Архангай, Өвөрхангайн аль нэгэнд УИХ-ын дэд даргын квот өгнө

Одоо МАН-д хуваах хоёр суудал бий. Тэр нь Боомт хариуцсан сайд болон УИХ-ын дэд даргын суудал. Энэ долоо хоногийн даваа гарагт эрх баригч нам Удирдах зөвлөл, бүлгийн түвшинд ярилцаж, тохиролцоно гэсэн чигтэй байв. Гэвч нам жим.
Логикоороо Архангай, Өвөрхангай аймгуудын аль нэгэнд УИХ-ын дэд даргын квот өгөх өндөр магадлалтай. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ "давхар дээл"-тэй Засгийн газар бүрдүүлэхдээ Архангай, Өвөрхангайд нэг нэг сайдын суудал өгнө гэсэн аман тохироо яригдаж байсан ч яг бүтцээ УИХ-д оруулж ирэхдээ хоосон үлдээсэн.
Эдгээр аймгууд дээр С.Чинзориг, Ж.Мөнхбат гэсэн нэрс багтаж таарч байна. Учир явдлыг задалбал:
Архангайд: Сайдын квот өгөөгүй өдий хүрсэн. Ямартай ч эхний ээлжинд Г.Тэмүүлэнд Төсвийн байнгын хорооны дарга өгөөд аргалчихсан. МАН-ын Удирдлагуудын хувьд саях Засгийн газраа бүрдүүлэхдээ Архангай аймагт нэг квот өгнө гэдгээ хөшигний ард амласан. Энэ хүрээндээ эхлээд Ж.Мөнхбатыг Боомтын сайдын суудалд аваачхаар тохиролцсон байв. Гэвч өдгөө МАН-ынхан эл тохирооноосоо буцсан. Сайдын суудлаас хулхидсан болохоор УИХ-ын дэд даргын суудалд суулгачхаж магадгүй гэх.
Өвөрхангай: Эл аймгийн гишүүдээс Д.Тогтохсүрэнгээс өөр карьер өндөртэй яваа нь алга. УИХ дахь бүлгээ "базах" хүн түүнээс өөр одоохондоо үгүй тул тулхтай, түшигтэй гэдэг утгаар нь МАН бүлгээ удирдуулаад удаж буй.
С.Чинзориг өмнө нь хоёр ч удаа ХНХ-ын сайдын албыг хашиж байсан болохоор санаанд багтаж, горилогчдын эгнээнд зүй ёсоор жагссан ч хоосон хоцорсон. Тиймээс дэд даргын суудалд түүний нэр ч боломжтой хувилбараар нэрлэгдчих талтай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тэгээд яадгийн аан
болж байна шүү
Demjij bna
эргүүнүүд
сүү долоосон гөлөг шиг хүний нүд рүү эгц ч харж чаддаггүй Содномын Чинзориг төрөөс �######�б�##� таарна
Арчаагүй новшнууд
Нүүрсний хулгайч Мөнхбат намдаа авилг�##� өгсөн би шүүхэд очихгүй сайд дарга болно гэж их том том юм ярьж явдаг...
ene 2t ortei yu tor ard tymen
Төр барьж тоглож байгаа юм байх даа . Хүүхдүүд айл гэр болж тоглодог шиг юм болох нь ээ
ГОВЬ АЛТАЙ ЗАВХАН АЙМГААС САЙД ТӨРЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ. ЦАГТАА ЁРӨНХИЙ САЙД ТӨРЖ БАЙСАН ЮМ ШҮҮ
Мөгхбат гуай тагаас машин авах �##�багүй гэхдээ та амлах хэрэггүй амласан Эр хүний ёсоор авч өгч сур хоншооргүй з�##�уу минь
Ингэж б�##�айраад хөгжил дэвшил ярих хэрэггүй юм байна
Яахав болохоор л юм. Уг нь Чинзо нь нээх авлига энэ тэрт холбогдоогүй, арай дээр байх шүү