Анимейшнд дарагдсан спикерийн айлчлал

УИХ-ын дарга Г.Занданшатар аравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж яваа билээ.
Спикерийн айлчлал нь өндөр, дээд хэмжээний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцааг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой.
Тухайлбал энэ удаагийн айлчлалаар:
- Агаарын тээврийн харилцааны хамтын ажиллагааг өргөжүүлж, энэ хүрээнд “Туркиш Эйрлайнс” компанийн нислэгийн тоог нэмэгдүүлэн, зорчигчдын тооны хязгаарыг цуцлах
- Мах болон арьс шир, өлөн гэдэс, торомны ноос, сарлагийн хөөвөр, ноос ноолуур зэрэг байгалийн гаралтай эко бүтээгдэхүүнүүдийн экспортыг нэмэгдүүлэх
- Туркийн Ван мужид Хүлэгү хааны зуны ордны туурь олдсон. Эдгээр соёлын өвийг хадгалах, хамгаалах, сурталчлах, эдгээрийг түшиглэн аялал, жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө оруулалт татах зэргээр идэвхтэй хамтран ажиллах
- Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах гэхчлэн чухал асуудлуудыг хөндөн хэлэлцлээ.
Гэхдээ амралтын өдрүүдэд түүний айлчлал өөрийнх нь дүр бүтээсэн анимейшнд дарагдав.
Тэрбээр мод тариалахыг уриалсан 36 секундийн анимейшнээ аравдугаар сарын 14-нд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Улмаар олон нийтийн зүгээс айлчлалыг нь биш анимейшнийг төсвийн мөнгөөр хийсэн хэмээн шүүмжилцгээсэн юм. Харин УИХ-ын тамгын газрын ажлын албаныхан анимейшнийг төсвийн мөнгөөр бус ажил үүргийнхээ хүрээнд нэр бүхий дизайнер залуу бүтээсэн хэмээн мэдэгдсэн.
Цагаа олоогүй анимейшний цацалт, улс төрийнх нь чухал айлчлал гэрээ хэлэлцээрийн сүрийг дарсан нь
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Занданшатар ер нь хувийн зохион байгуул�##�т муутай үг яриа нь цэгцрээгүй хүн бн�##�ээшдээ.Хүүк Оюук нар шигээ л сэтгэнэшдээ.