Ачаа хэтрүүлсэн машинуудыг саатуулснаас дизель түлшний тасалдал үүсжээ

Олон улс, улсын чанартай авто замын бүрэн бүтэн байдлыг хадгалан хамгаалах зорилгоор хатуу хучилттай авто замаар тээвэрлэлт хийж байгаа тусгай хамгаалалтгүй, эсхүл тухайн авто зам, замын байгууламжийн техник ашиглалтын үзүүлэлтээс хэтэрсэн овор хэмжээ даац хэтэрсэн тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байх үүднээс хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.
“Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 стандартыг зөрчсөн, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн ачсан шалтгаанаар тодорхой тооны шатахууны машинуудыг замд нь саатуулжээ.
Тухайлбал, Өлзийт товчоо, Чойр, Сайншанд зэрэг газруудад хяналт хийж, зарим автомашинуудыг саатуулсан байна.
Үүнээс үүдэн уул уурхайн бүс нутгийн дизель түлшний нийлүүлэлтэд богино хугацааны тасалдал үүсжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.