"Монголд оюуны хомстолтой 19,808 хүн байна. 50 хувь нь цус ойртолтоос шалтгаалсан"

Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийсэн. Түүний хийсэн мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Цус ойртолт Монголд нэмэгдэж байгаа. Энэ чиглэлд та нарт ямар судалгаа байна. Юу хийх гэж байна" гэж асуулаа.
Түүний асуултад Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Б.Буянтогтох хариуллаа.
Тэрбээр "Цус ойртолт үндэсний аюулгүй байдлын чухал асуудлуудын нэг. Гэсэн хэдий ч цус ойртолтыг илрүүлэхэд технологи, зардал шаарддаг. Судалгааны ажлаар илэрдэг онцлогтой. Монгол Улсын үндэсний хэмжээнд энэ чиглэлээр н.Энхмаа, н.Батсуурь гэх хоёр доктор л энэ чиглэлээр ажилладаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн 2017 оны тайлангаас авсан мэдээллийг хүргэе. Тухайн тайлагнасан оноор бол Монгол Улсад оюуны хомстолтой 19,808 хүн байгаа гэсэн судалгаа хийгдсэн. Тэдгээрийн 50 хувь нь цус ойртолтоос шалтгаалсан байна.
Одоо бол Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар хүний генетикийн тухай хууль үзэл баримтлалын түвшиндээ явж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд монгол хүний удмын сангийн асуудал, монгол хүний генийн банкны асуудал, цус ойртолттой холбоотой энэ асуудлууд хуулийн хүрээнд шийдэгдэх юм. Цаашдаа үндэсний хэмжээний лавлагаа лаборатори байгуулах асуудал бол хамгийн чухал асуудал болж байгаа. Бас энэ банкны мэдээллийг хамгаалах, хадгалах хуулийн үзэл баримтлалд ороод шийдэгдээд явна" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Би Эгүүрийн мэдээ сурв�##�жлага нийтлэлийг л хардаг даа. Бу�####�асаа хавьгүй илүү. Бүгдэд нь ажил мэргэжлийн ур чадвар, з�##�уу хүнийг амжилтад хөтлөх цуцашгүй эрмэлзэл тэмүүлэл, амжилтын дээдийг ерөөж байнаа.
Ч.Чимэгбаатар
Нутгархаж гэр бүл болох нь эрсдэлтэй юм байнадаа. Нууц амраг гэр бүлээс гадуурх төрсөн хүүхдүүд хожим хойно ах дүүсээ мэдэхгүй гэр бүл болвол яанадаа