Н.Алтанхуяг: Шүгэл үлээгчийн хуулийг оруулж ирсэн Засгийн газрын зоригийг дэмжиж байна
УИХ-ын өнөөдрийн /2022.10.20/ чуулганы хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Энэ зөв хууль оруулж ирж байна. Засгийн газраас энэ хуулийг оруулж ирж байгаа нь хүсэл зоригтой байгааг харуулж байна. Маш их эрсдэлтэй алхам. Та нар хажуудах хүнээ матчих тухай олгоод байх юм. Монголчууд хэнээс ч айхгүйгээр дуугардах болох хэрэгтэй. Гэхдээ төрийн, албаны, байгууллагын нууц гээд заваарсан хууль гаргачихсан. Монголбанкнаас танай байшин хэдэн төгрөгөөр боссон юм бэ гэсэн чинь нууц гэсэн. Хуульзүйн яамны байшин хэдээр боссон бэ гэтэл нууц. УИХ дээр хүртэл юм ярих боломжгүй болчихсон. Та нарын хүсэл зоригийг дэмжиж байна. Хулгайн тендер зарлаад мөнгө идчихсэнээ нууц гээд тамга дарчихсан байх жишээтэй. Монголын хууль шударга бус үйлчилдэг. Иргэддээ галзуу үйлчилдэг. Дээшлэх тусмаа үйлчлэхээ больдог. Ядаж шүгэл үлээгчээ үнэн үг хэлсний төлөө зовоохгүй байгаасай гэж хүсэж байгаа юм. Ер нь бол хамгаалах хэрэгтэй. Зах зээлд орсноос хойш мөнгөтэй хүн бүхнийг дийлдэг болчихоод байна. Мөнгөний тамир, чадал ямар их болчихсон нь тэр хүүхэд дайрсан осол дээр харагдаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН н БӨГСЧИД ИДЭЭЧИН УУГААЧИН ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИНГҮҮД ИРЭХ СОНГУУЛЬД ТАЛИЙГААЧ БОЛОХ АЛХМУУДАА МАШ САЙН ХИЙЖ БАЙНА ШҮҮ. ХЭРВЭЭ ШУДРАГА СОНГУУЛЬ БОЛДОГ БОЛ МАН ҮХЭЖ ДАЛД ОРООД СҮНСНҮҮД НЬ ХОГИЙН ЦЭГ ДЭЭР ОВООРОЛДОН ГАЧААЛДАХ ТЭР ЦАГ УДАХГҮЙ ИРНЭЭ