НИЙГЭМНийгэм мэдээ
Л.Аюурзана, Л.Өлзийтөгсийн хүү, төгөлдөр хуурч А.Ханболд тоглолтоо хийнэ

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын хүү А.Ханболд төгөлдөр хуурч. Тэрбээр бие даасан уран бүтээлийн тоглолтоо арванхоёрдугаар сарын 05-нд хийнэ. Энэ нь түүний бие даасан гурав дахь тоглолт юм.
"Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурын бүтээлүүд" тоглолтод Монголын нэр хүндтэй, томоохон хөгжмийн зохиолчид болох С.Гончигсумлаа, Б.Шарав, Г.Жамъян, Н.Жанцанноров, З.Хангал, Ш.Өлзийбаяр, Х.Алтангэрэл, Ж.Энхбаяр нарын 25 бүтээлийг хөгжимдөх нь ээ.
Тасалбарыг удахгүй Ticket.mn сайтаар борлуулах ажээ.

А.Ханболдын тухайд таван настайдаа Монгол Улсын Консерваторд элсэлтийн шалгалт өгч, тэнцэж байсан. Төгөлдөр хуурч мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалсан. ОХУ, Австрид хэсэг хугацаанд суралцаж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн хүмүүсийн үр, саруул ухааны хойч шүү дүү. Амжилт
Bayar hurgey
ИЛүү том амжилт хүсье
Баяр хүргэе мундаг з�##�ууд улам том амжилт хүсье