Нийгэм мэдээ

Нийгмийн ажилтнуудад кэйс шийдвэрлэх гарын авлагатай боллоо

"Нийгмийн ажилтнуудад зориулсан кейс шийдвэрлэлт" хэрэглээний гарын авлага гаргана.

Нийгмийн ажилтан нь хүүхэд, гэр бүлийг аюулгүй, тодорхой, ээлтэй, жендерийн мэдрэмжтэй үйлчилгээнд холбох замаар нийгэм, сэтгэл зүйн болон практик дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

Тодорхой үе шаттайгаар кейс дээр ажиллах нь шаардлагатай үйлчилгээг цаг хугацаандаа авах, үйлчилгээ үр дүнтэй болоход ач холбогдолтой юм.Тиймээс нийгмийн ажилтан албан үүргээ хэрэгжүүлэхдээ ажлын туршлагаас үл хамааран тасралтгүй суралцах боломжийг олгох зорилгоор НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгийн хүрээнд "Хүчирхийллийн эрэг үндэсний төв" ТББ кейс шийдвэрлэлтийг эмхэтгэн хэрэглээний гарын авлага боловсрууллаа.

Энэхүү гарын авлагыг Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төвийн 30 гаруй нийгмийн ажилтнуудад танилцуулж, санал авлаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button