ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Хятадад анхны 6G сүлжээг нэвтрүүлнэ

Хятад улс 2030 он гэхэд эхний зургаа дахь үеийн /6G/ гар утасны сүлжээг нэвтрүүлэхээр төлөвлөж эхэллээ.

GSMA-ийн зөвлөх Ван Жианжоу хэлэхдээ, “Бид 5G-ийн төслийн гүйцэтгэлийг анхлан гаргаж байх үед 6G сүлжээг нэвтрүүлэх ажлыг мөн давхар эхлүүлсэн байсан. 2030 он гэхэд 6G сүлжээг зах зээлд нийлүүлнэ. Одоо бид 6G сүлжээний үзүүлэлтүүд, судалгаа, хөгжлийг хурдасгах хэрэгтэй байна” гэлээ.

6G үйлчилгээгээр 1 Tbps /Тбит/сек/ хүртэл өгөгдлийн хурдыг хүргэх төлөвтэй байгаа бол тав дахь үеийн 5G сүлжээ бол 20 Gbps /Гбит/сек/ хүртэл хурдтай байдаг онцлогтой.

6G сүлжээний хувьд терагерцийн спектрийг ашиглах боломжийг авч үзэж байгаа аж. 6G сүлжээ нэвтэрснээр чанарын хувьд шинэ интернет үйлчилгээ, интерактив платформ, аж ахуйн нэгжийн удирдлагын систем, ухаалаг тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх боломж бүрдэх юм.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button