Г.Занданшатар Б.Пүрэвдоржийг магтах аядав

Пүрэв гарагийн үдээс хойших чуулганаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2022.10.21-ний өдөр өргөн мэдүүлсэн билээ. Тэрбээр уг хуульд ямар, ямар өөрчлөлт хийхээр төсөл өргөн барьсаныг энд дарж үзнэ үү.
Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо 2022.11.08-нд хэлэлцээд, дэмжсэн байна. Төслийн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг Ш.Адьшаа гишүүн танилцууллаа. Танилцуулгын дараа нэг ч гишүүн асуулт асууж, үг хэлсэнгүй. Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явууллаа.
Санал хураалтад 47 гишүүн оролцлоо. Тэднээс 25 нь буюу 53.2 хувь нь зөвшөөрч, 22 нь буюу 46.8 хувь нь татгалзав.
Ийнхүү 53.2 хувийн саналаар дэмжигдлээ. Төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Баярлалаа, гишүүд ээ" хэмээн хэлэв.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Хамгийн олон хуулийн төсөл хэлэлцүүлж, дэмжүүлж байгаа гишүүн Б.Пүрэвдорж болж байна шүү. Нэн ялангуяа, ардчилсан намын бүлгээс хамгийн олон хуулийн төсөл хэлэлцүүлж байна" хэмээн түүнийг магтах аядав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hariud ni jagsaalaa boli gej bga biz atsnuud tohiroo tohiroo bas dahin tohiroo