байгаа зүйл чинь бидний мэдэлд байсан. Д.Энхтөр бид хоёр хэчнээн найз ч үүн дээр бол санал нийлдэггүй. Цаадах чинь баруунд сургууль төгссөн, гадаадад олон жил амьдарсан учраас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг. Харин би Монголдоо л байсан хүн.

Оюу толгойн гүний уурхайн лиценз “Монгол газар” ХХК-ийн нэр дээр, манай банкны барьцаанд байсан. Асуудлыг нь яг тухайлбал би шийдэж байсан. Өнөөгийн гүний уурхайг байгуулахын тулд 10-аад тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан гэдэг. Бид юугаараа ч дутахгүй байх байсан. Адилхан цалинг нь өгөөд л, хамгийн сайн мэргэжилтнүүдийг ажиллуулж чадна. Гадаадынхан энд, тэндээс зээл авч байгаа. Бид Арабын орны шейхүүдээс зээл авчхаж чадна, уулзаж ч байсан. Бид үсрээд 5 тэрбумыг оруулаад л энэ дайны уурхай босгох байсан.

“Бороо гоулд”-ыг 200 сая ам.доллараар босгосон. Гэтэл яг түүн шиг “Олон овоот”-ыг бид 37 саяар бил үү дээ, байгуулсан байдаг. Өдөрт 6 кг алт авдаг. Биднийг хориод, зургаан сарын дараа гарч ирэхэд “Анод” банкны мөнгөөр байгуулсан, “Эрдэнэт”-ийн дараа орох үндэсний энэ үйлдвэрийг лиценз, байшин савтай нь “Жаст”-ын Ш.Батхүүд өгчихсөн байсан. С.Баяр өгчихсөн байсан. Ц.Мянганбаяр “Би мэдэхгүй шүү, хуурамч гарын үсэг зурж” гээд байсан. С.Баяр нь сулраад балрангуут “Алтжин”-гийн мэдэлд очсон. Үүнийг Ц.Нямдоржийн мэдэлд очиж байна гэж ойлгож байна шүү дээ.

-“Оюу толгой биднийх байсан” гэж та хэлж байна. Бүр тодруулна уу?

-Лиценз нь “Монгол газар” ХХК-ийн нэр дээр, манай банкны барьцаанд байсан гэсэн үг. Бид яах аргагүй шахаанд орсон л доо. ОУВС, Дэлхийн банк гээд. “Анод” банк хадгаламж эзэмшигчдийн мөнгийг уул уурхай руу хийж байна гээд л дайрч байсан. Би хоригдохоосоо өмнө тухайн үеийн УУХҮ-ийн сайд Д.Ганхуяг луу утастсан. “Он гараад Оюу толгойг шүүхэд өглөө шүү” гэсэн. Тэгтэл “Болохгүй шүү, тэгвэл Засгийн газар дампуурна. Оюу толгойн хувьцааны үнэ унана” гэж сандарсан. “Бид байн байн баривчлуулж, тамлуулж байна. Ингэн ингэн амьдрах ямар хэрэгтэй юм” гэж хариулсан. Гэтэл он гараад л, 10-хан хоногийн дотор бариад хорьчихсон. Тэгэхээр Оюу толгой том шалтгаануудын нэг мөн.

-2008 онд дэлхий даяар эдийн засаг хямарсан. Тэр үед “Анод” ч хүндэрсэн. Энэ хэрхэн туссан, дампууралд хөтөлсөн хүчин зүйл байж болох уу?

-Тэр үед ганц “Анод” биш бүх банк хүндэрсэн. 2008 онд эдийн засаг ч хямарсан, долдугаар сарын 1 ч болсон. Долдугаар сарын 1-ний гол зохион байгуулагчдын нэгийг намайг гэж байсан. Бүх л нөхцөл бүрдсэн дээ, гайхамшигтай. Долдугаар сарын 1-ний маргааш манай “Иргэний хөдөлгөөний нам” руу шалгалт орлоо, нөгөөдөр нь “Анод” банк руу шалгалт орж байгаа юм. Ингээд л эхэлсэн. Бүх юм тодорхой болчихсон.

-“Голомт”, Худалдаа хөгжлийн банк зэрэг хүндрэлгүй тэссэн үү?

-“Голомт”, “Зоос” банкнууд хамгийн хүнд нь байсан. Худалдаа хөгжлийн банк гайгүй байсан.

-Тэр хямралаар улс төрийн хань хамааралтай банкнууд Монголбанкнаас ихээхэн дэмжлэг авч байсан гэдэг?

-Монголбанк тэдэнд мөнгө өгөөд л байгаа юм чинь. Бидэнд бол хялайлгахгүй, хойт эцэг шиг л хандсан. Одоо Монголбанк ажлаа хийж чадахгүй, валютын ханшаа алдчихсан байгааг хар л даа. О.Чулуунбаатарын үед бидэнд утсаар л үүрэг өгдөг байлаа. “Ханш яаж байна аа” гээд бараг л загнана. Хар зах дээр ханшийг зохицуулж байдаг хэдхэн хүн байдаг байхгүй юу. Очоод нэг ууттай мөнгийг л “шатаана” гэсэн үг. Ханшийг нь нам унагаад л. “Анод”-ынхон ирэхээр л ум хумгүй ханшаа буулгаад зардаг байсан. Ингэж бодож чадахгүй, байгаа валютын нөөцөө гаргаж шидээд байх юм. Валютын нөөц хоёр дахин буураад байна шүү дээ. Хүмүүс бол мэдэхгүй, үүгээр зүгээр л банкнууд ашиг хийж байгаа. Монголбанкнаас аваад л, хар зах дээр үнийг нь нэмж зараад л ашиг хийж байгаа. Тэнд хэн хождог гэхээр банк. Хэдэн зуун саяар нь. Би өөрөө энэ салбарт гардан ажиллаж байсан хүн юм чинь мэднэ шүү дээ.

МИНИЙ ТЕХНОЛОГИЙГ ЭЛОН МАСК ДЭМЖЬЕ, ХАМТАРЪЯ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН. ХУРДАН ЭХЭЛЖ, ХҮЧИРХЭГ ОРОН БОЛЪЁ

-Цагдаагийн оролцоотой дээрэм болсон талаар болон гүйцэтгэх ажиллагааны шинжтэй зүйлс яригдсан л даа. Х.Нямбаатар сайд хэрэв үнэн бол ноцтой, шалгана гэсэн. Эдгээр нь факт уу?

-Тийм хэрэг гарсан уу, гарсан. “Анод” банкнаас 200 мянган ам.доллар буутай хүн аваад явчихсан уу, явсан. Тэр хэргийн дараа хэн нэгэн хариуцлага хүлээсэн үү, үгүй. “Анод”-оос 860 мянган ам.доллар залилаад авсан уу, авсан.

-Ерөнхий прокурор М.Алтанхуягийг нэр цохож байсан залилан уу?

-Тийм. Маш том залилан. Энэ залиланд шүүхээр шийдсэн зүйл байна уу, байхгүй. Болсон явдал шүү дээ. Ерөнхийлөгчийн ч байна уу, Хууль зүйн байнгын хорооны даргын ч байна уу албан бичиг нь байна. Энэ номд хавсаргасан /Д.Төрмөнхийн “Монголо гэдэг эрхэм” номыг заав/. Хэвлэгдээд хоёр жил болж байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулга ивээн тэтгэж хэвлүүлсэн, би ч хэвлүүлсэн юм биш. Энэ огт хориотой ном биш. Д.Төрмөнх бол Монголын ганц “Penguin”-ий зохиолч. “Penguin” бол дэлхийн утга зохиолын Гималай. Дэлхийгээр тардаг. Энэ ном одоо англи хэл дээр орчуулагдаж, дэлхийн зах зээлд гарна. Энэ утгаар огт хориотой ном биш. Тэгсэн мөртлөө энэ номыг заруулдаггүй. Энэ номонд нэр нь бичигдсэн хүмүүс хаалт тавьдаг. Сая лайв хийснээс хойш бүр амраахгүй байна. “Хориотой ном яагаад зараад байгаа юм” гэж, худлаа үнэн нь мэдэгдэхгүй цагдаа нар залгаад байдаг. Номын дэлгүүрүүдийг авч болохгүй гээд гэрээлчихсэн байх, түүнээс хориотой зүйл огт биш. Лайв хийснээс хойш тувтан дарамттай л байна.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэрийг та ярианы сэдэвт өөрөө оруулж ирлээ. Асууя гэж бодож байсан. “Анод” дахин сөхөгдөн нь Женкогийн ажил биш үү гэж хүмүүс коммент бичиж байна л даа?

-Үе, үеийн Ерөнхийлөгч надад ээлтэй ханддаг, туслахыг хичээдэг. Х.Баттулгатай уулзаад, технологи л ярьж байлаа. “Анод”-ын талаар юу ч яриагүй. Өнөө цагт хэн технологийг барьж байна, тэр засаглана. Энэ номд гол нь түүх, археологи болоод технологийн тухай бичсэн байгаа. Би 2016 оноос хойш хэн энергийг барина, тэр дэлхийг захирна гэж ярьж байгаа. Тийм учраас Ерөнхийлөгч нарт “Бид энергийг захирч чадна” гэж технологио ярьж явдаг. Өмнө нь Ч.Сайханбилэг итгэж ядаад л, дөрвөн цэцэрлэгээс эхлүүлсэн, би ямар ч асуудалгүй цахилгаанаар халаасан. Агаарын бохирдлын эсрэг энэ технологиор тэмцэх боломжтой. Яг далимдуулаад хэлчихье, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр гурвуул энэ технологийг сонсчихоод, шууд эхэлнэ гэсэн. Одоо хоёр жил хүлээж байна. Ингээд байвал явахгүй шүү дээ. Бид дахин хүчирхэг гүрэн болъё, эрчим хүч экспортолъё гэж зүтгэх ёстой.

-Таны өөрийн зохион бүтээсэн технологи гэж ойлголоо?

-Японоос 300 сая ам.доллар оруулъя гэсэн байгаа. Элон Маск дэмжинэ. Оръё гэсэн байгаа. Ний нуугүй хэлэхэд тендерийг нь сайд нь хусчихсан шүү дээ.

-Элон Маск оръё гэдгээ хэлчихсэн гэсэн үг үү?

-Надад албан бичиг нь байна. Н.Тавинбэх сайд өөрөө харчхаад л, дэмжиж байна гэхчээд манайх орох нөхцөлгүй тендер зарлаад, өөрөө авчихсан байсан.

-Ярианы сэдэв технологи руу хэлбийчихлээ. Мухарлах асуулт нь Х.Баттулгын улс төрийн сонирхол өнөөдөр сөхөгдсөн “Анод”-ын асуудлын ард байна уу, та Х.Баттулгын хүн юм биш үү гэж?

-Хэ хэ. Би Х.Баттулгаас илүү У.Хүрэлсүхтэй их дотно. Бид хоёр цэргийн найзууд. Ардчилсан залуучуудын холбоо гэж байхаас нь эхлээд “Анод” банк У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарыг дэмжиж ирсэн. У.Хүрэлсүх надад “Та утааны эсрэг жинхэнэ технологио ашиглаарай” гэж үүрэг өгч байгаад 40-өөд сургууль, цэцэрлэгийн янданг буулгасан. Яг түүний, үүний гэж хэлэх юм бол би У.Хүрэлсүхийн хүн байхгүй юу.

-Сэдэв рүүгээ буцаад ороход, та амьсгал боогдуулж байсан зэрэг эрүүдэн шүүлтийн шинжтэй зүйлс ч ярьсан. Т.Чимгээ, О.Содномдаржаа нарын хэргээс хойш эрүүдэн шүүлт ил болно гэдэг их эмзэг асуудал болсон шүү?

-Бичлэгийг нь үзүүлээд л, сүр бадрааж байсан санагдана. Бид хоёр түүнээс илүү эрүүдүүлсэн л юм. Амьсгалж чадахгүй, гагнуурын битүү хөх утаан дор хэвтэж байлаа. Тааз нь хөлдүү, өвөл мөсчтихнө, тэгсэн мөртлөө дусаал дусдаг. Хамаг юм нойтон. Өнөөдөр сонин орж ирнэ, маргааш түүнийг мушгиж болно.

-Яг тодорхой?

-Энэ бүр анхных. 2008 оноос 2009 онд шилжих арванхоёрдугаар сарын 31-ний шөнө. Хаалган дээр нугас гагнаад гагнуур хийгээд байсан. Битүү хөх утаа, юу ч харагдахгүй. Анх шоронд ороход тамхи оруулахгүй. Би тамхи татдаггүй гэдгээ хэлж, эрүүл мэндийн хуудас бөглөсөн. Гэтэл тэр өрөөнд 10-аад хүүхэд байсан, хэвтээд багтахгүй л дээ. Бүгд тамхитай, гудсан доогуур нь дүүрэн байсан. Татаад л байна. Би талх өгдөг нүхээр амьсгалдаг. Тэр миний эрүүл мэндэд нөлөөлсөн, уушги муу, зүрх томорсон. Насны зовуурь үлдээсэн.

-Тухайн үед “Анод” ямар нөхцөл байдалд байв?

-"Би ямар ч буруу зүйл хийгээгүй, нотлох баримтаа гаргаад ир" гээд л тэмцэж байлаа. Тэд нэг ч нотлох баримт гаргаж ирж чадаагүй. Тэгэнгүүт хүчээр барьж, хорьсон. Гэтэл Монголбанкны нэг айлын эрх  хүүхэд буруугаа хүлээсэн ч гэх шиг. Тэгж хадуурч болохгүй. Өөрт нь биш юм гэхэд үр хүүхдэд нь муу шүү дээ. Д.Энхтөр багаасаа онц сурчихсан, инженер хүн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн автоматжуулалтын инженерээр 10 жил ажилласан, шал өөр хүмүүжилтэй хүн байхгүй юу. Ямар сайндаа арай гэж Америк явуулчхаад байхад “Визийн хугацаа дууслаа” гээд эргээд хүрээд ирэх вэ дээ. Маш шударга хүн. Дахин хэлэхэд, бид зүгээр л эрх чөлөөнийхөө төлөө дуугарч байна. Юун Х.Баттулгын хүн. Бүх Ерөнхийлөгч надад сайн байсан. П.Очирбатаас эхлээд. Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийг би хүндэтгэдэг л хүн. Засгийн газрыг бол шүүмжилдэг. Гэхдээ одоо би зүгээр ажлаа хий л гэж хэлж байгаа. Ялангуяа технологи дээр. Би үзүүлээд өгье, Японоос 300 сая ам.доллар оруулаад ирье, Элон Масктай хамтаръя гээд хэлээд байгаа шүү дээ. Хүйтэн сэрүүн болж байна, миний ажил асар их болж байдаг. Хүн юм хийлгэхгүй шинжтэй болж ирлээ.

-Өнөөдөр ЭЦА-наас дууджээ, ямар асуудлаар гэж байна?

-Ярьсан юманд чинь эрүүгийн шинжтэй юм байна уу гэж асуух гэсэн юм гэнэ ээ. 20-иод жилийн өмнө болсон, яах ч аргагүй дээрэм байхад эрүүгийн шинжтэй байгаа эсэхийг тодруулах гэсэн юм гэхээр нь уурласан. Хүн буудаад, мөнгө дээрэмдсэн асуудалд ингэж асуухаар уур хүрнэ биз дээ.

-Одоо асуудал шалгагдаад эхэлбэл та баяртай хүлээж авах уу?

-Энэ угаас тэртэй тэргүй илрэх, цайрах зүйл шүү дээ. Би анхнаасаа Д.Энхтөр, Э.Гүр-Аранз хоёрт хэлж байсан, 10-20 жилдээ цайрна аа гэж. Бүр болохгүй бол Лондонгийн Арбитрын шүүхэд өгөөд л болчих зүйл. Дэлхийн хэмжээний хуулийн фирмүүдэд өгвөл уралдаад л авна. Харин шийдчихээд, үйлчилгээний хөлсөнд дийлэнх мөнгийг авчихна. Монгол Улс л хохирно. Үр дүнд нь гадаадын хуулийн фирм асар их орлого олно гэдэг. Зөвхөн өөрсдийгөө бодсон бол зүгээр л өгчихнө, шийдүүлчихнэ.

-Хөврөх тусмаа тухайн үед эрх барьж системээрээ нэр цохогдож байгаа. Зарим нь нэр нөлөөтэй хэвээр ч байна. Ямар нэг байдлаар нөлөөлөх гэж оролдов уу, үүнээс “айж” байгаа юу?

-Би айхгүй, хэнээс нь ч. Одоо энэ бүхний ард айдас алга болсон шүү дээ. Тэр хүнд юмыг туулж гарчхаад одоо айна гэж юу байх вэ. Улс орноороо ийн сүйрч, ядарч байж маргалдаад л, улстөржөөд байх цаг биш. Эрчим хүч, эдийн засаг хэцүү болж байна. Энэ өвлийг яаж давна аа гэж байна. Бид ийм сул дорой, арчаагүй байж болохгүй. Яг миний мэдэлд байсан ч би өнөөдөр Оюу толгой, уул уурхайг ярихгүй байгаа биз. Гэхдээ эко технологи ярьж байна. Хятадад эхэлчихсэн, европууд очерлож байна. Гэхдээ баттерей нь биднийхээс муу чанартай. Тэгсэн мөртлөө л хятадууд захиалгаа дийлэхгүй байна. Бид энд хэрэлдээд л. Эрх чөлөө хаачихна. Зээл авч болохгүй. Манай компани зээл авч үзээгүй. Миний ялагдал нийт хүмүүст нөлөөлөөд байна шүү дээ.

-Залуу насны эрч хүч, цаг хугацаагаа зарцуулсан “Анод” банкаа алдаж, ийм зүйлс туулсандаа харамсдаг уу?

-Яагаад ч юм харамсдаггүй. Тавилан л юм байлгүй. Би хар, шар феодалын удам. Дандаа 40 гараад л явчихдаг, урт насалдаггүй хүмүүс. Харин би 64 хүрчихлээ, харамсах юм алга. Хийх юм байна, зорилго байна. Эцэст нь хэлэхэд надад зорилго байна. Бид эдийн засгийн хүчирхэг орон болмоор байна шүү дээ. Тэгээд хийе л гээд, ийм л зүйл яриад яваа. Танайхаар далимдуулаад Л.Оюун-Эрдэнэд “Хоёр жил хүлээж байна шүү” гээд хэлж байна шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
44 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-04 08:40

Ах эгч хоёр маань хүний нутагт зүтгэж олсон мөнгөө энэ банканд хадг�##�уулаад юу ч үгүй �##�дсан даа. Энэ хүн тэр олон харилцагч нараа гаргуунд нь гаргачаад бас гэмгүй хүний дүрд тоголдог бас л сонин л юм.

ҮНЭН
ҮНЭН
2022-10-05 01:06
Reply to  Зочин

ЭНЭ ХҮНИЙГ ЧИНЬ ДЭЭРЭМДЧИХСЭН БАЙНА ШҮҮ ДЭЭ ОЙЛГООЧ

sara
sara
2022-10-04 23:57
Reply to  Зочин

Ах эгч 2 чинь өөр хүмүүст чадуулж дээ энэ банк л лав биш

Зочин
Зочин
2022-10-04 08:41

Өөрсдөө огт гэмгүй биш шүү.

ҮНЭН
ҮНЭН
2022-10-05 01:06
Reply to  Зочин

ГЭМГҮЙ

Зочин
Зочин
2022-10-04 08:43

Сайн ченж, муу банкир.

Зочин
Зочин
2022-10-04 08:48

Үнэхээр улсаа бодож байгаа бол Лондонгийн шүүхэд өгч засаж з�##�руулж улсаа зөв замд оруулахад хувь нэмрээ оруул

Зочин
Зочин
2022-10-04 08:48

Ядаж тэтгэвэрээ нөхөж авб�##� таарна

Зочин
Зочин
2022-10-04 08:54

Зээлээс төлөөгүй хүмүүсийн нэр болон зээлийн хэмжээ гаргаач ээ.... Төлүүлэх хэрэгтэй тэр хүмүүс чинь одоо ХОСГҮЙ баян болот яви байгаа шүү

Зочин
Зочин
2022-10-04 09:08
Reply to  Зочин

МонголГазар ын Мянганбаяр тухайн үедээ том зээлдэгч нь 30 аад тэр бум гэж байсан даа. Доллар 1200 тай байсан үед.

Нямка
Нямка
2022-10-04 09:47

Үнэн юм ярьж бн. Тэтгэвэрийн олгооч.хулгайч дарга нараа. Дараа та нарыг шүүх цаг нь ирнээ .

Зочин
Зочин
2022-10-04 09:49

Өгөх хэрэгтэй улсаа бодох биш увайгүй новшнуудыг улам өөгшүүлж бна бага дээр нь зогсоох хэрэгтэй бсийн ....

Зочин
Зочин
2022-10-04 09:50

Хадг�##�амж эзэмшигчдийн мөнгийн идсэн болохоор Монголбанк авч өгөх ёстой!!! Капит�##� банк, Хадг�##�амж банк гээд бүх банкууд иргэдийн мөнгийн буцааж өгсөн. Банкны мөнгө банкны эзний мөнгө биш, бусдын мөнгөөр бизнес хийх тул хатуу зохицуул�##�ттай, харилцагч хүссэн цагтаа мөнгөө авах эрхтэй!!! Энэ систем ганцхан Монгол улсад бус дэлхий даяар хэрэгжиж байгаа систем. Энэ хүний зарим яриа нь үндэслэлгүй санагдаж байна!!!

Эгэл
Эгэл
2022-10-04 10:16

Бид нэг иймэрхүү байдлаар 30жил явж байгаа,арай томоор сэтгэдэг хийдэг хэдийгээ дээрэлхэж үйл тамыг нь үзэж шар махтай нь хатаана,мохооно.Ийм хүмүүст хэн нэг том �##�бан туша�##�тай тэнэгтэй холбогдож орооцолдох ямар ч хэрэгцээ байхгүй учраас л үйлээ үзнэ,энд хууль гууль болно, арай шударгадуу хэд нь дотроо мэдэж байвч хар амиа хоохойлон мэдээгүй дүр эсгэн эрх мэдэлтэнд д�##�дганана .Бүр итгэдэг нэг чинь хүртэл -тэгж байв�##� таарна гэж �##�саас даапа�##�на,хатгаас хийнэ.Гэхдээ амьдр�##� ийм учраас л сонирхолтой байдаг юм даа гэвэл г�##�зуу солиотойгоор нь дуудаж өгөх биз.Юм хийх гэж зүтгэж байгаа хүнд жижиг сажиг �##�даа гардаг,гэхдээ үр дүн чух�##�. Иргэн Н.Даваад амжилт ,бас сайн сайхныг хүсьэ,энэ хүн мохохоосоо өнгөрсөн учир Оюун-Эрдэнэ сайд дэмжээсэй билээ.

Зочин
Зочин
2022-10-04 10:53

Ярьж байгаа нь үнэн бол аймаар том луйвар болжээ. Ил цагаан нэр дурдагдаад байгаа хүмүүсийг хуулийн байгууллага ш�##�гаж нягтлах байлгүй дээ. Бас нөгөө т�##�аар энэ хүмүүс огт гэмгүй ч улс бас биш байх. Банкнаасаа өөрсдөө зээл аваад улс төрийн үйл ажиллагаа, сонгуульд зарцуулсан гэж бичигдээд байсан.

Зочин
Зочин
2022-10-04 11:23

Өгөх хэрэгтэй улсаа бодох биш увайгүй новшнуудыг улам өөгшүүлж бна бага дээр нь зогсоох хэрэгтэй бсийн ....

Зочин
Зочин
2022-10-04 11:24

Зүгээр л Лондонгийн арбитрын шүүхэд өгчихөөч. Чамайг бодохгүй байгаа төр засгийг чи бодоод яах юм. Ядаж л энэ луйварчдаас монголын ард түмэн с�##�маар байна шүү дээ.

Зочин
Зочин
2022-10-04 11:24

Та нарыг хэн бодсон хүндэтгэсэн хайрласан юм бэ?

Зочин
Зочин
2022-10-04 11:36

Сайхан л ярьчихдаг хүн байна банкир биш чeнж гэж үнэн бичжээ.

үнэн
үнэн
2022-10-04 11:49

ер нь банктай холбогдсон хүн бүр амьдр�##� нь сүүрдэг энэ хэрэг улам даамжраад байна. Анод р харин дуусаасай гээд хэлж байгааюм биүщш үү. дээр нэг эгч Голомт банк миний амьдр�##�ыг самраад хаячлаа гээд байсан зүгээр байхад ингэж орилохгүй л байх. Одоо Гадаадын банк оруулж ирсэн дээр. Ингэж хичнээн хүмүүсийн амьдарлаар тоглуулах вэ дээ

Зочин
Зочин
2022-10-04 11:56

Unen l yum yarij bn. Huvin bank uursdin yuma deeremdene gej yu bhav yamar ch teneg hun bodson. Deer n Davaa n uls tor ruu oroh gesen n gol shaltgaan bolson

Zochin
Zochin
2022-10-04 12:01

Horiotoi geed baigaa nomiig chini hudaldaj aviy.

Зочин
Зочин
2022-10-04 12:28

Ц.Нямдорж гэгч монголын хуулийн системд төдийгүй бас эдийн засгийг унагаахад мөн ч гадны хүн шиг хорлонтой ажиллаж дээ. Лондонгийн арбитрт өгч дотоодын бас Оюу толгойн ард байсан гадаадын банк, сангийн муу мухайг дэлхийд зарлуулж улсаа цэвэрлэж авахгүй бол Батцэцэг сайд мэт нь монгол ардчиллын загвар орон болжээ гэж гадныханы толгойг эргүүлнэ. Манай үннэнийг Орос, Хятад 2 сайн мэддэг болохоор манай өөрсдийгээ элит гэдэг гөхөд мэдэхгүйгээр нь эсвэл мэдээгүй дүр үзүүлдэгээр нь барууныхан гэж сүжирдэг дээ

Зочин
Зочин
2022-10-04 12:40

Хугараагүй ноён нуруутай жинхэнэ монгол. Алтан ургийн гар�##�тай ёстой Төрийн хар хүн сайн эдийн засагч, сайн зохион бүтээгч Монгол орныг хөгжүүлэн бадраа гэж Дээд тэнгэрээс илгээсэн элч гэж хэлэхэд хилсдэхгүй. Биеэр сэтгэлээр,гэр бүл үр хүүхэдтэйгээ маш зовлонг гатлаж явна даа. Их зовсоны эцэст жаргах нь �######�шгүй. !!!

Зочин
Зочин
2022-10-04 17:14

В�##�ютын чэнж байсан з�##�уус нийлж байгуулсан банк. Банкаа бол муу мэддэг байсан байх. Тэр зээл бол замбараагүй гардаг байсан гэж ажилчид нь ярьдаг байсан. Ах дүү хамаатан садан найз нөхөддөө солгой баруунгүй өгч байсан. Тэгээд тэр �##�дагд�##�аа нөхөх гэж хууль зөрчин хувьцаа гаргасан гэж л уншиж байсан юм байна.

Zul
Zul
2022-10-04 19:30

Yun ulsaa bodoh, ter shuuhd ni uguud ulsaa zeverleech tiim l yum bol!!!

Зочин
Зочин
2022-10-04 20:17

Даваа гэж нэг боловсролгүй цэргийн хар юм гэнэт мөнгөжөөд л хэсэгхэн зуур даанч их байсымаа ! Хүн амьтан танихгүй нтр...

Зочин
Зочин
2022-10-06 16:28
Reply to  Зочин

Цэргийн хүн боловсролгүй байдаг юм уу

Зочин
Зочин
2022-10-04 22:06

Яаж ингэж улаан цайм худлаа ярьж чадаж байна.

Зочин
Зочин
2022-10-04 23:16

Байд�##� эвгүйтээд эхлэнгүүт манай компани бүх мөнгөө авч чадсаан, авч болж л байсан.

Зочин
Зочин
2022-10-05 02:35

Тэтгэврийг нь яагаад өгдөггүй ? 2. Лондонгийн шүүхэд өг, ялах магадл�##� өндөр бол ! 3. Яагаад дансгүй байдаг ? Бусад оронд их өр зээлэнд орсон хүн өмгөөлөгчтэй, баян байх үеийнхээ ганц л дансаа одоог хүртэл ашигладаг, өмгөөлөгчийнхөө хүчээр хувь хүний эрхийг зөрчихгүйгээр хэрхэн өрөө суутгах хэлэлцээ хийж чаддаг гэсэн. Хууль бол хууль.

Зочин
Зочин
2022-10-05 08:05

Лондонгийн шүүхэд өгсөн дээрээ. Улс болох зөв хэдий ч бид энэ луйварчдыг айлгаж сандаргаж с�##�ах цаг нь болсон. Одоо улсаа зөв замд нь оруулахад та хувь нэмрээ оруулсан нь дээрээ.

Зочин
Зочин
2022-10-05 09:20

Энэ ухаантай чад�##�тай хүчирхэг хүний потенци�##�ыг ашиглав�##�, саад дөнгөнөөс нь с�##�гачихв�##� Монгол ялах юм байна даа. Луйварчид их сандарч �##�ийгаа �##�даж байгаа бололтой

УССӨ
УССӨ
2022-10-05 11:50

МЭДЭХГҮЙ , ЭЛОН МАСК Ч ГЭХ ШИГ. ЯПОНООС 300 САЯ ДОЛЛАРААР АВАХ ТЕХНОЛОГИЙГ ТЭР ЭЛОН МАСК МОНГОЛООС АВАХ УУ?

Зочин
Зочин
2022-10-06 16:29
Reply to  УССӨ

Тэнэгээ,энэ хүний толгойн доторхийг япон зарах уу

Зочин
Зочин
2022-10-05 12:21

Tavanbehiig shalgah heregtei yum baina ulaan luivarchin be.
Mongoliig hohirooson baina

Зочин
Зочин
2022-10-05 13:09

1 удаа арбитрын шүүхэд өгөхөд монголын нэр хүнд унана.харин дараа нь ингэж болохгүй юм байна гэдгийг бүх монголчууд мэддэг болно.

Эрдэнэбаатар
Эрдэнэбаатар
2022-10-05 14:41

Олон жилийн өмнө миний амьдр�##�д нэгэнтээ таар�##�дан танилцаж байсан. Ухаантай шудрага хүн байна даа л гэж бодсон.Хэн ч �##�дана харин ийм хүнээс санаатай муу үйлдэл гарна гэж байдаггүй юм!

Иргэн
Иргэн
2022-10-05 21:08

АХ ЭГЧ ХОЁРЫН ХАДГАЛУУЛСАН МӨНГӨӨ АЛДСАН ГЭНЭ ҮҮ ЭРГҮҮ ДАГЗ ЧИНЬ, МОНГОЛД ДАПУУРААД ХАДГЛАМЖ ЭЗЭМШИГЧИЙ МӨНГИЙГ ӨГӨӨГҮЙ НЭГ Ч БАНК ОДООГООР БАЙХГҮЙ БҮГДИЙН ХОХРИОЛГҮЙ БОЛГОЖ БАЙГАА ТРОЛЛ МИНЬ!! ДАВАА БОЛ ЭР ХҮНИЙ ХУЙХ БАЙНА БИЛЭЭ МУУ НАЙЗЫГАА ОДОО БОЛТОЛ ХАЖУУД НЬ ӨМГӨӨЛӨӨД ЯВЖ БАЙДАГ ХОВОРДСОН ХҮН АМЖИЛТ ХҮСЭЕ

Зочин
Зочин
2022-10-06 02:24

Үе үеийн ерөнхийдөгч нар хүч тавиад ч энэ хэргийг шийдэж чадаагүй л юм байна. Тэд шүүх, прокурорын дотоод хэрэгт оролцох боломжгүй. Зөвхөн тэдэнд итгэж гаргасан шийдвэрийг нь итгэл үнэмшил болгох хуультай. Ерөнхий прокурор нь өөрөө луйвар хийчихээд тэр авсан 860 сая доллароороо хууль хүчний байгууллагаа худ�##�даад авчихаар юу гэж тэд өөрсдийгөө илчлэх вэ дээ. Шүүх прокурорын хэмжээнд асар том авилг�##�ын хэрэг эргэлдээд л хэрэгсэхгүй болж байна. Тэднийг ерөнхийлөгч яаж ч чадахгүй нь ойлгомжтой. Тэд хэрэгтээ �##�бан туша�##� дээрээ шаардлагатай хүнээ тавиулаад л гүйцээ.Үүний тод жишээ нь ерөнхий прокурор, Монгол банкны захир�##�, хууль зүйн сайд, хууль зүйн байнгын хорооны дарга, цагдаа, тагнуулын дарга нар гэр мэт . Энэ хэдэн �##�бан туша�##�ыг авчихсан байхад бүлэглэл хэзээ ч хэнд ч дийлдэхгүй. Үүний нэг жишээ Анод банкны дуулиант хэргүүд замхарсан явд�##� боллоо.

irgenIrgen
irgenIrgen
2022-10-06 05:21

Ymar shan nudend dulaahan .soeltoi .jintelmen shig hun blaa.Turd bga luivarchid huniig amidaar n alah uomaa.Daanch iim shuuh.prokurtai uls oron hunii tulee ahillajgui dee

Иргэн
Иргэн
2022-10-09 22:59

Шууд Лондонгийн Арбитрын шүүхэд өгcөн нь дээр !! Улсаа бодоод ,өөрсөдөө хохироод я

Баатар
Баатар
2022-10-14 13:10

Улсаа бодож байв�##� Лондонгийн шүүхэд учрыг нь олуулах хэрэгтэй, Увсын мафийнханг ингэж даврааж болохгүй ээ.

Зочин
Зочин
2022-10-15 20:21

Энэ хүн ингэж улаан цайм худлаа зохиож ярьж явдаг эрүүл үү?

Холбоотой мэдээ

Back to top button