УЛС ТӨР

"Г.Амартүвшин гишүүн ээ, би хуучин нийгмийн матаасны тогтолцоог инээдэм байдлаар хэлээгүй"

УИХ-ын өнөөдрийн /2022.10.20/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: "Би матаад гүтгээд түүнийхээ урамшуулалд хэдэн зуун сая төгрөг авна гээд сууж байх жишээний. 100 мянгаас 1.5 тэрбум гэхээр хүмүүсийн нүдэнд мөнгө л харагдаж байгаа. Хэнд нь өгөөд хэнд ч өгөхгүй гэх байдлаар тооцох юм бэ. Шалгуурууд нь юу юм бэ" хэмээн асуулаа.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Г.Амартүвшин гишүүн ээ, би хуучин нийгмийн матаасны тогтолцоог инээдэм, ханиадам байдлаар огт хэлээгүй. Ленины зохиолд иргэд харилцан бие биенээ хянах тогтолцоог маш тодорхой бичсэн байдаг. Энэ нь биеллээ олж матаас гүжир гүтгэлгийн золиос болсон гашуун туршлагыг бидний эцэг өвгөд дайрч өнгөрсөн. Тиймээс таныг саруул ухаандаа шүгэл үлээгчийн тогтолцоог матааснаас өөрөөр ойлгоосой гэж бодож байгаа" хэмээн хариуллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 20, 2022 12:30

Нямбаатар Ленинийг бишрэн шүтэгч болшевик нөхөр байна да

Зочин
Зочин
10 сар 20, 2022 15:38
Reply to  Зочин

Хэрвээ Нямбаатар Ленинийг шүтэгч бол сайн байна. Ленин бол дарлагдсан ажилчин тариачныг тэмцэлд дуудаж шударга ёсыг тогтоосон дэлхийн гарамгай удирдагч шүү.

ҮНЭН
ҮНЭН
10 сар 20, 2022 13:12

Ийм практик хаана байна хэр үр дүнтэй юм бол доо

Зочин
Зочин
10 сар 20, 2022 14:38

НЯМБААТАР ЛЕниний шүтэн бишрэгч нөхөөх нь үгүйсгэгч улаан коммунист МАН ын гишүүн байлаа.Бид хуучин нийгэмтэйгээ зуур�##�дсаны ач гавъяа 32 жил доороо дэвхцэв

Зочин
Зочин
10 сар 20, 2022 15:33

МАН АН гэсэн мафийн хулгайчууд төр барьж байхад гэмт хэргийг хичнээн илчлээд ч тоохгүй шүү дээ. Тэмүүжин сайдын үед бат�##�сан "гэрч хохирогчийг хамга�##�ах хууль"-ийг МАН хэрэгсэхгүй болгосон байж одоо өөрсдөө санаачилж байгаа дүр эсгэж жүжиглэхээ боль.Хэлж байгаа байд�##� нь ч гэрчээс гадна сэжигтнийг ч хамга�##�на гээд хууль нэртэй холимог хуурга хийхээ боль.

Зочин
Зочин
10 сар 20, 2022 18:33

ХУУЧИН СОЦ н ҮЕД БАЙГУУЛЛАГА БОЛГОНД ДАРГАДАА ХОШУУ ӨРГӨДӨГ НЭГ МАТААЧ БАЙДАГ БАЙСАН.ТЭР БОЛ МАШ ХОРТОЙ ҮЗЭГДЭЛ ХАМТ АРХИ УУЖ ХҮҮХЭН ДЭЭР ЦУВЧИХААД Л МАТНА.ХАРИН ЭНЭ ЦАГ ДОР МАН н ХУЛГАЙЧИНГУУД БИЕ БИЕНЭЭ ГӨРӨӨЧ АЙМААР ЮМ БОЛГОНДОО ИХ ХУРЛЫХНЫ БУЛАЙГ ДЭЛГЭВЭЛ ДАЛАЙ ДАЛАЙ ККК

Холбоотой мэдээ

Back to top button