Гадаад мэдээТехнологи
Япон улс 6G судалгааны санд 450 сая ам.доллар зарцуулна

Дэлхийн технологийн хөгжлийн өрсөлдөөн ширүүсч байна. Учир нь Япон улс ирээдүйд хөрөнгө оруулахын тулд 6G утасгүй сүлжээний судалгааг дэмжиж ажиллах сан байгуулжээ.
Тус улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны яам 2023 оны төсөвтөө 66.2 тэрбум иен буюу 450 сая ам.долларыг зарцуулах аж.
6G технологи нь одоогийн 5G стандартаас 10 дахин хурдан хэмээн тооцолж байгаа юм. Энэхүү технологи нь эрчим хүчний хэрэглээг бууруулж, нүүрстөрөгчийг ангижруулах ажлыг урагшлуулахад тусална хэмээн мэдэгдсэн. Уг технологийг 2030 онд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.