Нийгмийн

“Хүнсний хангамж-аюулгүй байдал” хөдөлгөөний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хангамж- аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор 21 аймагт тус хөдөлгөөний нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Энэ хүрээнд 2022.11.13-ны өдөр Дундговь аймагт "Хүнсний хангамж-аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлт боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх Ш.Ариунжаргал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Т.Тунгалаг болон аймгийн удирдлагууд, албан байгууллага, аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэд оролцож хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр Дундговь аймагт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, сайжруулах нөхцөл боломжийн талаар санал солилцлоо. Мөн хэлэлцүүлгийн үеэр иргэдийн санал бодлыг сонсож, тодорхой асуудлууд дээр тайлбар өгч ажиллалаа.

С.Сувдансондор

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button