УЛС ТӨР

МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

Өнөөдөр /202.10.21/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хоосон байгаа сайдын суудлыг эзэнжүүлнэ. Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын хоосон байгаа сайдын суудлын асуудлыг хэлэлцэнэ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл иргэдээ "ул"-ны айл хэмээн доромжилсон учраас түүнийг Засгийн газрын тэргүүн чөлөөлсөн билээ.

Улмаар түүний оронд горилогчдын марафон хүчтэй өрнөөд байв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Баярсайхан, С.Чинзориг, ХНХ-ийн Дэд сайд Зулпхараас эхлээд олон ч нэрс хөвөрсөн билээ.

Ямартай ч эл марафоны эцэст МАН удирдлагын түвшинд дотооддоо тохироогоо хийжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аюурсайхан томилогдох тухай бид өнөөдөр онцолсныг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button