ДЭЛХИЙТехнологи

Ирээдүйн автомашин бүтээх өрсөлдөөн: "Apple", "Tesla", "Intel"... VS “Toyota”, "Volkswagen"...

-Ирээдүйд жолооч нар “Toyota”, “Mercedes-Benz” биш, “Google”, “Uber”-ын машиныг хөлөглөнө-

Автомашин үйлдвэрлэлийн салбарт өдгөө “алаан” гэж хэлэхээр ширүүн өрсөлдөөн өрнөж байна. Apple, Alphabet, Baidu, Uber зэрэг технологийн аваргууд зах зээлийг нь эзлэхээр санаархаж буй нь классик автомашин үйлдвэрлэгч компаниудад үхлийн цохилт болж, чадамж муутай зарим нь үүдээ барьж буй.

Зөвлөх үйлчилгээ, технологийн хөрөнгө оруулалтаар дагнаж ажилладаг “GP Bullhound” компани энэ асуултад яс тоо, яг, таг баримт мэдээлэл гаргаж ирэхээр судалгаа хийсэн байна. Энэхүү судалгааных нь үр дүнгийн тайлангаас уншигчдадаа хүргэе.

ЦАГ ҮЕЭ МЭДЭР, ҮГҮЙ БОЛ АЛГА БОЛ...

Автомашин үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 10-15 жилд маш том өөрчлөлт гарсныг бид мэднэ.  Жолоодлого, цахим хяналтын систем, хосолмол хөдөлгүүр гээд энэ салбарт гарсан хөгжил дэвшлийн үр шимийг бид амьдрал дээр мэдэрч чадаж байна. Технологи сайжруулахад хөрөнгө хаяхгүй л бол ирээдүйд өрсөлдөөнөөс хасагдана гэдгээ компаниуд өдгөө улам ч ихээр ухамсарладаг болж. Чухам энэ нь өрсөлдөөнийг хурцатгаж, олон компаниудыг үүдээ барихад хүргэж байгаа ажээ. 

“GP Bullhound”-ын судалгаанд өгүүлснээр, автомашины компаниуд технологи сайжруулах төсөлд тогтмол хөрөнгө оруулалт хийх болж, хоорондоо ширүүн өрсөлдөж байгаа аж. Энэ тал дээр Европ, Ази, Хойд Америк аль, аль нь өндөр ач холбогдол өгч байгааг тайланд онцлон тэмдэглэжээ.

Автомашины технологийг сайжруулах чиглэлээр 2021 нд дэлхий даяар нийт 30 гаруй тэрбум евро зарцуулсан нь 2016 оныхоос даруй 293 хувиар өссөн дүн аж. Компаниуд өрсөлдөөнөөс арчигдахгүйн тулд, ирээдүйд тэсч үлдэх сайн машин бүтээхийн тулд хэрхэн тэмцэлдэж байгааг энэ өсөлтөөс харж болох юм.  

"Google", "Intel", "Tesla", "Uber" зэрэг технологийн аварга компаниуд санхүү, мэдлэгийн нөөц бололцоогоороо аархан энэ салбарт түрж орж ирсэн нь автомашин үйлдвэрлэгчдэд том цохилт болсныг тайланд мөн онцолжээ. Автомашин үйлдвэрлэгчдэд тэдэнд байгаа шиг технологийн чадамж, бааз суурь байхгүй тул бие даан хөгжүүлэх гэж багагүй сорилттой тулгарч байгаа юм байна.

Гэтэл технологийн компаниуд автомашины үйлдвэр байгуулж болдог нь нөхцөл байдлыг тэдний талд ашигтай болгож байгаа юм.

Хэрэглэгчид инноваци, шинэ технологи шингэсэн төмөр хүлгийг илүүтэй сонирхож байгаа нь уламжлалт үйлдвэрлэгчдэд муугаар нөлөөлж, аварга компаниуд нь ч өрсөлдөөнд сөгдөх магадлалтай болж иржээ. АНУ-ын “Tesla” гэхэд л  борлуулалтын хэмжээгээр Германы хоёр аварга болох  BMW,  “Mercedes-Benz”-тэй бараг зэрэгцэж ирж байна.

“Технологийн компаниуд, автомашин үйлдвэрлэгч уламжлалт компаниудын хоорондын өрсөлдөөн нэлээд эрт эхэлсэн. Технологийн компаниудад мэдлэг, санхүүгийн нөөц бололцоо бий. Бас нэр хүнд байна. Тэднийг машин үйлдвэрлэлээ гэхэд хэн ч итгээд авахуйц имижийг бүрдүүлж чадсан компаниуд энэ салбарт орж ирж байгаа нь уламжлалт компаниудад сэтгэлийн том дарамт үүсгэж байна.

Өөрсдийнх нь хийж чадахаас илүү давуу, сайн тоноглогдсон автомашин бүтээж гэмээ нь ямар ч том компани байлаа гээд бууж өгөхөөс өөр аргагүй. Хэрэглэгчид одоо болтол итгэж байгаа учраас л уламжлалт компаниуд хөл дээрээ тогтож байгаа юм” гэж “GP Bullhound” компанийн хамтрагч Гийом Бонеттон ярьж байна.

Түүнийхээр, технологийн компаниуд, уламжлалт үйлдвэрлэгчдийн тэмцэл дуусах болоогүй. Гэхдээ технологийн компаниуд эрэл хайгуулдаа илүүтэй мөнгө зарцуулж, бүтээлч байгаа тул ирээдүйн автомашиныг тодорхойлох нээлт хийж гэмээ нь уламжлалт компаниуд дуусна. Хэдэн жилийн дараа бид “автомашин” гэхэд “Toyota”, “Mercedes-Benz” биш, “Google”, “Intel”, “Tesla”, “Uber” гэдэг нэрийг санадаг болсон байх магадал өндөр байна.

“TESLA” vs “TOYOTA”...

Ирээдүйд цахилгаан болон нисдэг автомашин хаанчлах нь нэгэнт тодорхой болсон. “Toyota”, “Mercedes-Benz”, “General motors” зэрэг автомашины зах зээлийн уламжлалт аваргууд  ламжлалт аварагууд ч цаг үеэ дагаад цахилгаан хөдөлгүүр бүтээх үйлсэд шамдацгаасан юм. Санхүүгийн нөөц боломж, олон жилийн туршлгаас нь үзвэл тэд удахгүй ялан мандаж, ялгуусан  тугаа хатгах бололцоотой мэт. Гэвч харамсалтай нь, дэлхий ертөнцөд зөвхөн автомашин биш, бүх салбар технологиос хамааралтай болж, чухам энэ салбарт хаанчлалаа тогтоон санхүүгийн шавхагдашгүй эх үүсвэртэй болсон компаниуд хүчээ үзэхээр авто машин үйлдвэрлэлийн салбарт орж ирж байгааг яалтай. Учир явдал ийм болсноос уламжлалт аваргуудад ихээхэн хүнд цаг үе ирсэн нь ойлгогдож байгаа биз ээ.

2020 оны долдугаар сарын 3-нд автомашины зах зээлд нэг том үйл явдал болсон. “Tesla” компаний хувьцааны үнэлгээ мөн өдөр 4% хувиар өсч, зах зээлийн үнэлгээ нь 210 тэрбум доллар болон “Toyota”-г гүйцсэн юм. Энэ нь цаанаа бүрэн цахилгаан хөдөлгүүрт машин  (BEV-Battery electric vehcles) хосолмол хөдөлгүүрт (HEV – Hybrid electric vehicles) машиныг ялж, цахилгаан автомашины эрин нэгэнт ирснийг зарлан тунхагласан хэрэг байв. Харин цахилгаан автомашины үйлдвэрлэлд ямар компани тэргүүлж зах зээлийн дийлэнхийг “базах” вэ гэсэн асуултын хариу одоохондоо тодорхойгүй хэвээр.

Технологийн компаниудын нэг онцлог нь шинжлэх ухаан, хүний оюун санааны хязгааргүй боломжид дулдуйддаг. Нэг компани автомашины хүчин чадлыг маш огцом, үе шатаар нэмэгдүүлэх магадлалтай, ттэгж чадаж гэмээ нь бусад нь зах зээлээс маш хурдан арчигдаж алга болох нигууртай.

Тиймээс энэ салбарт хүч үзэж байгаа “Google”, “Intel”, “Tesla”, “Uber”-аас гадна “Schalk Cloete” гэх мэт нэрийг нь сонсож дуулаагүй олон компаниудын аль нь ч торойх боломжтой. Тэр утгаар нь ирээдүйд энэ бизнест ямар компани хаанчлах нь тодорхойгүй гэж байгаа юм. Харин яг одоо гэвэл хариулт нь маргаангүй, “Tesla” байна.

Volkswagen model ID.5 car in Zwickau, Germany

Илон Маскийн компани автомашины зах зээлд тэргүүлэгч “Toyota”-г энэ жил компанийн үнэлгээ төдийгүй борлуулалт, цэвэр ашгийн хэмжээгээр давамгайлж явааг хэлэх хэрэгтэй. Тэд борлуулагч дилер компанийг оролцуулалгүй ажилласнаараа үйлдвэрлэсэн машин бүрээсээ 18 хувийн цэвэр ашгийг гаргаж байгаа бөгөөд энэ автомашин үйлдвэрлэгч дотроо дээд үзүүлэлт гэнэ. Ингэж асар богино хугацаанд амжилт гаргахад түүний инооваци шингэсэн бүтээгдэхүүнүүд нөлөөлсөн нь гарцаагүй ч маркетингийн бусад олон сод санаанууд тусаа өгсөн нь гарцаагүй. Тухайлбал тэрээр шинэ бүтээгдэхүүнийг турших боломжийг хүмүүс төлбөртэйгөөр олгож байсан бөгөөд оролцсон хүн бүр “Ирээдүйн хөлгийг туршиж байна” гэсэн бат итгэлтэйгээр дуртайяа мөнгө төлж байсан бөгөөд тэдний олонх нь дараа нь захиалга өгснийг гайхах явалгүй. Туршилтыг ингэж өргөн хүрээтэй явуулснаараа И.Маск борлуулалтаа дэмжээд зогсохгүй үйлдвэрлэлийн үе шатуудад гардаг алдаа мадгийг шуурхай илрүүлэн засах давуу талыг өөртөө үүсгэж чадсан юм.

Ирээдүйн автомашиныг бүтээх өрсөлдөөн үргэлжилсээр...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-05 11:58

coooool ymaaa

Зочин
Зочин
2022-11-05 11:58

Үнэхээр сонирхолтой мэдээлэл байна

Зочин
Зочин
2022-11-05 11:59

Г�##�зуу хурд дээр гардаг шиг л сайхан амьтад харагдана янзын юм бүтээдэг золигнууд шүү

Зочин
Зочин
2022-11-05 19:42

Thx to your knowledge for us

Холбоотой мэдээ

Back to top button