УЛС ТӨР

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Герман Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар 2022 оны аравдугаар сарын 12- 15-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэ удаагийн айлчлал нь ХБНГУ-тай дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцана. Түүнчлэн  ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайерт бараалхаж, Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд зэрэг Засгийн газрын зарим гишүүнтэй албан уулзалтууд хийнэ.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Европ дахь Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв”-тэй танилцаж, “Дойче Велле” мэдээллийн агентлагт ярилцлага өгнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-07 22:21

zugaalj uguh umaa ene neereee. shuvt l undur hugjiltei ornuudaar zugaalj baina shde. arai l umaa

Зочин
Зочин
2022-10-07 23:11

Хэмнэлттэй хууль гэж ярих атлаа өөрөө үрж өгч бна даа

Зочин
Зочин
2022-10-07 23:39

Карго нислэг ,.. Ачааны онгоц түрээс гэрээ хэлцэл гадаад худ##дааг эрчимжүүлэх . цахилгаан хангамж эх үүсвэр т##дээр хамтарч ажиллах / ногоон эрчим хүч /

Зочин
Зочин
2022-10-08 08:46

1990 оноос өмнө Германд ахуйн хэрэглээний нүүрс гэж хоккейн шайбаны хэмжээтэй маш хатуу, боловсруулсан түлш байсан.Хэрэглээ бага, өндөр илчтэй удаан шатдаг хоггүй эд байж билээ.Үүрээр гарахдаа 5-6 ширхгийг нам дар##тын зууханд (зоорийн давхарт) хийгээд өдөр ажлаас ирэхэд асаж л байдаг байлаа.
Үйлдвэрийг очиж үзье гээд нэг Германтай цаг тохироод, даан ч бид минут гаран хоцорч очоод бүтэлгүйтэж билээ.

Зочин
Зочин
2022-10-08 17:49

Баахан нохдууд дагуулаад яваад л байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button