Нийгэм мэдээ

Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Ерөнхий Ассамблей хуралдана

ЮНЕСКО-ийн ивээл дор НСИСОУХ нь 1998 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Федерико Маёорын санаачилгаар, Индонези, Казахстан, Киргиз, Турк, Монгол улсын Засгийн газрууд хоорондын олон талт, олон улсын гэрээгээр байгуулагдсан, Монгол улсад төвтэй хамгийн анхны, цорын ганц ЮНЕСКО-ийн II зэрэглэлийн статустай олон улсын байгууллага юм. 1999 оноос хойших 23 жилийн хугацаанд нүүдлийн соёлын уламжлал бүхий улс орнууд ялангуяа ард иргэдийнх нь ахуй амьдралыг нийгэм-улс төр, эдийн засаг-соёлын талаас судалж иржээ.

Тус хүрээлэнгийн ээлжит бус V хурлыг Гадаад Харилцааны яамны Зөвшилцөл их танхимд зохион байгуулах бөгөөд Казахстан, Киргиз, Турк, Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-ийн төлөөлөгчид оролцоно. Мөн гишүүн байгууллага, судлаачдыг ажиглагчаар урьж оролцуулна. Чуулганаар 1998 онд баталсан олон талт, олон улсын гэрээний зүйл заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулж, бусад асуудлыг авч хэлэлцэх юм. Үүний үр дүнд Хүрээлэн үйл ажиллагаагаа Төв болон Дотоод Азид явуулах, цаашдын санхүүжилтийн асуудлыг шийдэх чухал алхам болно.

Дээрх 4 улсын болон ЮНЕСКО-ийн төлөөлөгчид 11 сарын 23-нд МУИС-ийн Номын сангийн V давхрын 502 тоот тэнхимд "Төв ба дотоод азийн нүүдлийн соёл иргэншлийн асуудлууд" симпозиумд оролцож, өөрсдийн судалгаа, түүний үр дүнг олон нийт, эрдэмтэн судлаачид, шийдвэр гаргагчидтай хуваалцана. Энэхүү Симпозиум нь Нүүдлийн соёл иргэншлийн талаарх цаашдын судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулах юм. Симпозиумын талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус хүрээлэнгийн албан ёсны фэйсбүүк хуудас болон вэбсайтаар хүлээн аваарай.

Вэбсайт: https://unesco-iisnc.org/

Албан ёсны фэйсбүүк хуудас: shorturl.at/ny149

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button