УЛС ТӨР

“Спикер хүүгийн адал явдал”

Эдгээр өдрүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар БНТУ-д албан айлчлал хийж яваа билээ. Баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаандаа эзгүй байв. Өнөөдөр /2022.10.15/ түүний өөрийн цахим хуудаснаа цацсан 36 секунтын видео бичлэг олон нийтийн шүүмжлэл хүлээгээд байна.

Тухайн бичлэгт спикер хүүхэлдэйн дүрд хувирч, мод тарьж буй тухай гарч буй юм.

Бичлэгний тайлбартаа харин тэрбээр "Байгалиа бүтээе. Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласантай холбоотойгоор мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлье. "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, ой, усны нөөцийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулах, ажлын байрыг олноор бий болгох зэрэг эдийн засгийн ач холбогдолтой. Байгаль эхээ хайрлацгаая" хэмээн уриалжээ.

Гэвч "Спикер хүүгийн адал явдал" шүүмжлэл дагуулж эхлээд байна. "Татвар төлөгч бидний хэдэн төгрөгөөр хийлгэсэн бэ, үүний оронд жинхэнэ мод тариад бичлэг хийлгэсэн бол жинхэнэ байгалиа хайрлах байлаа" гэхчлэн шүүмжлэлүүд хөвөрчээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 15, 2022 16:22

Neenee kk

Зочин БӨ
Зочин БӨ
10 сар 16, 2022 14:29

ЭНЭ ДЭБИЛ ХҮН ЮУЧ БУРУУ СЭТГЭЖ МАГАДГҮЙ ЭТГЭЭДШҮҮДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button