Нийгэм мэдээ
"Miss Heritage International 2022": 18 настай Б.Хүслэн таван номинацын эзэн болж, дэд байранд шалгарлаа

"Miss Heritage International 2022" тэмцээнд оролцсон мисс Б.Хүслэн таван шагнал нэгэн зэрэг хүртээд байна.
Тодруулбал, "Үдшийн шилдэг даашинз", "Фото модель", "Аялал жуулчалын элч" зэрэг таван номинацын эзэн болсон бөгөөд улмаар дэд байранд шалгарсан байна. Тэргүүн байрыг ОХУ-ын мисс авсан бол Б.Хүслэнгийн араас Индонез, Латви, Малайзын мисс жагсжээ.
"Miss Heritage International 2022" тэмцээн Малайз улсын Куала Лумпур хотод зохион байгуулагдсан бөгөөд улс орнуудын үндэсний соёлыг түгээн дэлгэрүүлэх агуулгатай юм. Б.Хүслэн 18 настай.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе
Бахархаж бна шүү охин минь