УЛС ТӨР

Б.Баттөмөр: Стагфляцид гүнзгий нэрвэгдсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Өнөөдрийн /2022.11.10/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монголын төрд хөгжлийн бодлого төлөвлөгч нар байргүй болчихсон байна. Орлого олох боломж ч алга. 1.5 их наяд орлого олно гэсэн. Одоо бүх төсөв задрах нөхцөл байдалд орчихлоо. Оюутолгой төслөөс Монголчууд маш өндөр үр дүн хүлээж байсан. Үүн дээр эрх ашиг хангагдахгүй байна. Төсвийн зардлаа ач холбогдлоор нь эрэмбэлж чадаагүй. Бууруулж чадаагүй. Хөгжил биш урсгал зардал санхүүжүүлсээр таарч байна. Засгийн газрын өр 35 их наяд боллоо. Инновацийг дэмжсэн бодлого алга. Нүүрсний хулгайчид эхнээсээ баригдаж байна. Төмөр замтай холбоотой луйвар өндөр авсан. Өндрөөс авахадаа хүчтэй унана" хэмээн ярилаа.

Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн: Төсөв санхүүгийн сахилга бат гэдэг зүйл чухал. Энэ шинэчлэлийг ойрын хугацаанд хийх хэрэгтэй. Таны саналтай 100 хувь санал нэг байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 2023 онд Монголын эдийн засагт хэд хэдэн хямрал нүүрэлнэ. Стагфляцид гүнзгий нэрвэгдлээ. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хоёрдугаарт, С.Чинзориг гишүүний хэлдгээр өвөлжилт хүндэрнэ. Гуравдугаарт, эрчим хүчний асуудлын хүндрэл яалтчгүй анхаарал татсан асуудал болно шүү" хэмээн нэмж хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цэцэг
Цэцэг
11 сар 10, 2022 12:58

Зөв

Холбоотой мэдээ

Back to top button