ДАТАГРАФИКУЛС ТӨР

Инфографик: ХНХ-ын сайд Т.Аюурсайхан тэрбум давсан орон сууцтай болтлоо хөрөнгөжжээ

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг томилохоор болсоноо танилцуулсан. Шинэ сайд үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тангараг өргөлөө.

Т.Аюурсайханы боловсрол болон ажлын туршлагыг та бүхэнд сонирхуулж байна.

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
  • 1995-1999 онд БНТУ-ын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч
  • 2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр
  • 2007-2014 онд ХААИС-ын Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантур
  • 2014 онд Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалсан.

Ажилласан байдал

  • 2000-2005 онд “Аста Пресс” ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал
  • 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах
  • 2008-2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга
  • 2009-2012 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • 2013-2015 онд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга
  • 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга
  • 2012 оноос Монгол Ардын Намын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2018 оноос Хөгжлийн төлөөх эрдэмтэд ТББ-ын тэргүүн
  • 2019 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

Гадаад хэл

  • Англи
  • Орос
  • Турк
  • Япон

Одоо харин түүний Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцана уу.

Инфотой танилцах: Он бүхий тоон дээр дарахаар 2017, 2018, 2019, 2020, 2021 онуудад түүний хөрөнгө хэрхэн өссөнийг хараарай.

2017 онд түүний өөрийн орлого 2017 онд 70 сая байжээ. Түүнээс хойш тогтмол өссөөр 2021 онд 235 сая хүрсэн байна. Гэр бүлийн орлого ч мөн ялгаагүй. Анх 9 сая байж. Харин дөрвөн жилийн дотор 159 сая болж өсжээ. Мөн тэрбум давсан орон сууц, 118 саяын тээврийн хэрэгсэл, 498 саяар үнэлэгдэх мал, 36 саяын газар, 87 саяын үнэт эдлэлтэй болж, хөрөнгөжжээ.

Түүнчлэн Эрдэнэс тавантолгой ХК, Адванседледэр солюшенс ХХК-д хувьцаа эзэмшдэг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 21, 2022 14:37

Геометрийн прогресоор өсч богино хугацаанд тэрбумтны эгнээнд хүрчээ.

Хариу
Хариу
10 сар 21, 2022 14:41

Энэ гишүүн, сайд, дарга нар хувийн бизнес хийхгүй байж бүгд олон тэрбумын хөрөнгөтэй болоод байх юм. АТГ ажлаа хийж, хэрхэн ийм их хөрөнгөтэй болсныг нотлуулах хэрэгтэй юмсан.

Тогтох
Тогтох
10 сар 21, 2022 14:45

Хөрөнгө нь арайл огцом уу үүнийг л цүнх баригч гээд байгаа юм шүү дээ мерит зарчмаар явсан хэнч үүнд хүрч чадахгүй би тэтгэвэртээ гарт�##� ажиллаад хоосон л байна даа

Даллас
Даллас
10 сар 21, 2022 14:51

Багабандийн гар хөл хийгээд явдаг �####�.

зочин
зочин
10 сар 21, 2022 14:54

гэрлийн хурдаар өсжээ.уул нь тулахтай гишүүний 1 л гж хардаг.энэ маань ийм хурдтай хөрөнгөө өсгөж бхд хэндээ ч итгэхэв дээ.

James
James
10 сар 21, 2022 15:27

Пааааа 4 хэлийг төрлөх хэл шигээ мэдэхүү? Мөрөөс төрсөн тэрбумтан сайд гуай айннн?

James
James
10 сар 21, 2022 15:29

Яааааа 5 н хэлтэй бас их баян сайд юм биз дэээ yeahhhhhh

Зочин
Зочин
10 сар 21, 2022 15:41

Яаж ингэж хурдан баяжих вэ? Аргаа ядарсан ард түмэндээ зааж өгөөч. Ганцаараа баяжих гэдсэнд цөвтэй шүү. Шударга царайтангууд ийм л байдаг шүү дээ. Шударга царайлсан попчид бүгд хагартлаа баяжиж, бүгд �##�бан туша�##� авсан. Харин амлаад байсан шударга ёс нь түй ч тогтоогүй. Эд нарын амьдр�##� сайжирсаар, ард түмний амьдр�##� улам дордсоор л байна. Хөрөгжсөнийх нь эх үүсвэрийг ш�##�гаачээ. Эх үүсвэр нь ойлгомжтой байгаа шүү дээ. Энэ засаг төр ч идэж ууж, хулгай хийх тусам л �##�бан туша�##�аар шагнаад байдг юм шив дээ.

Зочин
Зочин
10 сар 21, 2022 17:19

УИХ-ын гишүүн болоод л хөрөнгө нь 3 дахин өсчээ гэж....

Зочин
Зочин
10 сар 22, 2022 01:11

Одоо бүр тэрбумтан болох шатандаа орлоо

Puntsag
Puntsag
10 сар 22, 2022 08:43

Mэдлэг чадварыг насны з�##�ууд тулт�##� эзэмшсэн хүн �##�ь ч т�##�аараа энэ түвшинд хүрч болохын жишиг з�##�уу.Hийгмийг өөрчлөхийн төлөө өөрийгөө бэлтгэсэн энэ з�##�ууд бид ачааны хүндийг үүрүүллээ. Xүнд с�##�барыг заав�##� босгох биш, сэрэх аргыг заахад болно. Taны нуруу тэгш байж, ард түмнээ олон арван жил хөтлөн удирдах ерөөл дэвшүүлье. уулзах цаг олдоно гэдэгт итгэлтэй байна.

Ayurltai saikhan
Ayurltai saikhan
10 сар 22, 2022 14:06

Shudraga er bn oo. Mungu idene gedeg iim l bh yostou

Зочин
Зочин
11 сар 21, 2022 05:33

2017 оноос хойш орон сууцны үнэ хэрхэн өссөэ бэ? 2 өрөө байр 40-50 сая байсан бол энэ онд 150 сая болтлоо өсчээ. Тэгэхээр хөрөнгө нь өсөхөөс аргагүй

Холбоотой мэдээ

Back to top button