Б.Энхбаяр: Татварынхны талаар шүгэл үлээж болохгүй гэсэн заалтыг хас
УИХ-ын өнөөдрийн /2022.10.20/ чуулганы хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Би байнгын хороонд хоёр асуудлыг хөндсөн. Татварынхны талаар шүгэл үлээж болохгүй гэсэн заалтыг хас. Харин ч шүгэл үлээх ёстой. Ямар байцаагч акт тавьж, авлига авч байгаа талаар татварынхан шүгэл үлээж болдоггүй юм бэ. Энэ асуудлыг шийдэх ёстой. Гол асуудал нь улсын нууц. Ил байгаа мэдээлэлд шүгэл үлээнэ, мөнгө өгнө гэдэг зарчим явахгүй байх гэж бодож байна. зарим сайтынхан би их мөнгөтэй болох юм байна гээд тоо тавьчихсан байна билээ. Ил байгаа мэдээллийг сайтдаа тавиад мөнгө авна гэсэн логик байж таарахгүй. Зүрх сэтгэлээрээ улс орныхоо аюулгүй байдал, идэж ууж байгаатай тэмцэнэ гэсэн сэтгэл зүрхээрээ шүгэл үлээж байгаа бол шүгэл үлээгч. Түүнээс биш мөнгө авах гэж хүний талаар бичиж байгаа бол шантаажилж байгаа авлигачнаасаа ер дээрдэж байгаа юм байхгүй. Тиймээс зааг, ялгааг гаргаж, мөнгө өгдөг явдлыг учир начиртай болгох ёстой.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Хуулийн төслийг боловсруулахдаа санхүүгийн салбарын шүгэл үлээгчийг оруулж төслөө бичсэн. Сангийн яамнаас татварын асуудлаар шүгэл үлээхийг тооцохгүй гэж санал ирснээр хассан. Тань шиг хүн энэ хуулийн төслийг ахлаасай гэж хүсэж байна. Тэгж байж энэ хуулийг хүчин төгөлдөр болгож, хурдан үйлчлүүлнэ. Та бид хоёр олон жил бие биенийгээ мэднэ. Нэг зүйлийн төлөө зорилго чиглэлтэй явдаг. Энэ шүгэл үлээх харилцааг бүх нийтийн хяналт болгож хэвшүүлэх чухал. Тиймээс энэ хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжиж өгөхийг нийт гишүүдээсээ дахин дахин хүсэж байна. Маш богино хугацаанд хэлэлцүүлэгт бэлдээд батлуулмаар байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ, ТАТВАРЫНХАН ХУУЛИАС ГАДУУР АЖ ТӨРӨХ ХЭРЭГ ҮҮ?ХАМГИЙН ИХ ХАХУУЛЬ АВЧ ТАТВАРЫН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ЯЛ ЗАВШУУЛДАГ, УЛС ОРНЫГ ТАТВАРААР ХОХИРООДОГ НЬ ТАТВАРЫНХАН ШҮҮ. ӨӨРИЙН ҮЗЭМЖЭЭР ХАХУУЛИЙН ХЭМЖЭЭНЭЭС ХАМААРЧ ТАТВАР ХУРААЛТЫГ ЯВУУЛДАГ, ШАЛГАСАН БОЛЖ ХУЙВАЛДДАГ, ТӨЛӨХ ЁСТОЙ ТАТВАРТ АКТ ТАВИХГҮЙ ХАХУУЛЬ АВААД ЧӨЛӨӨЛДӨГ НЬ ТАТВАРЫНХАН ШҮҮ.
Энэ Сангийн яам дандаа өөрт хамаар�##�тай байгууллагыг хян�##�тын гадуур үлдээх гэж зүтгээд байх юм. Үүнийг болиулах хэрэгтэй. Сангийн яам, харьяа газруудын дархлагдсан байдлыг устгах хэрэгтэй. Эс тэгвэл чимээгүйхэн мөнгө иддэг байд�##� засагдахгүй. Зөв ярьж байгаа гишүүд тууштай байгаарай. Сангийн яам бол энгийн үгээр хэлбэл Зассгийн газрын нярав байх ёстой. Гэтэл дандаа улс төр, эдийн засаг санхүүгийн бодлого яриад байх юм. Тийм эрх мэдэл байх ёсгүй, мөнгө өг гэвэл өгөөд, гүйлгээ хийгээд явах учиртай яам. Өгнө, өгөхгүй гэдэг сонголтыг хийдэг яам биш.
tatvarinhan buruu zovgvi akt bichij avilgal avah gej gvideg ogvol akt bichihgvi ogohgvi bol bodit bish akt bichij hvni amidrald gai zovlon boldog vvn deer saidaa anhararai