Сэрэмжлүүлэг: Нэг цагийн дотор өвөл 100, зун 221 согтуу жолооч бүртгэгджээ

Өнгөрсөн баасан гарагт Тээврийн цагдаагийн албанаас шөнийн хяналт шалгалт зохион байгуулсан. Тодруулбал, аравдугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас мөн сарын 29-ний 03:00 цаг хүртэлх буюу нийт таван цагийн хугацаанд нийт 501 согтуу жолоочийг илрүүлсэн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл энэ нь өвлийн улирал эхэлж, халтиргаа гулгаа эхэлсэн энэ үед маш их тоо гэдгийг цагдаагийн байгууллгаас мэдээлж байна. Өмнө нь буюу зун “Илрүүлэлт - оргодол - 2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Уусан бол бүү жолоод" шөнийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд мөн зохион байгуулжээ. Ингэхэд гурван цагийн хугацаанд л гэхэд 665 согтуу жолоочийг илрүүлж байсан талаар албаныхан мэдээлж байна.
Хөдөлгөөнд оролцогч та дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийн өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд, эд материалд хохирол учруулж болзошгүй эрсдэл өдөр тутамд байгааг ухамсарлаж өөрөө үлгэрлэн хэн нэгний буруу үйлдлийг таслан зогсооход таны оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг анхаарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Архичин Хогнууд олон байнадаа цуг ажилдаг 2 з�##�уу байнга архи ууж явдаг машинаач жолооддог
энэ байдлыг таслан зогсоогооч ээ хурдлаа тоо үзүүлээд яриад байх юм хатуухан арга хэмжээ аваач тэгж согтуугүй болно биздээ новш гэж