НИЙГЭМНийгэм мэдээ

Махны үнэ өмнөх долоо хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр, 2026 оны долоодугаар сарын 27-ны байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сартай харьцуулахад өөрчлөлтгүй байгаа бол өмнөх долоо хоногоос 0.9 хувиар буурсан байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад луувангийн үнэ 3.2 хувь, сонгинын үнэ 1.2 хувь, атар талхны үнэ 0.1 хувиар өсжээ.

Харин махны үнэ буурсан үзүүлэлттэй гарсан бөгөөд үхрийн ястай мах 3.6 хувь, үхрийн цул мах 1.6 хувь, хонины ястай мах 1.4 хувиар тус тус хямдарсан байна.

Ийнхүү хүнсний ногооны зарим төрлийн бүтээгдэхүүний үнэ өссөн ч махны үнийн бууралтын нөлөөгөөр Улаанбаатар хотын гол нэрийн барааны нийт үнэ өмнөх долоо хоногоос 0.9 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монгол малын махаа хурдан Араб Иран Ирак Хятад Узбекистан Казахстан руу гаргаад хурдан дуусгамаар бнаа . Тэгээд өвчингүй эрүүл хямд махыг Австрали Шинэ Зеланд Аргентинаас хурдан оруулж ирмээр бна шүү

Төрөө
Төрөө

Хамаг хүнс барааны үнийг өсгөж хаясан малчид одоо иргээд хүнсний үнэ өндөр мах хямдхан гэж мөөрнө

Зочинр
Зочинр

гадагшаа мах гаргах квотыг эргэн сэргээ хэдэн хүн л хужаа нартай нийлээд мөнгө хийж байгаа мах бол монголын хувьд бүх зүйлын үнийг тогтворжуулагч эдийн засгийн гол тулгуур шүү

Зочин
Зочин

Шал худлаа мэдээлэл бна. 7 сарын 30 нд 22к бсан хонины ястай мах 31 нь буюу нэг хоногийн дотор 4.5 к аар өсч 26.5 болсон байна лээ.

Зоо
Зоо

Яаж иим хөөсөн үнэтэй мах худалдаж аваад байна ямар баян юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button