ДЭЛХИЙ

Өдрийн цагаар 12 банк залилсан этгээдийг эрэн сурвалжилж байна

АНУ-ын Манхэттэн мужид өдрийн цагаар банк дээрэмдсэн, залилсан хэрэг ойр ойрхон гарах болжээ. Хэргүүд ойролцоо нэг цагт үйлдэгдэж байгааг цагдаа нар ажигласан бөгөөд, мөрдөн шалгалтын үр дүнд Жозеф Ривера гэх 48 настай эрийн хэрэгтэн хэмээн үзэж эрэн сурвалжилж байгаа юм байна. Түүнийг нэг сарын хугацаанд нийт 12 банк залилж, 11 мянган ам.доллар хулгайлсан хэрэгт сэжиглэж буй.

Жозеф Риверагийн хамгийн анхны дээрмийг есдүгээр сарын 6-ны орой үйлдэгдсэн гэж үзэж буй. Тухайн үед Манхэттэний доод гудамжинд байршилтай Чейз банкинд залилан үйлдэж, 1000 доллар хулгайлсан аж. Харин үүнээс дөрөв хоногийн дараа тус банкны өөр нэгэн салбарт мөн үйлдлийг давтаж 3700 доллар хулгайлжээ.

Түүний үйлдэж буй дээрэм терроризмын шинжгүй агаад, банкны теллерүүдэд хуурамч бичиг баримт үзүүлэн залилж, их хэмжээний мөнгө өөрийн болгож буйгаараа онцлогтой гэнэ. АНУ-ын цагдаа нар үүнийг хулгай, дээрмийн хэрэгт хамааруулж үздэг.

3700 доллар хулгайлсныхаа дараа Жозеф Ривера есдүгээр сарын 19-нд HSBC банкинд эл үйлдэлээ давтахаар оролдсон боловч тус банкны теллер түүнээс ID код нэхсэн учир арга буюу хоосон буцсан тухай нь мужийн цагдаа нар мэдээлсэн байна. Үүнээс хойш түүний залилан бүтэлгүйтэх болсон бөгөөд, нэг сар орчмын дараа Amalgamated банкнаас ердөө 89 доллар салгаж чаджээ.

Хоорондоо алс байрлал бүхий 12 банкийг учир битүүлэг байдлаар залилсан түүний арга барил одоо хүртэл тодорхой бус байна. Ямартай ч банкны салбаруудын камерын бичлэгт бууж үлдсэн дүрсийг нь өнгөрсөн пүрэв гарагт олон нийтэд цацаж, эрэн сурвалжлах ажлыг үргэлжлүүлсээр байгаа аж.

Х.ЭРХЭС

ЭХ СУРВАЛЖ: NYPOST

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Hahah zail
Hahah zail
2019-10-06 19:16

Manaid bol gemt heregtnii neriig nuugaad hohirogchiin nuuriig il bolgonodoo

Холбоотой мэдээ

Back to top button