Нийгмийн

Ж.Бат-Эрдэнийг үргэжлүүлэн хорих эсэх шүүх хурлын тов гарлаа

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг энэ сарын 05-ны орой 12 цагийн үед АТГ-аас хойшлуулшгүйгээр баривчилж, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон. Түүнийг цагдан хорих хугацаа өнгөрсөн баасан гарагийн 12 цагийн үед дуусах байсан бөгөөд прокуророос түүнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ.

Гэвч Ж.Бат-Эрдэнэ шүүгчээс татгалзсанаар цагдан хорионы шүүх хурал хойшилж, Ж.Бат-Эрдэнийг 48 цагийн хугацаа дууссан тул сулласан юм.

Тэгвэл түүнийг цагдан хорих эсэх шүүх хурлыг маргааш өглөө /2022.10.11/ 09:00 цагт товложээ. Шүүх хурал Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Түүнийг Зам тээврийн дэд сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын тендер, мөнгөний зарцуулалтын асуудалд албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн шалгаж буй юм. Түүнтэй хамт тус яамны долоон мэргэжилтэн, дарга нарыг яллагдагчаар татсан бөгөөд гурван хүнийг нь шүүхийн захирамжаар нэг сарын хугацаатай цагдан хориод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-10 17:40

Бүгдийг нь буруутай болбол тус бүрт нь 99 жилийн ял өгөөч манай Дарханы зам бол үнэндээ арай хэтэрсэн шүү.Энэ зам дээр олон амь тасарсан тахир дутуу хүмүүс маш их олширсон шүү.Одоо манай Дарханд энэ замын хохирогчид улам нэмэгдсээр байгаа шүү би бас нэг хохирогч нь байна намайг бэртээд �######�өн бие эвгүй болмогц манай эхнэр ёстой гаруудтай буруу зөвгүй ав�##�цаад эхэлсэн анхандаа их хэцүү санагдаж өөрийхөө амийг хоролмоор байсан.Одоо эвлэрсэн хөөрхий эхнэр минь задгай хормойн донгоосоо болж хамар нь унасаан одоо харин миний хоолыг хутгаад хувцас угаагаад гон гон гээд байжийнаа энэ үйл явд�##� замаас болсон би хохирогч мөн биз дээ.Батэрдэнээ чи манай эхнэрийн хамрыг өгөөрэй �####� минээ

Холбоотой мэдээ

Back to top button