УЛС ТӨР

УИХ-ын дарга Үндсэн хуулийн шүүхийн гишүүний тангараг өргөх ёслолд оролцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр  /2022.10.17 /Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх (цэц)-ийн Ерөнхийлөгч Зүхтү Арсланы урилгаар Үндсэн хуулийн шүүхийн шинээр томилогдсон гишүүний тангараг өргөх ёслолд Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Монгол-Туркийн Парламентын бүлгийн дэд дарга Ж.Мөнхбат нарын хамт  оролцов. Энэхүү ёслолын ажиллагаанд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп болон сайд нар, Дээд шүүхийн дарга мөн оролцлоо.

Ёслолын ажиллагааны эхэнд Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч Зүхтү Арслан хэлсэн үгэндээ Үндсэн хуулийн шүүх (цэц)-ийн оршин тогтнох үндэс нь Үндсэн хуулийг дээдлэх, үндсэн эрхийг хамгаалахад орших ба эрхэд суурилсан хандлагыг хамгаалах, хадгалах нь улс орон, үндэстний эрх ашигт нийцнэ гэдгийг онцлов.

Туркийн Үндсэн хуулийн шүүхийн гишүүн хүний эрх, эрх чөлөөг тууштай, шударга, ямар нэгэн нөлөөгүйгээр хангах тангарагаа төр, ард түмнийхээ өмнө өргөдөг бөгөөд УИХ-ын дарга Г. Занданшатар энэ ёслолд гадаад улс орнуудаас анх удаа оролцсон өндөр түвшний зочин болжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-18 12:43

Naadakh chin' naadakhiinkhaa uchir utgiig ch oilgokhgyi bgaa doo.

Холбоотой мэдээ

Back to top button