НИЙГЭМНийгэм мэдээ

Иргэд гадаад паспортын зургаа өөрсдөө авахуулж, илгээх боломжтой боллоо

Улсын бүртгэлийн байгууллагаас гадаад паспорт захиалах иргэд цээж зурагаа бүртгэлийн ажилтнаар авахуулах үйлчилгээг эхлүүлсэн нь иргэдэд хүндрэл үүсгэсэн. Тэгвэл энэхүү үйлчилгээнээс гадна иргэд гадаад паспортын зурагаа өөрсдөө авхуулаад photo.burtgel.gov.mn хаягаар илгээх боломжтой болжээ. 

Ингэхдээ олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-ын стандарт шаардлагын дагуу авсан зургаа оруулах юм байна.

Тодруулбал:

  • Нүүрний хэсэг цээж зургийн 90 хувийг эзэлнэ.
  • Өөрийн нүүр царайг халхалсан нүдний шилгүй, малгай өмсөөгүй, чих, дух, хөмсөг бүрэн гарсан, дүрэмт хувцас өмсөөгүй байх.
  • Цээж зургийн арын дэвсгэр цагаан өнгөтэй байх.
  • Зургийн ард хаалга, цонх, тавилга гэх мэт зургийн чанар стандартад нөлөөлөх зүйлсийг оруулахгүй байх.
  • Зургийн хэмжээ нь 413px X 531px байх тул хэмжээ таарахгүй тохиолдолд зургийг хүлээн авах боломжгүй.
  • Сүүлийн 1 сарын дотор авхуулсан зураг байх.
  • Дүр төрхийн өөрчлөлт орсон бол холбогдох баримт бичгийг улсын бүртгэгчид өгсний дараа бүртгэл хөтлөхийг анхаарна уу.
  • Та өөрийн зургийг илгээгээгүй тохиолдолд гадаад паспорт бүртгэх боломжгүй.

УБЕГ-аас өгсөн мэдээллээр гадаад паспорт захиалах хүсэлт гаргасан Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэн үйлчилгээний хөлс, төлбөрийн баримтыг тушааж, өөрийн биеэр өөрт хамгийн ойр байрлах улсын бүртгэлийн нэгжид хандаж, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийг уншуулснаар бүртгэл хөтлөх боломжтой.

Харин 16-гаас доош насны иргэний хувьд түүний эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч зэрэг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан захиалга өгөх бөгөөд энэ тохиолдолд хүүхэд биечлэн ирсэн бол зургийг авч, харин ирэх боломжгүй тохиолдолд фото зургийг файлаар улсын бүртгэлийн байгууллагын photo.burtgel.gov.mn цахим хуудаст илгээнэ.

Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэд хилийн чанадад ажиллаж байгаа ДТГ-аар дамжуулан гадаад паспортын захиалга өгч, фото зургаа мөн дээрх цахим хуудсаар илгээж болно. Өнөөдрийн байдлаар гадаад паспортын захиалгын үйлчилгээг 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 6 төв зэрэг нийт 41 цэгээр үзүүлж байгаа юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button