НИЙГЭМ

Үүрэн телефоны компаниудад хэрэглэгчдийг хохироодог зөрчлүүдээ арилгах үүрэг өглөө

Үүрэн телефоны оператор компаниудад улсын байцаагчийн албан даалгавар хүргүүллээ.

Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг үндэслэн үүрэн телефоны үйлчилгээ эрхлэгчдийн үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүн нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтад үүрэн телефоны үйлчилгээ эрхлэгчдийг хамруулахад дараах зөрчил илэрлээ.

-Юнител ХХК Иргэд урьдчилсан болон хосолсон төлбөрт хэрэглэгчийн хувьд нэмэлтээр идэвхжүүлсэн дата багцуудыг дууссан тохиолдолд дансан дахь нэгжээс хасагдах болон үйлчилгээний төлбөр хэдэн төгрөгөөр тооцох талаарх мэдээллийг хэрэглэгчдэд илгээдэггүй. Хоногтой картаар нэг дор 2 удаа цэнэглэхэд нэгж нь нэмэгдээд хоног нь сунгагдахгүй, хоногтой нэгжээр цэнэглэхээр хоног дуусаагүй бол хоног нэмэгддэггүй.

- Мобиком корпораци ХХК Дараа төлбөрт миний моби багц, хосолсон төлбөрт хайбрид (hybrid) багцын хэрэглэгчдийн өөрийн хэрэглээндээ нийцүүлэн бараа, үйлчилгээгээ чөлөөтэй сонгох, багц бууруулан шилжих боломжийг хязгаарлаж, уг нөхцөлийн дагуу хэрэглэгчээс сар бүр үйлчилгээний сарын хураамж нэхэмжилдэг.

Жи мобайл ХХК дараа төлбөрт “Enjoy data” багцын хэрэглэгчдийн өөрийн хэрэглээндээ нийцүүлэн бараа, үйлчилгээгээ чөлөөтэй сонгох, багц бууруулан шилжих боломжийг хязгаарлаж, уг нөхцөлийн дагуу хэрэглэгчээс сар бүр үйлчилгээний сарын хураамж нэхэмжилдэг, - хэрэглэгчийн нэмэлт дата багцын ашиглах хугацаа, хэмжээ дуусаагүй зэргийг үл харгалзан хүчингүй болгодог, - дараа төлбөрт үйлчилгээний гэрээний нөхцөлүүдэд хэрэглэгч гэрээг цуцлах санал тавих боломжгүйгээр тусгасан.

Скайтел ХХК дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчийн дата багцын хэрэглээ дууссан тохиолдолд задгай дата хэрэглээнд шилжсэн талаар болон задгай датаг хэрхэн тооцох үнэ тарифын мэдээллийг өгдөггүй, - дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон дараа төлбөрт үйлчилгээний гэрээний нөхцөлд хэрэглэгчийн эрхийг дордуулсан нөхцлүүд тусгасан зэрэг зөрчлүүд илэрсэн.

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар арга хэмжээ авч хариуг ирэх 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор ирүүлэх талаар улсын байцаагчийн албан шаардлагыг зөрчил илэрсэн үүрэн телефоны оператор компаниудад хүргүүллээ. Албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан дараагийн шатны арга хэмжээ авч ажиллана.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-19 15:39

unen shdee jishee ni gehed l honogtoi cardaar tsenegleed ch zaawal honogoo duusgaad duhuh uyed l tseneglevel 30 honog l sungagdaj bgaa yum umnu ni 1000 negj awahadch honog nemegdeed bdag bsan odoo bhgui

Wikipedia
Wikipedia
2022-10-19 16:18

Одоо Монголын цахилгаан холбоо ч гэсэн багц дээшлүүлэлт тулгаж эхлээд байгаа.

зочин
зочин
2022-10-20 08:47

хоногтой дата хоногоосоо өмнө мааш хурдан дуу�####�г мобисом юнител юундаа байдаг нь мэдэгдэхгүй юмаа хэрэглээ хэрэглээ л гэх юм даа

зочин
зочин
2022-10-20 08:48
Reply to  зочин

дуу�####�г

Холбоотой мэдээ

Back to top button