НийгмийнУЛС ТӨР

Ирэх жилээс цэргүүдийг зориулалтын, шинэ автобусаар хүргэж өгөх журам баталжээ

2022 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэлж орон нутгийн залуус албандаа мордов. Энэ явцад цэргүүдээ тээвэрлэхээр очсон гурван ч автомашин осолдож, 60 гаруй цэрэг, албан хаагч өртөж, цэргүүд гэмтэж бэртээд байна.

Тэгвэл энэ асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өгөх үеэрээ "Цэргүүдийг шинэ автобусаар хүргэж өгдөг, халдаг болгох сайдын тушаал гаргасан" гэх мэдээлэл өглөө. Тэрбээр, "Хуучны цэрэг дайны үеийн задгай автомашин дээр цэрэг тээвэрлэдэг байдлыг зогсооё гээд тушаал гаргасан. Ирэх жил шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Гэхдээ төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль батлагдах байх.Энэ хүрээнд зориулалтын, шинэ автобусаар цэрэг татах, халах ажлыг зохион байгуулах тушаал гаргаад, журам гаргасан" гэв.

Тодруулбал,

  • Хэнтий аймгаас Дорнод аймаг руу цэрэгт татагдсан 17 цэрэг, нэг офицер, хоёр ахлагч  тээвэрлэж явсан автомашин осолджээ.
  • Завхан аймгаас Баян-Өлгий рүү 39 цэрэг тээвэрлэж явсан автомашин осолдов.
  • Баяндэлгэрт мөн зургаан цэрэг тээвэрлэж явсан пургон машин осолдов.

Ямар шалтгаанаар автомашинууд осолдсон талаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн мэдээлэл өгөхдөө “Цэрэг татах ажил өндөр хариуцлагатай ажил хэдий ч байгаа техник хэрэгслээ боломжоороо гаргасан. Гэсэн хэдий ч зам хол, хүйтэн учраас сум суурин төв бараадуулаад явж байна. Хилийн застав дээр машин тэрэгний асуудал хэцүү байна. Саяын хоёр осолтой холбоотойгоор техник холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хяналт шалгалт хийнэ” гэх тайлбарыг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 19, 2022 16:26

Жолоочууд нь бүгдээрээ гостуу г�##�зуу бүрэн бус техниктэй явсан юм уу? монголд сайн мэдээ сонсох тавилангүй бөлгөө төр нь дампуу ажилдаа хариуцлагагүй хандаж байна. Цэрэг тээвэрлэх байтугай худгаас ус татах машинаа ч ш�##�гах ёстой ХЦУГ н дарга огцор чи юу вэ? чи �######� Дорнотын Нөмрөгийн заставын адуучнаар томиллоо чамайг

Зочин
Зочин
10 сар 19, 2022 18:13

Шинэ автобус ганган шахах гэж...

Холбоотой мэдээ

Back to top button