ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнментЭРҮҮЛ МЭНД

Махнаас татгалзах нь сайн уу, муу юу

Амьтны гаралтай уургийг хоол хүнсэндээ хэрэглэхээс татгалзах нь хүний биед хэрэгтэй чухал элементүүдийн дутагдалд ордог талаар хоол судлаачид анхааруулжээ. Тодруулбал, маханд агуулагддаг D, B12 аминдэм дутагдсанаас цус харвах эрсдэл нэмэгддэг гэнэ. Түүнчлэн омега-3 тосны хүчил, креатин, холестерин, йод, фосфор, кальцийн дутагдалд ордог.

“Мах хэрэглэхгүй байх нь дааврын тэнцвэргүй байдалд хүргэдэг. Үс, хумс, яс, нөхөн үржихүйн үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлдөг. Амьтны гаралтай уураг хэрэглэхгүй байснаар цус багадалт үүсэх эрсдэл нэмэгддэг. Амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хоолны дэглэмээс хасах үед ургамлын гаралтай уураг нь амин хүчлийн найрлага, шингэцийн хувьд амьтны уургийг орлох боломжгүй байдаг гэж хоол зүйч ярьсан байна.

Махнаас татгалздаг хүмүүс кофе, цайг хэт ихээр хэрэглэж болохгүй гэж мэргэжилтэн нэмж хэлэв. Учир нь, кофе, цай бол хоёулаа төмрийн шингээлтэд сөргөөр нөлөөлдөг. Энэ үйл явцыг хэвийн болгохын тулд аскорбины хүчил агуулсан хоол хүнс хэрэглэх шаардлагатай болдог. Далайн замаг, чиа үр, самар, өндөг, маалингын үрийг хоолны дэглэмд оруулахыг мэргэжилтэн зөвлөв. Эдгээр бүтээгдэхүүн нь ханаагүй тосны хүчлүүдийн дутагдлыг хурдан нөхдөг гэнэ.

Цайрыг самар, буурцагт ургамлаас, харин аминхүчлийг сүүн бүтээгдэхүүнээс авах боломжтой. Намуу цэцгийн үр, кунжутын үр, бүйлс, залуу халгай, сарнай зэрэг нь кальцийн агууламжийг мөн нэмэгдүүлэхэд тустай аж.

(Эх сурвалж: wjn)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Веган
Веган
2021-10-19 14:25

Амьтны амь хөнөөсөн аймшигт үйлээсээ татг�##�зах нь хамгийн чух�##�.

Ахимса
Ахимса
2021-10-19 15:07

Махнаас татг�##�зах нь зөвхөн матери�##�лаг т�##�аараа гэхэд л эрүүл мэнд, байг�##�ь орчин, эдийн засаг, дэлхийн өлсгөлөн зогсоох гээд маш олон т�##�ын ач холбогдолтой. Оюун санааны хувьд ч бол бүр их. Харин ашиггүй гэж харагдуулах сонирхол хэнд байдгийг судлаад үзэж болно шүү дээ. Зөвхөн Ковид-19-ийн хувьд гэхэд л ургамлан хоолтнууд өвдөх хүндрэх эрсдэл нь махан хоолтноос харьцангуй бага бгааг суд�##�гаагахр тогтоосон байсан. Дэлхий даяар хүмүүсийн мөн чанар сэрж энэрэн нигүүлсэх сэтгэлийн үүднээс амьтны амь хөнөөгөөгүй хоол хүнс хувцас хэрэглэл сонгох нь ихсэж байгаа учраас бизнесийн с�##�барт ч бас хүчээ авч байгаа шүү.

Холбоотой мэдээ

Back to top button