Нийгмийн

АТГ-аас С.Чулууныг соёлын өв завшаагүй гэж үзэж, прокурор хэргийг нь хаажээ

Өнгөрсөн 2021 оны арваннэгдүгээр сард АТГ, ЭЦА-наас Чингис хаан музейн захирал С.Чулууны ажлын байранд нь нэгжлэг хийн, шалгаж эхэлсэн билээ.

Түүний ажлын байранд нэгжлэг хийсэн даруйдаа хойшлуулшгүй ажиллагаагаар 48 цаг цагдан хорих саналаа ЭЦА-наас прокурорт хүргүүлсэн ч тухайн үед прокурор татгалзсан учраас түүнийг гадуур шалгаж эхэлсэн байдаг. Гэтэл жилд гаруй шалгасан эл хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар баттай эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс С.Чулууныг Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байх үедээ соёлын биет өвийг завшсан, үрэгдүүлсэн байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Улмаар мөрдөгчөөс “С.Чулуун нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Номын сангийн тухай хуулийн дагуу ажилласан, хэрэг бүртгэлтийн явцад соёлын биет өвийг завшсан, үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдсон” гэж үзжээ. Улмаар хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлснийг прокурор хянаад, саналыг үндэслэлтэй байна гэж дүгнээд, С.Чулуунд холбогдох хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

-600 ГАРУЙ ХУУДАС ТҮҮХЭН НАМТРЫГ ШУУД СКАЙНЕРДАЖ, БНХАУ-Д ХЭВЛҮҮЛСЭН ХЭРЭГТ ХОЛБОГДОВ-

Түүнийг ямар хэрэгт буруутгаж байв.

Түүнийг Өндөр гэгээн Занабазарын намтрыг зөвшөөрөлгүйгээр хуулбарлан БНХАУ-д ном болгон хэвлүүлсэн гэх хэргээр ийн шалгуулж буйг тухайн үед эх сурвалжууд мэдээлж байв.

Тэрбээр Үндэсний төв номын сангийн сан хөмрөгт Өндөр гэгээн Занабазар болон Богдуудын намтарт холбогдох хосгүй үнэт жагсаалтад орсон таван намтрыг ямар нэг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүйгээр БНХАУ-д хэвлүүлсэн хэмээгдсэн.

Энэ нь Монгол Улсад хадгалагдаж байгаа цөөхөн хэдэн судар бөгөөд 17-20-р зууны эхэн үеийн монгол түүхчид өөрсдийн гараар бичиж үлдээсэн намтар хийгээд Богдуудын үйл ажиллагаа, бодлого зэргийг тайлбарласан судар юм байна.

Гэтэл ямар ч зөвшөөрөлгүйгээр 600 гаруй хуудас уг намтрыг шууд скайнердаад “Монгол Улсад хадгалагдаж байгаа  нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын монгол намтруудын эмхэтгэл” гэсэн нэрээр Б.Оюунбилэг, С.Чулуун гэсэн автораар Өвөр Монголын Шинжлэх ухаан техник мэргэжлийн шинэчлэлийн хороонд хэвлүүлсэн хэрэгт холбогдсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 21, 2022 08:58

Ийм л гамшгийн шүүх засагл�##�тай дампуурсан улс орон!!!

Зочин
Зочин
10 сар 21, 2022 08:58

Үгүй байх аа

Зочин
Зочин
10 сар 21, 2022 08:59

shudarga l shiidegdsen bgaasai bilrr

Зочин
Зочин
10 сар 21, 2022 09:00

Болтугай болтугай

zochin
zochin
10 сар 21, 2022 09:36

MAN-iin bugs doloogch, tsunh barigch pyldaga dagagch bolson baihad hulgai huchin er n yu ch hiisen bolno. shorond orno gej ailtgui shuu. yu unen ene unen.

Зочин
Зочин
10 сар 21, 2022 10:10

Энэ хүн ч дээ удахгүй хаана хэзээ солигдсон нь мэдэгдэхгүй бүгдийг нь солино ийм хулгайчууддаа �##�баар идэж уухаар нь хангадаг юмуу хаашаа ч юм хурдан энэ мэстнээс нь с�##�гаж бх ёстой газар луу нь явуулаачээ

Зочин
Зочин
10 сар 21, 2022 10:11

Энэ хүн яагаад дарга хиигээд баидаг юм Монголчуудын Манжиин дарл�##�д баисан нэн ховор маш нууц 200 жилийн түүхэн баримтыг хужаад зарчихсан гээ биз дээ .

Зочин
Зочин
10 сар 21, 2022 10:11

Түүхийн баримтууд зарсан гэдэг биз дээ ямар хариуцлага тооцсон бэ

Зочин
Зочин
10 сар 21, 2022 10:13

Энэ хүнд Монголын түүх их өртэй бололтой

Зочин
Зочин
10 сар 21, 2022 10:13

Хулгайч

Зочин
Зочин
10 сар 21, 2022 10:47

Цагдаа, шүүх, поркор хулгайч авилгач нараа мөн ч их толгойг нь илж хайца�##�аад яадарсан ард иргэддээ болохоор барьж шоронд хийгээд хачин шогийн цаг болжээ.

Зочин
Зочин
10 сар 21, 2022 11:08

Монголын эрдмтэд нь үзэж юуг нь өгч болохыг тогтоосны дараа Хятадад гардуулах бсан юм биш үү. Гэртээ бгаа хамаг нарийн юмаа үзэж хар�##�гүй харьд өгдөг хүн бх уу???

Зочин
Зочин
10 сар 21, 2022 12:00

Түүхчид нь бүгд матери�##� хулгайлж хятадуудад зарсныг нь мэддэг юм билээ. Түүхэн чух�##� баримтыг мэдэхгүйдээ өгнө бхгүй. Шударга бгаасай !!!

Зочин
Зочин
10 сар 21, 2022 12:11

жонхуу баттулгын �######� долоогч

Зочин
Зочин
10 сар 21, 2022 13:10

Ийм л хогийн шүүх прокурор байгаа цагт үнэн юм гэж монголд үгүй. Түүх зарсан хүн түүхэнд тэмдэглэгдэн үлддэг шүү

Zochin
Zochin
10 сар 21, 2022 13:59

Дампуу шүүх хуультай орон. Хүүтэйгээ хамт дуус дуус

зочин
зочин
10 сар 21, 2022 14:25

хэн скайнердаж гаргасан болов эзнийг олсон юм уу

Зочин
Зочин
10 сар 21, 2022 16:49

Шийддэг газар нь шийдэж чаддаггүй юм байж ээ гэхдээ үйлийн үр гэж айхтар юм бий. Цаг хугацаа л даа ер нь. Одоо болоод байгаа юм шиг хэрнээ �##�суураа буруудаад л яваа. Хожим яаж дуусах нь л аймар байна даа өмнөөс нь айх юм.

хүннү
хүннү
10 сар 21, 2022 17:01

Анхбаяр гэдэг нөхөр л ийм юм дэлгэж тавьсан. Өөрөө хүн гүтгэсэн хэргээр явах нь дээ.

Хүннү
Хүннү
10 сар 21, 2022 23:59
Reply to  хүннү

Удахгүй Чулууны өөр нэгэн шившиг дэлгэгдэх юм гэсэн

Зочин
Зочин
10 сар 21, 2022 17:44

Анхбаяр гэх бүдүүн гахай хүн гүтгэсэн хэргээр явах нь дээ. Хүн хэлэлтгүй Туркуудын гар хөл шүү. Бараг Исламын шашинд нь элсээ биз. Монгол нутагт байгаа Хөх Түрэгийн үеийн дурсг�##�уудыг бүгдийг нь Туркуудэд өргөн барьсан.

Зочин
Зочин
10 сар 21, 2022 19:32
Reply to  Зочин

Урвагч байснаас бүдүүн байсан нь дээр. Чулуун өөрөө энийг бичээ биз. Чулууны сүүлийн үеийн бүүр том баримт удахгүй дэлгэгдэнэ. Харж байгаа. Архивын баримтын б�##�аг гайгаа чирээд эхэлсэн байгаа

зочин
зочин
10 сар 22, 2022 15:19

Монголын хууль шүүх, прокурор бүгд хужаагийн гарт орсны шинж нь юм даа. Хужаад бүх түүхээ худ�##�дсан хүний хэргийг монголын шүүх цайруулдаг үе ирж дээ.

Холбоотой мэдээ

Back to top button