Нийгмийн

Ж.Бат-Эрдэнийг сулласан ч прокуророос 30 хоног хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлжээ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг энэ сарын 05-ны орой 12 цагийн үед АТГ-аас хойшлуулшгүйгээр баривчилж, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон. Түүнийг цагдан хорих хугацаа өнгөрсөн баасан гарагийн 12 цагийн үед дуусах байсан бөгөөд прокуророос түүнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ.

Гэвч Ж.Бат-Эрдэнэ шүүгчээс татгалзсанаар цагдан хорионы шүүх хурал хойшилж, Ж.Бат-Эрдэнийг 48 цагийн хугацаа дууссан тул сулласан байна. Хуулиараа шүүхээс захирамж гараагүй бол 48 цагийн хугацаагаар цагдан хорьсон хүнийг шууд суллах ёстой юм. Ж.Бат-Эрдэнэ шүүгчээсээ татгалзсанаар цаг хожиж буй бололтой. Түүнийг цагдан хорих шүүх хурлыг өнөөдөр /2022.10.10/ товлож болзошгүй.

Түүнийг Зам тээврийн дэд сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын тендер, мөнгөний зарцуулалтын асуудалд албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн шалгаж буй юм. Түүнтэй хамт тус яамны долоон мэргэжилтэн, дарга нарыг яллагдагчаар татсан бөгөөд гурван хүнийг нь шүүхийн захирамжаар нэг сарын хугацаатай цагдан хориод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-10 08:38

Хүүрэнсүг хорсолооо тайлж байна. Муу ч эр бол. Төрийн хүчний байгууллагыг хорслоо тайлах махны машинаар ажиллуулна гэдэг их ядмаг хүний үйлдэл шүү.

Зочин
Зочин
2022-10-10 10:01

Энэ Бат-Эрдэнийг овоо з�##�ьтай, элдэвтэй гэж хүмүүс ярьцгаадаг юм даа.

Зочин
Зочин
2022-10-10 10:01

Хуулийн мэдлэг сайтай л байна даа

Зочин
Зочин
2022-10-10 10:02

Шүүгч хүн �##�иваа хэрэгт холбогдсон сэжигтэн яллагдагч шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа жаахан бодолтой хандахгүй бол ганц нэг шүүгчээс болж шүүхий нэр хүнд ихээхэн сул дорой болж унаж байна даа

Зочин
Зочин
2022-10-10 10:02

Хууль шүүх хүчнийхэн нэг хүний гарт орж

Зочин
Зочин
2022-10-10 10:02

Батзандангийн гууль зэс газар сайгүй цухуйв уу

Зочин
Зочин
2022-10-10 10:03

Bat erdene yaj multarah arga olj bga biz dvv ni tenegtej bgaaf 30honog naarand jaalah bolchij bgaan

Үнэн
Үнэн
2022-10-10 11:27

Одоо Бат-Эрдэнэ хилээр гарч зугт. Сайханбилэг шиг гадагшаа зугтсан нь дээр. Манай авилг�##�чид зугтаж чаддаг шүү.

хуц
хуц
2022-10-11 03:35

хуц нам дагасан жижиг том өлөн пялдагауудл хулгаа хииж хагартлаа баяжаж байдагшдэээ монголд улны ш�##�ныхан сан�##�аа зардаг болхооор тэнэгүүдэээ

Холбоотой мэдээ

Back to top button