Нийгмийн

Нохойн зүрх даардаг

Өвлийн хүйтэн залгахтай зэрэгцээд л амьтанд хайртай хүмүүсийн харахаас ч эмзэглэж, халширч явдаг зүйл нь хашааны нохой болж таардаг. Өвлийн тэсгэм хүйтэнд гинжтэй, орох үүргүй цагариглаж хэвтэх тэднийг харах хүмүүст хэцүү санагдах нь ойлгомжтой.

Ажиглалтаар гэр хорооллын бараг ихэнх айл хашаандаа нэг, нэг нохой уяжээ. Гэвч тэр дотроос 10 айл тутмын ердөө тав нь л нохойндоо үүр барьж өгсөн байгаа юм. Харин үлдсэн таван айлын нохой үүргүй, гинжтэй цагариглаад хэвтэж байв.

Нохойндоо үүр барьж өгөөрэй

Мөн дээрээс нь хашааны өнцөг булан, модон жорлонгийн ойролцоо уяатай байдаг. Хэдийгээр нохойн бие хөлсний булчирхайгүй ч цагаан баавгайн биш учраас даардаг, хоол ундгүй уягдсанаас болж өвчин эмгэг тусдаг гэдгийг нохой тэжээдэг хэнбугай ч ойлгох хэрэгтэй байна.

Тийм учраас ядаж л тэжээнэ тэтгэнэ гэж авсан нохойгоо хоол ундтай, дулаан үүр барьж өгөхийг уриалж байна. Хоолгүй, нүхэн жорлонгийн өмхий агаараар амьсгалж, өвлийн хүйтэнд орох оронгүй тэд үнэхээр тарчилж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 14, 2022 00:09

Тийм шүү.тэднийг хайрлаж хүндэлээсэй.

Зочин
Зочин
11 сар 14, 2022 02:14

Үүргүйн хажуугаар гинжлээд тгд олон хоног хоол ундгүй хаяад явчих юм яаж болно гэж боддог юм болоо өмнөөс нь өр эмтрэх юм тгд хоол өгөх үед заримдаа ирсэн бгаа үед нь таарчихаар танайхтай танайхгүй нохойгоо хооллож дийлчихнэ битгий хоол өгөөд бай гэнэ.эргүү м�##�нууд

Зочин
Зочин
11 сар 14, 2022 11:19

neeh aldaad baih yumtaich yum shig neg neg hogiin shuur ginjiltsen, ter n ulij hutsaad shoroo uhaad baas s###s umhii samhai n diildehgui muusain suulgui nohoinuud suultei nohoinuudaa avaad hodooruugee z##ltsgaa

Зочин
Зочин
11 сар 14, 2022 13:43

Тэр амьтан чинь хүн гэдэг амьтантай яг адил махан биетэй цус гүйдэг даардаг өвчин тусч тарчилдаг өвддөг амьтан нохойноос долоон дор тэнэг хүн бол амьтнаас ч дор амьтан бол хэлж л чадахгүй болохоос хүнээс ухаантай нохойг тарчлааж бгаа тэнэг хүнийг харахаар буудчихмаар санагдах юм

Зочин
Зочин
11 сар 14, 2022 21:10

Хатуу хөөс үүрэнд нь дэвсээд өгчих маш дулаан

Зочин
Зочин
11 сар 14, 2022 23:59

Амьтаныг хайрлаарай. Хөөрхийс минь! Даарч өлсөж байгаа болов уу гэж дандаа санаа тавьж байгаарай.

Зочин
Зочин
11 сар 15, 2022 02:00

Tiim shuudee. Oorsdiigee tejeej chadahgui bj bas nohoi zovooj yadag bnaa.

Зочин
Зочин
11 сар 15, 2022 17:26

Энэ ёстой үнэн шүү.Манайх 2 нохойтой хүнээс дутахгүй л асарч хоолыг нь хүртэл хийж өгч өлсөж даарч байгаа болов уу? гэж санаа зовдог.Нохой эзнийхээ арчилгаанаас их ш�##�тга�##�даг.Зарим нохойд их өрөвдөлтэй харагддаг нь үнэн.Өвөл ялангуяа их даардаг байх...Тэднийг хайрлах ёстой...

Зочин
Зочин
11 сар 15, 2022 17:27

Хэцүү дүр төрх их харагддаг...

Зочин
Зочин
11 сар 15, 2022 17:28

Нохойгоо хайрлах хэрэгтэй.Тэд бол хашаагаа сайн хардаг...Эзэндээ хөөрхий үнэнч ...нохой их буянтай амьтан гэж боддог шүү...Нохой хооллох дуртай...

Холбоотой мэдээ

Back to top button