НИЙГЭМ

Танилц: "Чингис хаан" музей кино театртай, QR кодоор олон хэл дээр тайлбар авч болно

Монгол Улсын засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар 280 дугаар тогтоол гарган Их Эзэн Чингис хааны музей байгуулахаар шийдвэрлэсэн.

Музейд:

  • Монголын эртний төрт улс /Хүннү, Сяньби, Жужан/
  • Эртний нүүдэлчдийн төрт улс / Түрэг, Уйгур, Хятан/
  • Их Монгол Улс
  • Монголын Их Эзэнт Улс
  • Чингис хааны угсааны хаад, язгууртны /14 болон 15 дугаар зууны эхэн үе/
  • Дэлхий дахин ба Монголчуудын танхим /Момгол бахархлын танхим/
  • Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг нийтэд толилуулна.

Олон улсын стандартад нийцсэн ийм музейтэй болсон нь монголчуудын түүх соёлоо сурталчлах, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон түмнийг соён гэгээрүүлэх зэрэг чиглэлээр хийж байгаа олон ажлын нэг. Музей Хүннүгийн эзэнт гүрний үеэс 20 дугаар зууны эх буюу 2000 жилийн хугацаан дахь хаад язгууртан, нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан төрт ёсны музей гэдгээрээ онцлог. Энэ музей 12000 орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр. Үлдсэн хувь нь гадаадын 10 гаруй музеи, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар, уран бүтээл юм.

Чингис хаан музей энэ сарын 12-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхлэх бөгөөд насанд хүрэгчид 30,000, гэр бүлээрээ 20,000, оюутан 15,000 төгрөгөөр үйлчлүүлнэ. 0-16 хүртэлх насны хүүхдүүд болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй.

Музей нь тусгайлан тоноглосон сан хөмрөгтөө үзмэр бүртгэх, анхан шатны цэвэрлэх, сэргээн засварлах, хадгалж хамгаалах, судлах, хадгалах лабораториудтай. Орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан анимейшн, интерактив, QR, VR нэвтрүүлсэн. Дурсгал бүрд QR код байх бөгөөд гар утсаараа уншуулан орос, англи, цаашид НҮБ-ын таван хэлээр нэмэлт тайлбар авах боломжтой. Мөн үзгэчдэд зориулсан кино театр, бэлэг дурсгалын дэлгүүр, кофе шоп ажиллах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button