Ц.Мөнх-Оргил: Зээлийн хувиас биш босго тогтоогоод шимтгэл авах боломж байна уу

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Банкны зээлийн шимтгэл нэг хувь авах хууль тогтоомж байгаа гэж ярьж байна. Үйлчилгээний хураамж юм бол 100 төгрөгний байна уу, 100 саяын зээл байна уу адилхан шүү дээ. Зээлийнхээ хувиас биш босго тогтоогоод мөнгө тогтоож ойлгомжтой болгоод өгөөч. Тэгвэл жижиг бизнесүүд ч гэсэн зээл авах нь ихсэнэ. Гадны банк оруулж ирэх хэрэгтэй. Хууль нь орж ирээд гурав дөрвөн жил болж байна. Ичих хэрэгтэй. Энэ хуулиа баталмаар байна. Мөнгөний бодлогын хүрээ хязгаар үндсэндээ барагдаж байна шүү гэж Б.Лхагвасүрэн захирал яриад байгааг анхаарч төсвөө бодож, хуулиудаа баталж, банкны салбарын нөхцөлөө сайжруулмаар байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Санал нэг байна. Дүнгээсээ ялгаатай байх боломжтой юу, зардал тооцоо нь хэр судалгаа, үндэслэлтэй байгааг шалгалт хийгээд явж байна. Одоо нэг шийдэл гаргаж ирж танилцуулна. Гадны арилжааны банк салбар нээх, эсвэл бие даасан банк байгуулах нь Банкны тухай хуулиар нээлттэй. Харин төрийн өмчит банк байх юм бол ҮАБЗ-ийн тусгай шаардлагаар нь зохицуулагдана. Аль ч улсын хувийн өмчит арилжааны банк манайд ороод ирэх нь нээлттэй. Аль нэг банкнаас хүсэлт ирүүлсэн зүйл байхгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.