УЛС ТӨР

"Гамбир элдэх мэт хотыг хөгжүүлэх нь түгжрэл, утаанд хүргэдэг гэсэн үг бий"

Өнөөдрийн /2022.11.17/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар "Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг" хэлэлцэж байна.  

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хотын асуудлыг шүүмжилж, дараах үг хэлэв. 

Тэрбээр "Ер нь энэ хотын асуудал байна шүү дээ "томыг дуурайж, гадаадыг хуулбарлаж, гамбир элдэх мэт хотыг хөгжүүлэх нь түгжрэл, утаанд хүргэдэг" гэж үг бий. Ийм уудам гакар нутагтай улс мөртлөө газрыг эргэлтэд оруулахгүйгээр Улаанбаатар хотдоо шавсаар байгаад Улаанбаатар улс болж байна. Энэ бол газрын эргэлтийн харилцаа буруу байгаа гэдгийн яруу тод илрэл. Гамбир элдэнэ гэдэг нь Улаанбаатарыг тэлж байгаа гэсэн үг. Түгжрэлийн гол шалтгаан нь гамбир элдэх мэт хот төлөвлөлт, газрын харилцаанаас үүдэлтэй. Үүнийхээ уг үндсийг олж харах хэрэгтэй. Хуран үйлдэх биш эс хуран үйлдэх аргаар бусад улсын хөгжлийг харах хэрэгтэй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button