Нийгмийн

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан орос иргэн Монголд орогнож байжээ

Интерполын шугамаар 2019 онд олон улсад эрэн сурвалжилж байсан, Оросын Холбооны Улсын нэг иргэн манай улсад орогнож байсныг манай цагдаагийн байгууллага дайчлан баривчилж, тухайн улсад нь шилжүүлэн өгсөн байна.

Манай улс Интерполын гишүүн орноор 1991 онд элссэн. Гишүүн улс орнуудын эрх зүйн тогтолцоо, хууль тогтоомжийн онцлог, түүнчлэн үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн чиг хандлага, шинээр илэрч бүртгэгдсэн үйлдлийн арга, тухайн төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дэлхийн бусад улс орны цагдаа, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн шилдэг туршлага, техник технологийн талаарх мэдлэг, мэдээллийг харилцан солилцож ажиллахын зэрэгцээ олон улсад эрэн сурвалжилж байгаа оргодол этгээдүүдийг олж тогтоох чиглэлээр хамтран ажилладаг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button