ДЭЛХИЙ

Хонконгчууд дахин жагсаж байна

Хонконгчууд олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаагаа баасан гарагт

дахин сэргэжээ. Оюутнууд хэдэн мянган жагсагч Засгийн газрын цогцолбор болон ойролцоох гудамжнуудыг бүслэн хаасан байна.

Хэдийгээр 30 хэмийн халуун байгаа боловч хар шүхэр барьсан үүргэвчтэй залуус Адмиралти дүүрэгт цугласаар байгаа аж. Тэдний зарим нь амны хаалт зүүж, зарим нь хамгаалалтын шил, малгай өмсжээ.

Эсэргүүцлийн ажиллагаа одоогоор тайван болж байгаа бөгөөд жагсагчид үймээн дэгдээхгүй гэдгээ амлажээ. Адмиралти дүүрэгт цөөн тооны цагдаа байгаа бөгөөд тусгай хүчнийхэн бараг харагдахгүй байна. Тус дүүрэгт оршдог Засгийн газрын харьяа байгууллагуудыг болон Хууль тогтоох зөвлөлийн ордныг аюулгүй байдлыг хангах үүднээс өглөөнөөс эхлэн хаажээ.

Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам шаардлагыг нь үл тоомсорлож, сэжигтнийг БНХАУ-ын талд шилжүүлэн өгөх тухай маргаан дагуулсан хуулийн төслийг дэмжих санаачилгаас бүрмөсөн татгалзах талаар пүрэв гарагт мэдэгдэл хийгээгүй учир оюутны холбоо эсэргүүцлийн ажиллагаагаа сэргээсэн байна.

 Б. АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button