Нийгмийн

Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийг 236 сая ам.доллараар нэмнэ

Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгох хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Бүгд найрамдах Энэтхэг улсын Эксим банкыг төлөөлж тус банкны Ерөнхий захирал Сри Сараож Күнтиа нар гарын үсэг өнөөдөр зурлаа.

Тус төслийн гол зорилго нь дотоодын түүхийн эдэд түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, Монгол Улсын эдийн засагт хувь нэмрийг оруулах, иргэд ААН-үүдийг дотооддоо үйлдвэрлэсэн евро стандартын түлш шатахуунаар ханган, улмаар аж үйлдвэрийн цогцолборын томоохон бүрэлдэхүүн хэсэг болох нефть химийн үйлдвэрийн суурийг бий болгоход оршино гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодотголоо.

Мөн тэрбээр "Монгол Улс жилд 1.3 сая тонн шатахууныг 1 тэрбум ам.доллараар худалдан авдаг байсан. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөхөд Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлдөг байв. Газрын тос боловсруулах үйлдвэр барьснаас дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлтөд өртөхгүй байхаас гадна 1 тэрбум ам.долларыг дотооддоо үлдээх боломж бүрдэнэ ” гэлээ.

БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2023 онд энэ үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар болсон. Монгол Улсын Засгийн газар үйлдвэрийн гаднах дэд бүтцийг байгуулах үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж ашиглалтад оруулcнаар улсын комисс өчигдөр хүлээн авсан юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse
2020-01-19 19:40

Pharmacy Express Canada [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Levitra Apothekenpflicht

LesOrdiff
LesOrdiff
2020-02-05 20:48

Comprar Cialis Generico Internet http://cialisjh.com - online cialis secure ordering isotretinoin with free shipping saturday delivery price canadian cialis For Sale Secure Isotretinoin Tablets Website Free Shipping

Холбоотой мэдээ

Back to top button