Нийгэм мэдээ

Г.Мөнх-Эрдэнэ: Гүтгүүлсэн гэдгээ нотолбол С.Чулуунаас асуудалгүй уучлалт гуйна

Соёлын сайд асан, "Чингис хаан" музейн захирал С.Чулуун МУИС-ийн багш Г.Мөнх-Эрдэнийг нэр хүндэд халдсан үндэслэлээр шүүхэд өгчээ.

Г.Мөнх-Эрдэнийн хувьд С.Чулууны хууль бус үйлдлүүдийн талаар сүүлийн жилүүдэд идэвхийлэн мэдээлж байгаа нэгэн юм.

Түүнээс асуудлыг шууд тодрууллаа.

Г.Мөнх-Эрдэнэ "Cүүлийн жилүүдэд ганц МУИС гэлтгүй цөөнгүй сургуулийн багш нар С.Чулуун гэдэг хүний үйлдсэн хэргүүдийг мэдээлж байгаа. Тэдгээрийн нэг нь 640 мянган нүүр хуудас бүхий архивын баримтыг БНХАУ-ын сургуульд үнэ төлбөргүй хуулбарлаж өгсөн асуудал. Холбогдох бүх газруудад бид мэдэгдсэн байгаа. Архивын газрын дотоод журмаар л гэхэд нэг нүүр хуудсыг хувилах төлбөрөөр тооцоход 3 тэрбум төгрөг төлөх ёстой байсан. Хоёрт, Өндөр гэгээн Занабазарын намтартай холбогдох хосгүй баримтыг мөн эмхэтгэл болгож БНХАУ руу үнэ төлбөргүй гаргасан байдаг. С.Чулуун өөрийн нэрээр гарчиглаж, хавтаслаад өөртөө ашиг олж байгаа талаар мэдээлсээр байгаа. Гуравт, зохиогчийн эрхийн зөрчил, цаашлаад оюуны бүтээлийн эрхийн зөрчил юм. ОХУ-ын эрдэмтний докторын ажлын нэг хэсгийг хуулбарлаад ШУТИС-ийн төсөлд тооцуулсан байх жишээтэй.

Энэ гурван тусдаа хэргээс зохиогчийн эрх, оюуны бүтээлийн эрхийн зөрчил гаргасан гэдэг асуудлыг тэр няцаагаад байна. Улмаар миний хэвлэлд өгсөн ярилцлага болон бичсэн постуудаар намайг цагдаад өгсөн. Нэр хүндэд халдсан, залруулж уучлалт гуй гэсэн байна. Иймд одоогоор өмгөөлөгчтэйгөө гэрээ байгуулчхаад байж байна.

Одоо С.Чулуун гэдэг хүн БНХАУ-д сургууль төгссөн хүнийг БНХАУ-ын талын, Туркт төгссөн хүнийг Туркийн талд ажиллаж, Монголын түүхийг зарсан гэх мэт ойлголт  төрүүлэхээр ажиллаж эхэллээ.

Бидний хувьд үнэн бодит асуудлыг дэлгэн тавьж байгаадаа бүрэн итгэлтэй байна. Хэрэв нотолгоогүй зүйл ярьсан бол “анаж” биднийг унагах байсан болов уу. Сүүлд өрнөж буй асуудалд ч сөрөг нэхэмжлэлээ гаргахаар ажиллаж байна. Энэ асуудал бүрэн шийдэгдтэл багагүй хугацаа өнгөрөх бололтой.

Энэ асуудлыг хөндөж тавьсан нь хувийн шалтгаантай гэж харах хүмүүс байна. Бидэнд хувь хүмүүсийн үүднээс огт маргаан байдаггүй. Олон жил бугширч тогтсон энэ тогтолцоог л бид шүүмжилж байгаа. Энэ бидний бүх зүйлтэй холбогддог. Зохиогчийн эрхийг, оюуны өмчийг дээдэлдэггүй энэ байдлаараа манай их сургуулиуд олон улсын ранкд багтах ч боломжгүй. Өөрөөр хэлбэл суурь, системийн шинжтэй асуудал. Бид биш байсан ч хэн нэгэн хөндөж тавих л асуудал юм.   

Хэрэв шүүх намайг гүтгэснийг тогтоовол би шийдвэрийг хүндэтгэж, уучлалт гуйна, гоншигнолгүй биелүүлнэ" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-21 14:49

Үзэл бодлоо бүрэн илэрхийлж нэр төрөө цэвэрлэж аваарай

Зочин
Зочин
2022-11-21 14:49

Чулуун шоронд орох зүйл хийсэн.Одоо Чингэс хаан музейн үахир�##� айн

Зочин
Зочин
2022-11-21 14:49

Багш заав�##� буруутан байх �##�багүй шдээ

Зочин
Зочин
2022-11-21 14:49

Unheer sonin yumaa

Зочин
Зочин
2022-11-21 14:50

Zuv

Зочин
Зочин
2022-11-21 15:48

Uchirni hezee oldoh ym bol

Зочин
Зочин
2022-11-21 17:59

Чулуун ч Чингис хааны музейг зарчиж мэднэ шүү !
Эртхэн с�##�гаж авахад гэмгүй дээ ?!

эгэл
эгэл
2022-11-21 21:47

Ингэж хоорондоо �##��##�цах монголчуудад хэрэгтэй болов уу, үгүй л байх даа.

ennie
ennie
2022-11-21 22:19

Энэ чулуун гэдэг хүн яагаад ийм муухай хэрэг хийчээд �##�бан туша�##�тай зуур�##�даад бдагийн бол

ЗОЧИН
ЗОЧИН
2022-11-22 00:53

Монголын түүхийг зарсан нөхөд бийшүү

Холбоотой мэдээ

Back to top button