Нийгэм мэдээ

Соёлын өв дээрээ “сараачигч” хэн бэ

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Өндөр гэгээн Занабазарын мутрын бүтээл болох Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт өв “Язгуурын таван бурхан”-ыг анх удаа нэг газар оршоосон “Язгуурын таван шүтээн” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийсэн.

Харамсалтай нь хосгүй үнэт дурсгал дээр үзмэрийн бүртгэлийн дугаарыг маркераар бичсэн нь соёлын өвийн хадгалалт хамгаалалтад нийцэхгүй үйлдэл болсон талаар цахим орчинд маргаан дэгдээд байгаа юм. Үүнийг ард иргэд “Соёлын яам хосгүй үнэт зүйлд хамаарах түүх соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй” хэмээн шүүмжлээд байгаа юм.

Тэгвэл уг асуудалд соёлын яамны хэвлэлийн зүгээс “1990-ээд оны тооллогоор ингэж бичсэнийг соёлын өв сэргээн засварлагчаар засуулахаар болсон” гэх утга бүхий тайлбарыг өгчээ.

Мөн мэргэжилтэн нь “2007 оны Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалд үзмэрийг харагдахгүй газар нь тоолж, тэмдэглэ” гэсэн хэмээжээ.

Эндээс харахад одоогийн Соёлын яамтай энэ асуудал төдийлөн хамаарахгүй байгаа юм. Харин өмнө нь ийм хариуцлагагүй үйлдэл гаргасанд иргэд олон нийт шүүмжлэлтэй хандаад буй.

Цаашлаад бид соёлын бүтээлээ нандигнан хайрлах шаардлагатай гэдгийг харуулав. Тодруулбал, соёлын үнэт өв болох хадны сүг зураг, буган чулуун хөшөөн дээр нэр, онц цагаа бичдэг нь манайхны нийтлэг гаргадаг алдаа юм.

С.Сувдансондор

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-11-18 12:08

Соёлын яаманд яагаад хамаар�##�гүй гэж. Иргэд л олж харж шүүмжилж, анхааруулаагүй бол энэ хэвээрээ л байх байсан байна. Төрд ажилладаг нөхдүүд цаг бүртгүүлж ц�##�ин авах, авсан ц�##�ин энэ тэрээ голохоос биш, ажлаа яаж зөв сайн хийх т�##�аараа ер нь боддог юм уу?
Сайд дарга нар нь өлөв долив хийж, зөвхөн идэж уух тухай л бодож суудаг бололтой. Хийж чадах юм, сэтгэл тэдэнд байдаг уу? Огт байхгүй

Холбоотой мэдээ

Back to top button