Нийгмийн

Яамны ажилтан: ЗГ-аас хүчээр “Алсын хараа 2050” сургалтад суулгаж байгаа нь социализм шиг санагдаж байна

"Алсын хараа 2050" Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг иргэдэд сурталчлан таниулах зорилгоор төрийн албан хаагчдыг сургалтад хамруулах чиглэлийг Засгийн газраас өгч улмаар хэрэгжээд явж байна. Гэвч энэ сургалтад хамрагдахыг хүсэхгүй байгаа яамны ажилчид байгаа аж.

Сургалт эхэлснээс хойш дараах яамнуудад “Алсын хараа 2050” сургалт болжээ.

  • БХЯ
  • БХБЯ
  • БШУЯ
  • ЗТХЯ

Тэгвэл есдүгээр сарын 9-10-нд болсон сургалтад БХЯ-аас 90 албан хаагч хамрагдах байсны 70%, БХБЯ-ны 100 албан хаагчид оролцохоос 37 хувийн ирцтэй байжээ. Иймээс сургалтад оролцоогүй албан хаагчдыг цалингийн 10 хувиар торгож цаашлаад ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясагалан хэлсэн.

Тэгвэл эндээс яамны албан хаагчид энэ асуудлыг хүлээн зөвшөөрч байна уу, сургалтад суух нь хэр үр өгөөжтэй байна вэ гэсэн асуулт гарч ирнэ.

Бид энэ асуудлын хүрээнд одоо сургалтад хамрагдаж буй нэгэн яамны ажилтнаас тодрууллаа.

-Сургалтад суухад нь хүндрэл учирч байна уу?

-Цахимаар болон танхимаар орж байгаа. Яах вэ нэг их хүндрэл одоохондоо учраагүй л байна. Гэхдээ манай яамныхан төвөгшөөж хүлээж авч байгаа нь үнэн.

-Яагаад төвөгшөөнө гэж?

-Бидний ажил ямар их байдаг билээ дээ. Өглөө гараад л орой орж ирдэг. Гэтэл хажуугаар нь сургалтад сууна. Мөн дээрээс нь шалгалт шүүлэг авна гэж байгаа. Би ажлаа тараад шөнийн цагаар бэлдэж байгаа. Уг нь гэртээ амарч байх цаг л даа. Мөн дээрээс нь хэрвээ чи суухгүй бол цалингийн хувьдана, ажлаас хална ч гэх шиг. Шууд хүчээр тулгаж байгаа нь надад социализм шиг санагдаж байна. Уг нь бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Гэхдээ мэдээж ирээдүйд юу хийх, өнгөрсөнд юун дээр алдсан, улс орныг яавал хөгжүүлэх үү гээд хэрэгтэй л дээ. Хамгийн гол нь нэг тийм хэв загварт л орох шаардлагатай болж таарах юм шиг

-Одоогоор танай яамнаас хариуцлага тооцуулсан хүн бий юу

-Байхгүй.

-Сургалтад суугаад юу сурч мэдэв?

-Одоо бид шалгалтдаа бэлдэж байна. Яг агуулгаар нь харах юм бол хэрэгтэй зүйл байгаа л даа. “Алсын хараа 2050” сургалт өөрөө есөн тулгуур багана, 50 зорилт, 187 хэрэгжүүлэх төслийг агуулсан томоохон хэмжээний баримт бичиг. Монгол улсын хөгжлийн өнгөрсөн 30 жилийг дүгнэж, үндэсний үнэт зүйлд тулгуурлаж, Монгол хүний үндэсний ижилсэл, ондоошлыг тусгаснаараа онцлог, төрийн ой санамжийг бүрдүүлэх баримт бичиг гэлцдэг. Надад сургалтаас хоцорсон зүйл бол байхгүй.

Уг нь сургалт судалгааг шууд хүчээр тулгаж болохгүй мэт. Яам тамгын газар алба хашиж буй хүмүүс ёстой л амаа бариад тэвчиж өнгөрүүлж байгаа аж. Хэрвээ тэд эсэргүүцэж, сургалтад хамрагдахгүй гэвэл цалингаасаа хасуулах, бүх ажлаас халагдах дээрээ тулах учраас айдастай бас хүчээр сууж байгаа олон мэргэжилтэн байгааг онцлох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 14, 2022 08:47

Uu ugaasaa manaikh khoid Solongos bolokh geed yavaad bgaa shyy dee.

Зочин
Зочин
10 сар 14, 2022 09:08

Тэр байтугай сонгууль дөхөхөөр хур�##�тай нэг ч хүн хоцрохгүй ирнэ шүү? Хочирвол ц�##�ингаас чинь хасна гээд амр�##�тын өдөр дуудна яваад очихоор сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийн уулз�##�т байдаг. Тэгээд хүчээо м�##� шиг рашаад суулгачихна гээ л бод

Зочин
Зочин
10 сар 14, 2022 09:08

Энэ асууплыг бүр болиулмаар байгаа юм бүр л газар аваад байхийн

Зочин
Зочин
10 сар 14, 2022 09:09

Estoi zow sedew zow ontsogoos ni vnen bodit ym bichij

Зочин
Зочин
10 сар 14, 2022 09:52

ажилаа өгөөд хувийн бизнесээ хөөх хэрэгтэй хөө засгаа ойлгохгүй байж

зочин
зочин
10 сар 14, 2022 10:04

төрийн �##�бан хаагч санаатай юм бол суух л ёстой шүү дээ

зочин
зочин
10 сар 14, 2022 10:17

илүү цагийн ц�##�инг нь өгөөрэй. төрийн �##�баны �##�бан хаагч нар чинь ц�##�ин багатай ажил ихтэй нь үнэн шүү. өлсөхгүй цадахгүй амьдарч байгаа. ар гэрт нь үр хүүхэд нь хүлээгээд л сууж байдаг шүү.

Их мэдэх
Их мэдэх
10 сар 14, 2022 10:36

2023 оныг харж чадах чадваргүй данх үхсэн ацны чинь "Алсын хараа 2050" бэ. Гуцаачээ. Боловсролгүй ерөнхий сайд тавьчаад юу хүлээхийн бэ. Тэнэглэлийг нь ард иргэдийг хүчээр дагуулж тангад ном шиг цээжлүүдэг нь л днн

99000090
99000090
10 сар 14, 2022 10:40

Амарбаясг�##�ан гэж хулгайч ЗГХЭГ - ын дарга болсон биш үл гүйцэлдэх нийгэм журам руу явах боллоо. Оюуэрдэнэ нь гэж энтертаймент шоучин, ер нь энэ засаг төрийн толгойд олигтой боловсролтой амьтан ч �##�га боллоо

Зочин
Зочин
10 сар 14, 2022 11:04

Одоо Тарийн тэргүүдээ хараад жирийн �##�ба хаагчид УЙЛДАГ болох хэрэгтэй. Тэгвэл яг гоё болох гээд бна

Зочин
Зочин
10 сар 14, 2022 13:57

Яаманд ажилладаг байж хуулиа мэдэхгүй бол хохино.

Зочин
Зочин
10 сар 14, 2022 15:03

Одоо л хүмүүсийнхээ толгойд юм ойлгуулахгүй бол хоцорно шүү яасан ч з�##�хуу хүмүүс байдаг юм юм сонсож байх хэрэгтэй дээ

Холбоотой мэдээ

Back to top button