УЛС ТӨР

Ш.Адьшаа: Энэ төсөв харин ч шинэ хөрөнгө оруулалтыг тэвчсэн

Өнөөдрийн /2022.11.10/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Энэ жилийн төсөв харин ч шинэ хөрөнгө оруулалтыг тэвчсэн. Төсвийн 1.5 их наядын алдагдлыг 1.4 болгон харин ч бууруулж орж ирж байна. Тиймээс сөрөг хүчин ч гэлээ дэмжиж үг хэлж байна. Тохирсон бодлого л явуулах ёстой. Хүнд нөхцөл Сангийн яам, Засгийн газар луу муу муухайгаа үүрүүлээд оноо авах нь байж болохгүй асуудал. Манайхаас шалтгаалахгүйгээр Украйн-Оросын дайн, коронавирус гэхчлэн хүнд нөхцөл байдлууд гадаад орчинд өрнөж байна. Дэлхийн эдийн засаг хүнд байдалд орчихлоо" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button