ДЭЛХИЙСПОРТУРЛАГ

Амжилтын буухиа: Латин бүжгийн ДАШТ-д улам бүр цойлж буй монгол хамтлагууд

Одоогоос хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 15-ны өдөр ХБНГУ-ын Брауншвэйг хотод латин болон стандарт хамтлаг бүжгийн ДАШТ болж өндөрлөсөн билээ. Тус тэмцээнний Латин бүжгийн төрөлд манай улсын "Moon Dance" болон "Star Dance" хамтлагууд оролцож галтай өрсөлдөөнийг үзүүлэв. Сарны бүжигчид буюу "Moon dance" гурван шатны үзүүлбэрийн нийт дүнгээр 33.75 оноо авч энэ төрөлд дэлхийн аваргын 12 удаагийн аварга Германы багийн ард буюу хоёрдугаар байрт жагсаж мөнгөн медалийн эзэд болсон юм.

Харин улсаа төлөөлөн анх удаа латин хамтлаг бүжгийн ДАШТ-д 2010 онд оролцож байсан "Star dance" хамтлаг энэ удаа дөрөвдүгээр байрт шалгарч мөн л гайхалтай амжилтыг үзүүлэв. Тэд гурван шатны үзүүлбэрийн нийт дүнгээр 32.85 оноо авч дэлхийн хэмжээний баг гэдгээ ийн батлан харуулсан юм. Мөн улсаа төлөөлөн энэхүү тэмцээний стандарт хамтлаг бүжгийн төрөлд өрсөлдсөн 27 жилийн түүхт "Хатан туул" хамтлаг амжилттай оролцож финалдав.

Латин болон стандарт бүжгийн дэлхийн аварга шалгаруулах уг тэмцээн анх 1991 онд зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй. 31 жилийн турш тасралтгүй болсон энэ тэмцээнд манай улс анх 2010 онд буюу одоогоос 12 жилийн тэртээ оролцож байжээ. Өөрөөр хэлбэл, бүтэн 12 жил уйгагүй зүтгэж, энэ спортын төлөө амьдарч, улсдаа хөгжүүлэхээр хөдөлмөрлөснийхөө дүнд тэд өнөөдөр дэлхийд улсынхаа нэр сүрийг гайхуулсан их амжилтыг бүтээж чадлаа. Онцлон хэлэхэд Ази тивээс энэ тэмцээнд амжилт үзүүлж медальт байранд шалгарсан баг одоогоор нэг ч байгаагүй аж.

Дэлхийн аваргын тэмцээнд энэ удаа аваргалсан Германы баг 12 дахь түрүүгээ аваад байна. Тэд жилд ганц удаа буюу зуны улиралд 14 хоног амраад бусад өдөр бэлтгэлээ хийдэг тухай багийнх нь дасгалжууагч онцлон хэлээд нэг багийг 12 жил тасралтгүй энэ амжилтад барина гэдэг амаргүй, гэхдээ бид чадлаа хэмээсэн юм.

Харин манай улсын тамирчид дээрх кэйсд дурдагдсан шиг байнгын бэлтгэл сургуулилтдаа анхаараад явах боломжгүй. Учир нь энэ салбарт төрийн бодлого, дэмжлэг огт байхгүй. Тэд бор зүрхээрээ гэдэг шиг энэ спортын сайн сайхан болоод тус спортод дурлагч хүүхэд, залуусын мөрөөдлийг тээж, дэлхийд гарах замыг нь өөрсдөө ийн нээгээд гайхам амжилтыг гаргасаар буй. Энэ түүхэн амжилтууд ч хүүхэд багачууд, залуу үед маш том боломж бийг бодитоор харуулсан, тэдний хойчийн мөрөөдөлд гүүр болох нь гарцаагүй. Тэд өөрсдөө ч дараа дараагийн дэлхийн аваргын тэмцээнд амжилтаа дахин ахиулж аваргалхад тун ойрхон ирлээ. Тэдэнд одоо нэгхэн алхам л дутуу.

Харьцуулалт: Дэлхийн хамгийн их буюу 1.4 тэрбум хүн амтай БНХАУ, 1.3 тэрбум хүн амтай Энэтхэг улсаас ч энэ төрөлд одоог хэрнэ амжилт үзүүлээгүй. Мөн 123 сая хүн амтай дэлхийд тэргүүлэх зэргийн Япон, соёл урлагаа төрийн бодлоготойгоо өндөр хэмжээнд уяж чадсан 51 сая хүнтэй БНСУ-аас ч дэлхийн хэмжээний ийм хамтлагууд одоогоор төрөөгүй байна. Харин бид гуравхан сая хүн амтай ч дэлхийд аль хэдийнэ танигдаж, гайхам амжилтыг буухиаг эхлүүлээд буй.

Ингээд латин болон стандарт хамтлаг бүжгийн төрөлд улсаа төлөөлөн оролцсон Хатан туул, "Moon dance", "Star dance" хамтлагуудын тухай сонирхолтой баримтуудыг танилцуулж байна.

Латин Формейшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэд аварга "Moon Dance" хамтлагийн тухай 14 баримт

  • 2016 оноос анх Латин Формейшн бүжгийн ДАШТ-д оролцож эхэлсэн
  • Тэд тасралтгүй долоон жил дэлхийн аваргад өрсөлдөж байгаа
  • Энэ удаа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн нь тэдний гаргасан хамгийн том амжилт
  • “Moon Dance” бүжгийн төрлөөр дэлхийн түүхэн амжилт бүтээсэн Азийн цорын ганц хамтлаг
  • Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс тэдэнд “Азиас финалд үлдэнэ гэдэг бол ямар ч Европ хүний сэтгэхүйд байхгүй зүйл. Гэтэл та нар хийж чадлаа” хэмээн хэлж байсан
  • 2016 онд анх “Ice Queen” бүжгээрээ хагас финалд шалгарч дэлхийд шуугиан тарьсан
  • 2017 онд мөн энэ бүжгээрээ өрсөлдөж шигшээ зургаад шалгарч финалистын цомыг хүртсэн
  • 2018 онд БНХАУ-д болсон ДАШТ-д өрсөлдсөн
  • 2019 онд өмнөх амжилтуудаа ахиулж дахин дэлхийн хамтлаг гэдгээ баталж чадсан
  • Тэдний дэлхийн аваргын тайзнаа бүжиглэсэн хоёр дахь бүжгийн нэр “Шонхор”
  • Харин энэ удаа тэд үндэсний ондоошил, онцлог, өв соёлоо харуулсан шинэ бүжгээр өрсөлдөв
  • Үзүүлбэрийн нэр 4 махбодийн хүч буюу “The Power of the 4 Elements”
  • Тэд 33.75 оноо авч дэлхийн 12 удаагийн аварга багийн дараа буюу дэд аваргын байрт шалгарч чадсан
  • Тэд Стандарт болон Латин бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд долоон удаа түрүүлсэн

Латин Формейшн бүжгийн ДАШТ-ий дөрөвдүгээр байрт шалгарсан "Star dance" хамтлагийн тухай долоон баримт

  • Тэд Латин формейшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10 дахь удаагаа оролцлоо
  • Анх 2010 онд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан тус тэмцээнд оролцож 10 дугаар байрт шалгарсан
  • 2017, 2019 онуудад амжилтаа ахиулан оролцож долоодугаар байр шалгарч байсан
  • Харин энэ удаа дахин амжилтаа ахиулж дэлхийн шилдэг зургаан хамтлагийн нэгээр шалгарав
  • Тэд хоёр багш 23 шилдэг бүжигчдийн бүрэлдэхүүнтэй ДАШТ-д оролцлоо
  • Уг хамтлаг 15 жилийн өмнө анх үүсгэн байгуулагдаж байжээ
  • “Star” бүжгийн хамтлаг 10 жилийн уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн дүнд ийнхүү Дэлхийн аваргын дөрөвдүгээр байрт шалгарлаа

ДАШТ-ий стандарт бүжгийн ангилалд финалдсан улсын 29 удаагийн аварга "Хатан туул" хамтлагийн тухай долоон баримт

  • Цэнгээнт бүжгийн спортын ДАШТ-д Хатантуул хамтлаг ес дэх удаагаа оролцлоо
  • Тэд Монгол Улсын 29 удаагийн аварга хамтлаг
  • Тус хамтлаг анх 1995 онд байгуулагдаж байсан
  • Стандарт бүжгийн төрөлд 27 жилийн түүхийг бичиж буй
  • 2010-2015 онд Польш, Герман, ОХУ-д зохиогдсон цэнгээнт бүжгийн ДАШТ-д “World Champion- ship Standard Formation Dance” төрлөөр таван удаа оролцож хагас шигшээд дөрвөн удаа шалгарсан
  • Энэ жилийн ДАШТ-д 25 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон.
  • Тэд ХААИС-ийн харьяа хамтлаг бөгөөд тэмцээндээ амжилттай финалдаж амжилтаа бататгалаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-17 09:28

Амжилт сайхнууд минь

Зочин
Зочин
2022-10-17 09:29

Улс орныхооо нэрийг бадруулсаар байгаад ирээрэй мундагуудаа

Зочин
Зочин
2022-10-17 09:29

Manaihan tsoilj ogch bndaaa

Зочин
Зочин
2022-10-17 09:30

ilvvvv tom amjilt husey

иргэн
иргэн
2022-10-17 12:25

дуулж бүжиглэх, бөх барилдах яах вээ, сайхан л юм, сайн ч юм, харин манайх машин үйлдвэрлэл, инжинерингийн т�##�аар хийж байгаа юм байна уу, үүнийг анхаарч энэ т�##�ын хүмүүсээ бэлдэх, дэмжих ажлаа хийцгээе.

Зочин
Зочин
2022-10-19 09:00

Авъяас гэдэг хүн бүхэнд олдохгүй бурханы өгөгдөл юм шүүдээ харин инжнер техникч гэдэг бол хүн бүхэн эзэмшиж чадах мэргэжил Сургууль соёлыг нь дүүргээд сураад мэргэжилтэй болоод сайн ажлаад туршлагажаад мундаг инжнер техникч болж болноо

Холбоотой мэдээ

Back to top button