УЛС ТӨР

"Эрдэнэ сум, Налайх дүүргийн хилийн маргааныг УИХ шийднэ"

Пүрэв гарагийн УИХ-ын чуулган эхэллээ. Дараалал ёсоор Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.  

УИХ-ын гишүүд ажлын хэсгийнхнээс асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Дархан-Уул аймгийн хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа 3000 орчим иргэн байна. Тэдгээр иргэдийг ширээ, нурууныхан гэдэг. Энэ газар амьдарч буй иргэд нь Дархан-Уул аймгийнхан. Газар нутаг нь Булганы Сайхан сумынх. Тэнд ямар асуудал байдаг вэ гэхээр дэд бүтэц ер байхгүй. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг байхгүй. Төсвийн хөрөнгө оруулалт тавьж болдоггүй. Ийм хэцүү байдал руу орчихоод байгаа юм. Хүнд нь нийгмийн хэрэгцээгээ хүргэх нь төрийн зорилго баймаар. Тэнд амьдарч буй иргэдийнхээ асуудлыг шийдмээр байвч газар нутагтай холбоотой асуудлаас үүдээд, энэ асуудлыг шийдэж чаддаггүй юм.

Энэ орж ирж буй хууль хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, болон уул уурхайн чиглэлийн хуулиудтай хэр уялдаж байгаа вэ?

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай: Хилийн цэстэй холбоотой асуудал газар зүйн нэртэй холбоотой. Хилийн цэсийг тогтоосон ардын их хурлын тогтоол, их хурлын тогтоолыг аймаг, сумдууд буруу ойлгосонтой холбоотойгоор маргаан гардаг. Улсын хэмжээнд 118 суманд ийм маргаантай асуудал одоогоор үүссэн. Энэ асуудал дээр нэг ажлыг хэсэг байгуулаад, сум, суманд нь очиж ажилласан. Жишээ нь: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Дархан-Уул аймгийн Орхон сум УИХ-аар батлагдсан тогтоолоо буруу ойлгосон байсан. Ойлголтын зөрүүгүй болсон.

УИХ-ын тогтоолтой холбоотой, хүчингүй болгож шинэ тогтоол гаргаагүйтэй холбоотой Төв аймгийн Эрдэнэ сум, Улаанбаатарын Налайх дүүрэгтэй холбоотой ийм асуудал бий. Энэ бол Засгийн газар дээр хэлэлцэгдээд, УИХ-д орж ирж шийдэгдэх асуудал.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн: Улсын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөө батлагдахад хайгуулын ямар лиценз хаана, хаана олгогдох вэ гэдэг байршлууд тодорхой суугаад, түүний дагуу асуудал шийдэгдэхээр байгаа. Харин хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуультай шууд холбогдохгүй. Хот, тосгон гэдэг бол тодорхой засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар нутаг дээр байрладаг. Тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дээр байгаа улсын газар зохион байгуулалтын ерөнхий болон жилийн төлөвлөгөөнд туссан тэр газрын бодлогыг хүрээнд асуудал нь шийдэгдээд явна. Иргэдийн тухайд газартай холбоотой үйлчилгээг авахад ямар ч саад байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button