УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: УИХ-ын дэд даргын томилгоог ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт намын бүлгүүд хуралддаг билээ. Өнөөдөр /2022.10.24/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ.

Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: "Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас өргөн барьсан “Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” УИХ-ын тогтоолыг хэлэлцлээ. Энэхүү овоолгыг ашиглах боломж байна гэж үзлээ. Засгийн газар энэ тогтоолыг шийдвэрлээд явах боломжтой тул УИХ-аар оруулах шаардлагагүй гэж бүлгийн гишүүд үзлээ.

Хоёрт, Боловсролын ерөнхий хуулийг концепц нэг бүрээр нь яриад шийдэлд хүрч байгаа. Хуулийн төслийн ажлын хэсгүүдийг шинэчлэн байгуулна. Нэг ажлын хэсэгтэй болно. Ингээд намрын чуулганд багтаан Боловсролын ерөнхий хууль болон дагасан хуулиудыг хэлэлцэж дуусгана гэдэг чиглэл өглөө.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Эрдэнэтийн овоолгыг Засгийн газар шийдвэрлээд явах юм байна. Дорноговь аймаг дахь ордуудыг яах вэ?

-Өнөөдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын хуулиар лицензийн зөвшөөрлийг Засгийн газар олгож байгаа. УИХ-аар олгоно гэвэл замбараагүй зүйл болно.

-УИХ-ын дэд даргын томилгооны асуудлыг хэлэлцсэн үү?

-УИХ-ын дэд даргын томилгоотой холбоотой асуудлыг дараагийн бүлгийн хуралдаанаар ярилцах болов уу. Намын дүрэмд зааснаар Удирдах зөвлөл хуралдаж шийддэг. Нөгөө талаар УИХ-ын дарга гадаадад томилолттой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хулансаран
Хулансаран
10 сар 24, 2022 14:28

Бүлгийн даргаа, үргэлж худ�##� ярихаа боль. Тэтгэврийн хөгшдөө нэг мөсөн тэтгэвэрт нь гаргаж байна гэсэн я�##�аа, эр 70 гарсан өвөө чинь Эрчим хүчний зохицуулах хороонд зөвлөх нэрээр даргынхаа ажлыг хийгээд л тансаг өрөөнд сууж байна ллээ шүү.

Юююююююю
Юююююююю
10 сар 24, 2022 16:49

Томилгоо ярихаас өөр юм �##�га

Холбоотой мэдээ

Back to top button