НийгмийнУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Жавхлан: Манай дүү "Жэт финанс" ББСБ-аараа нийт 900 саяын зээл аваад, буцааж төлсөн

УИХ-ын өчигдрийн /2022.10.20/ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхлантай холбоотой ноцтой зүйлүүд ярьсан.

Тодруулбал, "Төсөв дагаж орж ирсэн Хөгжлийн банкны дахин санхүүжилтын бонд баталгаа гаргах тогтоолыг хасах хэрэгтэй. Үе үеийн улс төрчид дампууруулсан. Ардчилсан намын үед Худалдаа хөгжлийн банктай нийлж байгаад үгүй болгосон. Манай үед 2017 онд Сангийн сайд Б.Жавхлан 11 гишүүнтэй хамтран жижиглэн мөлжих хуулийн төслийг Хөгжлийн банкны тухай хуульд оруулсан. Ингэж сонгуулийнхаа менежерийг тавьж эхэлсэн. Жишээлбэл, Ч.Мөнхбаяр гээд Б.Жавхлангийн их сургуулийн ангийн найз зээлийн газрын захирал, н.Уянга нь бас цуг сурч байсан. Эд нар Чингис банкинд 49 тэрбум төгрөгийг байршуулаад байхгүй болгосон. Ийм байхад таслан зогсоохгүй байж болохгүй.

Мөн Сангийн сайд Б.Жавхлан ЖДҮ, Хөгжлийн банк, Бичил санхүүгийн хөгжлийн сангаас хүртэл "Зэт финанс" банк бус санхүүгийн байгууллагаараа 900 тэрбумаар гурван удаа зээл авсан байна" хэмээн ярьсан.

Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан энэ асуудлаар тайлбар өгөв. Тэрбээр "Жэт финанс" ББСБ-аар 900 тэрбумаар гурван удаа зээл авсан гэж ярьсан байна. Арай ч бас баримжаатай дайруулах хэрэгтэй. Санхүүгийн мэргэжилтэй хүн байж мэдэж байж будилж ярьсан байх гэж ойлгож байгаа. Бичил санхүүгийн хөгжлийн сан гээд Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байсан төсөл. Монголбанкны эх үүсвэр огт биш шүү. Тухайн үед эргэлтийн хөрөнгө нь 10 тэрбум байсан юм байна. Гэтэл тэндээс яаж 900 тэрбумаар гурван удаа зээл гаргах вэ дээ. Нэг зээлдэгчид 500 орчим сая төгрөг өгдөг байсан юм байна.

"Жэт финанс" ББСБ-д манай дүү оролцоотой байсан нь үнэн. 2020 оны сонгуулийн үеэр ах нь улс төрөөр явж байгаа ийм үед энэ бизнес дэмий гээд болиулсан. Зээлийн түүх нь бол 2012 онд 260, 2014 онд 260, 2015 онд 410 сая төгрөгийн зээл аваад тухайн үед ямар ч зөрчилгүй төлөөд дууссан юм билээ. Нийлээд 900 сая төгрөг орчим юм байна.

"Чингис хаан" банкинд байршуулсан мөнгө гээд байгаа нь өнгөрсөн дөрвөн жил болсон үйл явдал юм байна. Би 2016 онд УИХ-д нэр дэвштлээ банк санхүүгийн салбарт 20 жил мэргэжлээрээ ажилласан. Дээшээ, доошоо арван жилд энэ системд ажиллаж байгаа хүмүүсийг танина. Ойр дотно найз нөхдүүд олон бий. Тэр бүхэнтэй холбож дуусвал барагдахгүй. Чингис хаан банкинд шууд хамаарал байгаад ажил албан тушаалаа ашигласан зүйл огтоос байхгүй. Тухайн үед эрсдлийн судалгаагаа дутуу хийснээс болж мөнгө байршуулаад эргүүлээд төлбөр дээрээ саатал гарсан зүйл байгаа юм байна. Яагаад намайг холбоод байгааг гайхаж байна. Шалгуулахад бэлэн байна.

Тэр Мөнхбаяр гэж надтай нэг сургуульд сурч байсан залуу "Чингис хаан" банкинд ажиллаж байсан нь үнэн. Хөгжлийн банкны асуудлаар шалгуулж буй хүмүүсийн дунд байгаа. Тэр асуудлыг ёстой шалгаад, үнэн мөнийг нь гаргаж ирээд явах байх. Надаас болоод хэлмэгдэж байгаа зүйл байхгүй болов уу гэж итгэж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 21, 2022 10:35

ogtsor

Зочин
Зочин
10 сар 21, 2022 11:08
Reply to  Зочин

odoohondoo ingej l bai. hamgiin hetsvv tsag ved hamgiin sain ajillaj bga saingiin said shvv. Tsag saihan bolhoor tengert tultlaa magtnaa chi

Зочин
Зочин
10 сар 21, 2022 11:30

Батзандангийн найз ш дээ жавхлан чинь
Гадаад руу хамт жавхлан батзандан 2 явж байхап батзандагийн хүү нь төрөөд хзздээ найз жавхлангийн нэрийг өглөа гээд facebookdee бичээд байсан.Маш бага хүүтэй гаднаам орж ирсэн зээлийг монгол банкинд байхдаа өөрийнхөө дүүгийн банк бусаар оруулаж хүүлдэг байсан
Тухайн үед батзандангийн туслах гээд байгаа Аюулгүй нь гайгүй үйл ажилгаатай компануудад зээл гаргана гээд ярьж явсан үнэн
Жавхлаг бас Хүрэлсүхтэй ямар т�##�аараа ч билээ хамаатан

Гонгор
Гонгор
10 сар 21, 2022 11:33

Шүгэл үлээх хуулиар мөнгө өгнө гэхээр ийм люм болно. Дараа нь би өуруу дуулсан байна лээ гээд дуусна.Ер нь сайн дурын үндсэн дээр гэсэн зарчмыг барих зөв байх. Даваасүрэн мэтийн шун�##�тай хүмүүс хуулийг чинь гууль болгоно шүү

zochin
zochin
10 сар 21, 2022 11:36

iim l buzruud daa

Үнэн
Үнэн
10 сар 21, 2022 12:03

Жилийн 3 хүүтэй 900 тэрбумыг хулгайлжээ. Тэгээд түүнийгээ өөрийн ББСБ-аараа сарын 12 хувийн хүүтэй эргэлдүүлж ард түмнийг шулсан бнаа. Эрүүгийн хүнд гэмт хэрэг мөн шүү.

Зочин
Зочин
10 сар 21, 2022 12:12

Tgd 900 say tugrug jiliin 6 huviin huutei avsnaa bbsb-eeree 30 huviin huutei huulsnee butsaagaad tulchij bgamuu arai yu gu yu

Зочин
Зочин
10 сар 21, 2022 15:35

Тэнэг гөлөгнүүд вэ? 900 тэрбум ч гэх шиг улсын төсвийн 4/1 яаж авч чадахав дээ. нийлээд 900 сая зээлийг барагдуулсан ш�##�гаж болно гээд байхад 900 тэрбум гээд тоо мэдэхгүй байлаа гэхэд яадахнаа уншиж чадна биздэ

Холбоотой мэдээ

Back to top button