Эхэс хаачдаг вэ: Манай эмнэлгүүд хаядаг бол БНХАУ-д худалдан борлуулахыг хориглодог
Сүүлийн өдрүүдэд нэгдүгээр төрөх эмнэлэгт төрсөн эхчүүдийн эхэсийг БНХАУ-ын хилээр гаргаж зардаг гэх мэдээлэл түгээд байна.
Нэг: ЦЕГ-аас үгүйсгэлээ
Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор “Өргөө, амаржих газрын дарга асан Ж.Энхцэцэгээс асууж тодруулахад “Дөнгөж төрсөн эхчүүдийн эхэсийг БНХАУ-руу зардаг гэх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Манайхан энэ асуудлыг алсаас хянаад явж байсан” гэж хариуллаа.
Харин энэ асуудлыг цагдаагийн байгууллага эрс үгүйсгэж байна. ЦЕГ-ын зүгээс “Дөнгөж төрсөн ээжүүдийн эхэсийг БНХАУ-руу гаргасан, гаргаж байгаа гэх гомдол мэдээлэл бүртгэгдээгүй манайхаас шалгаж байгаа асуудал байхгүй” гэв.
Ямартай ч эхний эх сурвалжийн мэдээлэл албаны эх сурвалжийн мэдээлэлтэй зөрөв.
Хоёр: "Эхэсээ авах гэсэн боловч өгөөгүй"
Бид эхэсээ хэрхсэн талаар "Өргөө" амаржих газарт саяхан амаржсан С.Солонгоогоос асууж тодруулахад “Нэгдүгээр төрөхөд хоёр удаа төрөхдөө эхэсээ авах гэсэн боловч өгөөгүй. Шууд хогийн уутанд хийдэг гэсэн” хэмээх хариултыг өгсөн юм.

Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор БНХАУ-д эхэсийг худалдаж авдаг уу гэсэн асуултад хариулт хайя.
Гурав: БНХАУ-д эхэс худалдан борлуулахыг хуулиар хориглодог
БНХАУ-ын зах зээлд эхэсийг худалдаж борлуулахыг хууль бус хэмээн үзэж хориглосон байна. Гэтэл нууцаар худалдаалах нь тасрахгүй байгаа аж. Эхэсийн наймаачид эмнэлэг, эмнэлгийн хог боловсруулах үйлдвэрээс тус бүрийг нь 80 орчим юань буюу 12 ам.доллараар худалдаж аваад хууль бус дэлгүүрт хэдэн зуун юаниар зардаг гэж мөрдөн байцаалтын тайланд дурджээ. Энэ талаар thepaper.cn сайтад нийтэлсэн байна.
Мөн "Global Times" сонинд гарснаар Алибабагийн хуучин эд зүйлс худалдаалах платформ болох Шианю зэрэг худалдааны вэб сайтуудаар хүний эхэс зарагдаж байсныг олж тогтоожээ. Ихэнх худалдагчид бүтээгдэхүүнээ эхэс гэж шууд сурталчлаагүй аж.
Тэд эхэсийг тус бүрийг нь 360 юаниар худалдаалдаг. Харин БНХАУ-д төрөх эмнэлгүүд эхэсийг эздэд нь буцааж өгөх юм уу, эхчүүд хүсээгүй тохиолдолд хаядаг хэмээн Шанхай хотын зургаадугаар ардын эмнэлгийн эх барихын эмч Хуан Ченгшен хэлжээ. Мөн тэрбээр “Олон шинэ эхчүүд эхэсээ гэртээ аваачиж идэхийг сонгодог. Яагаад гэвэл Хятадууд, тэр дундаа ахмадууд хүний эхэсийг иддэг нь элбэг байдаг бөгөөд энэ нь шим тэжээлээр баялаг, эрүүл мэндэд нь тустай байдаг гэж үздэг” хэмээн Global Times сонинд ярьжээ.
Хамгийн хачирхалтай нь зарим эхэс ХДХВ, гепатит В, тэмбүү зэрэг халдварт вирус агуулсан байж магадгүй. Тиймээс хүмүүс халдвар авах эрсдэлтэй учраас БНХАУ-д эхэсийг капсул болгон боловсруулах нь бизнес болсон байна. Энэ нь эхэсийг шууд идэхэд эвгүй мэдрэмж төрдөгтэй ч холбоотой аж.
Дөрөв: Төрөх эмнэлгүүд хэрхдэг вэ
Үргэлжлүүлээд манай улсын бусад төрөх эмнэлгүүд төрсөн эхчүүдийн эхэсийг хэрхдэг вэ гэсэн асуултад хариулт хайлаа:
Ингэхэд манай улсын төрөх эмнэлгүүдийн ихэнх нь хүүхэд төрөхөд эхэсийг нь хаячихдаг дүр зураг ажиглагдлаа.
Манай улс:
- "Өргөө" амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэг
- "Хүрээ" амаржих газар буюу хоёрдугаар төрөх эмнэлэг
- "Амгалан" амаржих газар буюу гуравдугаар төрөх эмнэлэг
- Дөрөвдүгээр төрөх эмнэлэг
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв гэх төрөх эмнэлгүүдтэй.
Бид дээрх таван эмнэлгээс төрсөн эхчүүдийн эхэсийг хэрхдэг талаар асууж тодруулахад нэгдсэн нэг хариултыг өгч байлаа. Тэд “Эхчүүдийн эхэсийг устгадаг. Ашиглах боломжгүй учраас өөр яалтай билээ. Гаднын улс руу зарж яаж болох вэ дээ. Борц гаргадаггүй шахуу БНХАУ-ын хил бүхэл бүтэн эмэгтэй хүний эхэс гаргана гэж байх уу даа” хэмээн ярив.

Зургаа: Эхэсийг юунд хэрэглэх боломжтой вэ
Уг нь хүүхдийн эхэс дотор үүдэл эс байдаг аж. Тэрхүү үүдэл эс зөвхөн тухайн хүүхдэд л таарах буюу өөрөөр хэлбэл хүүхэд хүндээр өвдөх үед эхсээр нь 100 хувь эмчлэх боломжтой байдаг байна. Тодруулбал, хадгалсан эхсийнх нь оролцоотойгоор ямар ч эрхтнийг нь дахин ургуулж болдог гэжээ.
Харин нөгөөтээгүүр эдгээр улсын эмнэлгүүдээс гадна хувийн эмнэлгүүд төрсөн эхэд нь буцааж өгдөг юм байна. Улмаар эхчүүд өөрт хэрэгтэй бүтээгдэхүүнийг хийлгэж авдаг аж. Энэ талаар Интермед эмнэлэгт амаржсан нэгэн ээжээс асууж тодруулахад “Төрсний дараа Бейби Найчур ХХК-аас ирж авсан. Буцаагаад надад хэрэгтэй тос, капсул зэргийг хийж өгсөн. Тэр нь хэрэгтэй юм билээ гэв.
“Бэйби Найчур” ХХК-ий хувьд эхчүүдийг эхэсээрээ бүтээгдэхүүн хийлгэхийг хүсвэл төрөх эмнэлэг явахаасаа өмнө мэдэгдэх, эмчдээ эхэсээ авна гэдгээ анхааруулах хэмээн зөвлөдөг юм байна. Харин бүтээгдэхүүн шинжилгээ бүрэн хийгдэж дууссаны дараа 3-5 хоногт бэлэн болдог аж.
Олон улсад энэ арга аль хэдийнэ нэвтэрсэн бөгөөд ээжүүдийг төрсөнийх нь дараа эхсээ хадгалуулахыг санал болгодог байна. Ингэхдээ эмнэлгүүд төлбөртэй байдлаар тусгай нөхцөлд хэдэн жил ч хадгалуулахыг зөвшөөрдөг. Тухайлбал, иргэд банкинд сар бүр лизингийн хүү төлдөгтэй адил байдлаар эхэс хадгалуулсны төлбөрөө төлөөд явах боломжийг ч санал болгодог. Гэтэл манай улсад эхэс хадгалах нэг ч газар одоогоор байхгүй нь харамсалтай. Хэрэв манайд уг лаборатори байгуулагдаад 20 жилийн дараа гэхэд технологи сайжирсан байна гэж үзвэл тэнд хадгалуулсан хүүхдийнхээ эхсээр түүнд шаардлагатай үед эрхтнийг ургуулах боломж бүрдэх юм. Үүнийг шинжлэх ухааны сайн тал гэж ойлгож болно. Нөгөө талаас бид шинжлэх ухаандаа яагаад мөнгө зарах зайлшгүй шаардлагатай вэ гэдгийг энэ жишээ баталж байна.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Ямартай ч эхэсээс гаргаж авсан бүтээгдэхүүн нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх, төрхийн ядаргааг тайлж тамир тэнхээ оруулах, элэгний хэвийн үйл ажиллагааг дэмжих, сэргээх, цирроз эдгээдэг байна. Мөн цэвэршилтийн үеийн гормоны өөрчлөлтийг тэнцвэржүүлж тайван байдлыг мэдрүүлэх, арьсны үрэвсэл тууралт эгзем, хөнгөн сорви түлэгдэлт, сэвх, сорви толбыг арилгах, диатец харшлын эсрэг хэрэглэхэд анагааж эдгээх үр дүнтэйг шинжлэх ухаан баталжээ. Энэ чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэл манай улсад байдаг хэдий ч эрхтэн ургуулахад зориулалтайгаар хадгалах боломжгүй байдаг юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрсөн эхчүүд төрсний дараа эхэстэй тэнцэхүйц уураг витамины юм хайж ууж хэрэглэдэг. Эхэс бол үнэхээр сайн даанч өгдөггүй шдээ авий гэхээр
Аваад яах гэж юу хииж чадах юм тиим биздээ хөргөгчинд хэд хонуулаад өмхиирүүлж хаяна өөрсдөө юуч хииж чадахгүй
Үнхээр хөндөх ёстой зөв сэдвийг эгүүрийн сэтгүүлч хөндөж байгаад баяртай байна. Ямартай ч эхэс нь маш олон төрлийн ач тустай хэрнээ бид хэзээ эхэсээ авч чаддаггүй. Авий гэхээр хүний биенээс гадагшилж с�##�гасан л бол нян бактари орчихдог шууд хаяхгүй бол болдоггүй гэж хэлээд л авчихдаг даа. Гэтэл ямар ийм нандин юмыг зүгээр хяна гэж байхуу тэд эмч хүмүүс биднээс илүү мэдлэгтэй байгаа. Хятад улсруу гаргаж байгаа нь бараг үнэн биздээ монголдоо эхэсээр ямар нэг биед хэрэгтэй юм үйлдвэрлэж чадаж байгаа биш
Ogdoggvi shdeee yadag ch ym bgaa ym buuu med
Аваад хувь хүн яах юм хии өмхиирүүлээд хаяна биздээ
Төрөнгүүт л уутанд хийгээд л эхэсийг минь аваад явдаг шдээ зардаг юм уу , хаядаг юм уу энэ бол үнэхээр битүү асууд�##� байдаг
Нээрээ л хаачдаг бол үүнийг сөхөх хэн ч байдаггүй болохоор тэгээ л хаяёихдаг сэдэв бна шүү
Эхэсийг Монголд байдаг Хятад эмнэлэг авдаг. Тэр Хятад эмнэлэг С�##�хитын холимог мет�##�лын ордыг булаац�##�даж байсан нэг компанийн харьяа. Цагдаагийн байгууллагад асар нөлөөтэй учраас энэ хэрэг илрэхгүй л болов уу!
Шууд устгах нь зөв аваад яах юм
Энхцэцэг одоо болио.
хэзээ ч сөхөгдөггүй асууд�##� бна
Эхэсийг гитдад иддэг гэсэн байна
Тэр гитадөд өгөхөөр хаяж устгасан дээр монголчууд юм хииж чадах биш
Аль соц ын үед л төрөхийн эмч нар з�##�уу анхны төрөлтийн эхэсийг хэрэгцээтэй гэж хүлээдэг гэж анагаахын төгсөх курст оюутнууд ярьдаг л байсан.
Эхчүүдэд харуулж байгаад эхэсийг нь өгөх хэрэгтэй. Хэрэгцээтэй гэдэг нь �##�ь эрт л нотлогдсон асууд�##� манай төрөхийнхэн мэддэг ч нуудаг байсан байх
Bi ooroo turuhud ajillaj bsan l daa , ehesiig shuud l haydag sh dee , manai hadgalah asuudal bolomjgyu l dee , yg henii ehes gk medehev dee , ymar ch ovchtei bga yum bilee , beelii omsoj bj l haydag sh dee , er ni ondor tehnologi shaardsan ortog ondortei asuudal bhoo
УМААХАН ЧИ ӨӨРӨӨ УМААХАН БОЛОВОО ЭНЭ ҮНЭН ҮҮ? ТЭГВЭЛ НИЙГМЭЭРЭЭ ҮЗЭН ЯДАГДСАН ЭНЦЭЦЭГ ЗАХИРАЛ ЭНЭ МЭТ БУРАНГҮЙ ЯВДЛЫГ ТАСЛАН ЗОГСООЖ ХЭДХЭЭН АЛЦГАРУУДЫН ШУРГУУГААР ХАЛАГДЖЭЭ.ХУВИЙН ЭМНЭЛЭГТЭЙ ТЭРЭНДЭЭ ИХ ЦАГИЙГ ЗАРЦУУЛЖ УЛСААС ЦАЛИН АВДАГ ТӨРӨЛ БҮРИЙН АРГААР ЦҮДГЭР ЭХЧҮҮДИЙГ СААДАГ ИЙМ Л ХУЛГАЙЧИНГУУДТАЙ ЭНЭ ЗАХИРАЛ ТЭМЦСЭН ШҮҮ.МОНГОЛ ЭХИЙН АРИУН ЭХСИЙГ ХЭРВЭЭ ҮМХИЙ БУЗАР БҮХЭН НЬ ШИНГЭСЭН ОРЧЛОНГИЙН МУУХАЙ БҮХНИЙ УУРХАЙ БОЛСОН ХУЖААД ХУДАЛДСАН БОЛ ТЭРЭНД ОРОЛЦСОН БҮХ ХҮМҮҮС ХУЖААГИЙН НҮХЭН ЖОРЛОНГИЙН ӨТ БОЛОН АРВАЛЗАНАА ГЭЖ БИ ХЭЛЖ БАЙНА ХАРААЛ ИДЭГ НОВШ ГЭЖ
Монгол хзний гёнийн фондоо �##�даад байгаа юм биш биз.хатуу хян�##�ттай устг�##�д оруулж баймаар юм байна..